Ардчилсан намын улс төр тийм үнэ цэнтэй гэж үү. Дандаа МАН-ын талд ажилладаг байсан Ардчилсан намын үе үеийн дарга нар нь гишүүд, сонгогчдынхоо гэдсийг цэвэрлэж, зулын гол болох хүртэл нь талцуулчихаад МАН-ын араар нуугдаж, эрх ашгийг нь гүйцэлдүүлэхэд ханцуй шамлан зүтгэдэг нь нууц биш.

Тэд намынхаа асуудлыг шийдэж чадахгүй, “Шийдье” гэх сэтгэлгүй 30 жил болжээ. Уг нь намын сөрөг хүчний үүргээ биелүүлж, МАН-ынхантай эрх ашгийн халаас нэгдээгүй байсан бол парламентад ижил тэнцүү суудалтайгаар “Ардчилсан нам” жинхэнэ ноёрхох байсан байлгүй. Харин одоо “Ардчилсан нам” хэмээх нэр ард түмний чихэнд хоосон сонсогдож, хэсэг хүмүүс намынхаа туг, далбаа, тамга тэмдгийг хэрүүл төдийхнөөр ашиглахаас өөрөөр гавихгүй юм. Ардчилсан намд элэгтэй, олон жил “Юм хийнэ дээ” гэж итгэж хүлээсэн иргэдийнх нь урам хугарч “Ардчилсан намын асуудал яасан дуусдаггүй юм бэ. Сонгосон даргаа ч УДШ-д бүртгүүлчихэж чадахгүй, арай л арчаагүй юм” хэмээн бухимдахад хүргэлээ. Тэдэнд хандаж хэлэхэд, Монголд Ардчилсан нам гэж байхгүй. Ардчилсан нам гэдэг зүгээр л МАН-ынхны хэрэгтэй үедээ гаргаж ирдэг, монголчуудын олон жил сонссон танил нэршил болж хувирчээ гэхэд буруудах юм алга. Тэдний Ардчилсан намын дотоод асуудал гэх хэрүүлээс өөр юу хийж байгааг нь мэдэх битгий хэл таах арга алга. Үнэхээр Ардчилсан намаас хүлээх юу ч үгүй болсон шинжтэй. Дарга нар нь хүртэл урвагч, амиа хичээгч, худалч хүмүүс гэдгийг өнгөрсөн болон өнөө цагт даргалах гэж буй дарга нарынх нь үүх түүх, үйлдэл бүхэн гэрчилнэ биз.
.png)
Тодруулбал, АН-ын даргаар бүртгүүлчих гээд хэдэн сар дуншиж байгаа Х.Баттулга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тийм учраас эрх ашиг нэгтэй болсон гэдэг нь тодорхой гэдгийг ард түмэн андахгүй. Түүнийг Ерөнхий сайдын зөвлөхөөр хэдхэн сар ажиллахдаа авлига, албан тушаалын хэргээ наймаалцаж, хэд хэдийг нь нам дараад авсан гэж ярьдаг. Мөн Ардчилсан Ерөнхийлөгч, АН-ын гишүүн асан Х.Баттулгыг “АН-ын даргад өрсөлдөнө” хэмээн орон нутгаар явахад нь “МАН-ын хамгаалалтаас гарч, АН-ын дарга болдог л юм бол шалгуулна, шалгана” гэх мэдээллүүд ар араас нь гарсаар байна. Харин тэр АН-ын дарга болоод МАН-ын хамгаалалтад бүр гүнзгий орно шүү дээ. Тэрбээр Ардчилсан намын даргаар сонгогдохдоо 96 хувийн саналтай гарч ирсэн. Даанч АН-ын даргаар ажиллах хугацаандаа дахиад л урвагчийн ажлаа хийж, сонгогч гишүүдээ хуурч, итгэлийг нь алдсаар л дараагийн даргат хүлээлгэж өгөх байлгүй. Түүнээс биш Ардчилсан намын нам шиг болгох тал дээр анхаарах нь юу л бол. Харин ч МАН-ынхны гарыг яаж бугуйг болгож ахиулах вэ гэдэгт санаархаж, нөгөөдүүл нь хоргоож байгаа биз.
Мөн АН-ын даргын суудлаа “Өгнө, өгөхгүй” дээрээ тулаад буй С.Эрдэнэ ЭМДЕГ, ХНХЯ-нд ажиллаж байсан үедээ хийж байсан улс төрийн булхай, луйвраа АН-ын даргаар ажиллаж байхдаа сэмээрхэн даруулаад амжсан. Уг нь гол зорилго нь бүтсэн л баймаар юм. Яагаад ахин дахин тамга, тэмдгийг хэрүүл хийж, хорогдоод байгаа юм бол. Бас л дутуу зүйл, ярьсан, санасан, бодсон юм үлдэж дээ.
Ардчилсан намынхан өнөөдрийг хүртэл ийм хуурамч улс төр хийж, “Тэмцэлдэнэ” гэдэг үгээ мартаагүй хэсэг хүмүүсийг бужигнуулдаг хэвээрээ. Тодруулбал, АН-ын УТЗ-ийн гишүүн Д.Түвдэндорж өгчидөр мэдээлэл хийх үеэрээ “Манай намын гишүүд яагаад бухимдалтай байна вэ гэхээр, бид хоёр жил доромжлууллаа. УДШ хоёр талд шийдвэр гаргаж, бидний дунд яс хаядаг. Хорхой биед нь хүрэхээр атирдаг шиг манай намын гишүүд бухимдлаа илэрхийлж, УДШ-д реакц үзүүлж байгаа юм. Түүнээс биш УДШ-ийг дарамталж, хөндлөнгөөс оролцох гэсэн санаа байхгүй. Манай намын гишүүдийн зарим нь гэдэс, гүзээгээ угаалгаад эхэлчихсэн байна лээ. Тэд цаашдын болзошгүй арга хэмжээнд бэлдэж байгаа биз. Зулын гол болно гэж хэлэхэд хаашаа юм.Гэхдээ ширүүн тэмцэлд орох бэлэн байгаа. Тийм учраас эрх баригчдийн гар хөл болж, шүүх байгууллагынхаа нэр хүндийг унагааж, өөрсдийн бие бүрэлдэхүүнийг огцрох хүртэл арга хэмжээнд орохгүй байхын тулд шударга хуулиа дагаж, АН-ын дүрмийн дагуу бүх гишүүдийн саналаар сонгосон Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх ёстой. Нэг намын асуудлыг шийдэж чадахгүй байсаар нийгмийн бухимдлыг хүргэж, тэмцэл будилаан руу түлхэхгүй байхыг шүүх, засаглалын байгууллагаас хүсч байна” хэмээсэн юм.
Харамсалтай нь Улсын дээд шүүхэд Х.Баттулгыг бүртгүүлчих гээд "үхтэлээ" зүтгэж байгаа гишүүд, сонгогчид хохироод л үлдэнэ дээ. АН-ын дарга нар иргэдээ хуур, “Ардчилал, Ардчилсан нам” хэмээн цээжийг нь дэлдүүлж, цөсийг нь хөөргөчихөөд бүхэл бүтэн намаа МАН-ын сонгуулийн нэг штаб болгож ашигладаг. Бид ийм хуурамч улс төрийг орхих цаг нь болжээ.
| АН-ЫН ДАРГЫН СУУДАЛ ЗУЛЫН ГОЛ БОЛОХУЙЦ ҮНЭТЭЙ ГЭЖ ҮҮ |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |