Саяхан даа, сайд нар “дээлээ давхарлахад” Х.Булгантуяаг Боомт хариуцсан сайдаар томилж, МАН-ынхан үнсэж, үнгээд сүйд болоогүй юү. Тэгвэл МАН дахиад л Х.Булгантуяад чухал алба хариуцуулж, намынхаа эмэгтэйчүүдийг толгойлох эрхийг өчигдөр олголоо.
Тодруулбал, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит хурал болж, эмэгтэйчүүдийн холбооны нэрээ сольж, дүрмээ шинэчлэв. Улмаар даргын сунгаагаа явуулж, МАН мандуулах ээлжит эмэгтэйгээ сонгов. НАМЭХ гэх нэрийг Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчлөөд Х.Булгантуяа тус байгууллагын тэргүүлэхээр болсон. Үеийн үед МАН уг холбоогоо намынхаа ивээлд багтсан, улс төрд олон жил зүтгүүлэх эмэгтэйгээр удирдуулж, ирсэн уламжлалтай. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарыг өрсөлдүүлэхээр ярьж байсан ч Ч.Номинг нэр дэвшүүлэлгүй авч үлдээд, Х.Булгантуяаг Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлж, Д.Сарангэрэл заалнаас нэр дэвшив. Харин Д.Сарангэрэл өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзаж, нэрээ татсанаар Х.Булгантуяа өрсөлдөгчгүй гишүүдийн дэмжлэг авлаа.
Сангийн дэд сайдын статусаас нэр хүнд, хэргэм зэрэг нь асар хурдан дээшилж байгаа эмэгтэй яах аргагүй Х.Булгантуяа болов. УИХ-ын гишүүнээр томилогдсон даруйдаа намын дэд дарга болж, удалгүй Байнгын хороо удирдаж, саяхан “дээлээ давхарлаад” амжсан. Тэр одоо “гурван давхар дээлтэй” боллоо.
Энэ удаагийн эмэгтэйчүүдийн холбоог хэний фракц удирдах вэ гэдэг нь олны анхааралд байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын хоорондын толхилцол үргэлжилж байгаа юу, хэн нь хүчтэй вэ гэдэг маргаан олны дунд байв. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ, Х.Булгантуяаг сойж, Ерөнхийлөгч Д.Сарангэрэлийг дэвшүүлсэн. Харин Д.Сарангэрэл нэрээ татсан нь олны анхаарлын төвд үлдлээ. Ямартай ч, Ерөнхий сайд намын холбоодоо өөрийн мэдэлд авч эхэлсэн нь энэ удаагийн сунгаанаас тодорхой болов. Үндсэндээ уг холбоог тэргүүлэгч нь намаа төлөөлж, Их хуралд нэр дэвших эмэгтэй гишүүдийг эрэмбэлэх, эхний шат дамжлага гэсэн үг. Тус холбоог өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар толгойлсон бол энэ удаад Х.Булгантуяа удирдах нь.
УИХ-ын гишүүн, Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа СДЭХ-ны тэргүүнд нэр дэвших мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр "Эмэгтэйчүүдийн хувьд улс төрд орно гэдэг зүрх зоригтой болохын тулд маш их уддаг юм билээ. Би 2010 онд анх НАМЗХ-ны Удирдах Зөвлөлд орсноос хойш 10 жил болж байж, УИХ-д нэр дэвшиж болох юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болж байсан. Маш олон хүмүүс надад итгэж, дэмжиж, чи чадна гэж урам зориг өгдөг байсан. Тиймээс би цаашид эмэгтэйчүүдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зүйлсийг судалж, мөрийн хөтөлбөртөө дараах зүйлсийг онцолж байна” хэмээн онцолсон байна.
2020 оны ХОМ-ийг нь харвал, өөрийн орлого нь жилд 29 сая, гэр бүлийн орлого нь 118 сая төгрөг, 410 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 75 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашинтай, 629 м2, 697 м2 бүхий 20 сая төгрөгийн хоёр газартай, 33 сая төгрөгийн хадгаламжтай, “Гарден Артс” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Харин 2015 онд буюу Сангийн дэд сайд байхдаа гэр бүлийн нийт орлого нь жилд 50 сая төгрөг, 790 сая төгрөгийн гурван орон сууцтай, 46 сая төгрөгийн хадгаламжтай, “Гартен артс” ХХК, “И Пи Си Эм” ХХК, “Си Эс Пи Эм” ХХК, “Тай Ки Тек” ХХК гэсэн дөрвөн компанитай гэж мэдүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, улс төрд орсноос нь хойш ХОМ-г нь илт буурсан буюу хоёр орон сууц, гурван компани хасагдсан гэж бүртгүүлсэн байна. Улс төрд хөл тавьсан хүмүүсийн хөрөнгө, орлого үлэмж өсдөг байтал Х.Булгантуяагийнх эсрэгээрээ буурсан гэж мэдүүлсэн нь анхаарал татна. Гэхдээ бодит байдал дээр түүний хөрөнгө орлого буураагүй буюу бизнесийн хамтрагч, гэр бүлийн хүнийх нь бизнес эсрэгээрээ цэцэглэж байгаа гэхэд болно.
Ийн Х.Булгантуяаг МАН-ын мандуулах ээлжит эмэгтэй Х.Булгантуяа болж, дээлээ даахааргүй болтлоо алдар цол нь нэмэгдэж байна даа.
| МАН-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ УДИРДАХ ЭЭЛЖИТ ЭМЭГТЭЙ Х.БУЛГАНТУЯА ГЭЖ ХЭН БЭ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |