“Дэндүү омголон” Засгийн газрын “дэврүүн” хэдэн сайд нар минь хаана явна даа. Цаана чинь дельта вирус Монголд орж ирчихээд иргэд чинь "үхэлтэй нүүр" тулах бэлтгэлээ хийж, гэр гэртээ, амь амиа хичээж л байна шүү. Харин аялж зугаалсан, найр наадам болсон зургаа цахим сүлжээнд нийтэлж, ард иргэдээрээ тохуурхахаас өөр хийсэн зүйлгүй сайд нар аа, та нар бэлэн үү. Монгол Улсад төр засгийн түвшний бодлого хэрэгтэй байна. Дельта вирус ямар хугацаанд тархаж, хэчнээн хүнд халдаж, хэдэн хүн амиа алдах бол. Энгийн халдварын үед хүрэлцээгүй эмнэлэг, эм, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ямар байгаа вэ. Энэ талаар судалж мэдсэн, сэтгэл зовнисон ганц ч сайд харагдахгүй байна. Тэд хаана, юу хийж яваа бол.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсад хийхээр явлаа. Тэр зүгээр ч нэг явсангүй, хамт зорчих зарим зорчигчдынх нь гадаад паспорт хүчингүй болсноор нислэг нь хойшилсон учир нэр бүхий хүмүүст “Ерөнхий сайдын нислэгийн цагийг хойшлууллаа” гэх бан хүртээж, хов үүсгээд нисэж одов. Тэрбээр энэ сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Токиогийн зуны 32 дугаар олимпын нээлтэд оролцох аж. Харин зочилж, очсон орных нь улс төрчид “Олимпын нээлт үзэхгүй” гэдгээ илэрхийлээд байна. Тухайлбал, Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нээлтэд оролцохоос татгалзжээ. Олимпын наадмын хүндэт зочноор уригдсан тэрбээр “Эгэл жирийн иргэд олимп үзэх боломжгүй, цар тахлын нөхцөл байдал хүнд байхад нээлтэд очих нь зохисгүй” хэмээн үзсэн байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улаан бүсэд ажиллаж буй эмч нар, өдөр бүр коронавирусийн улмаас нэгнээ алдаж буй монголын ард түмнээ бодсонгүй. Нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр олимп “хэсэж” яваа бол ядах нь иргэдээ боддог улсын улстөрчдийн энэ мэт соёлоос суралцаад ирээсэй билээ.
.jpg)
Н.Уртнасан сайд Хустайн байгалийн цогцолбор газраар зугаалж явна
Үе үеийн Байгаль орчны сайд нар Хустайн нуруу байгалийн цогцолбор газраар зугаалдаг бичигдээгүй хуулийн жишгээр Н.Уртнасан сайд ч яваад ирэв. Тодруулбал, тэрбээр Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхийн хамт Хустайн байгалийн цогцолбор газарт хээрийн аяллаар явж буй сурагтай. Улмаар Хустайн нуруунд нүүдэллэн ирж жилийн дөрвөн улирлын турш нутагших болсон цагаан зээр, аргаль хонин сүрэг болон ховордсон ургамлуудтай дэлгэрэнгүй танилцсан гэнэ. Салбарын сайд Н.Уртнасан уг нь цагаан зээрийн шилжилт хөдөлгөөн яагаад энд хүрэх болов, үндсэн тархалтын бүс нутаг нь ямар эрсдэлд байгаа вэ зэргийг харж, ховор ан амьтдын тархалтын бүс нутаг, бэлчээрийн асуудлыг хэлэлцэх ёстой байлаа. Сайд нар ч яах вэ очиж л байдаг. Тэд байгалийн гоо үзэсгэлэн, өвөрмөц тогтоц, сүр барааг нь бишрээд буцахаас өөр юу ч хийдэггүй. Гэтэл Хустайн байгалийн цогцолбор газар нь хууль бус ан цэцэглэсэн газар. Өөрөөр хэлбэл, ховор ан амьтад хамгаалалтын бүс нутагтаа ч амьд явах боломжгүй болоод удаж байна. Энэ тухай хууль хяналтынх нь байгууллага нь “Хустайн байгалийн цогцолбор газарт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо жил дараалан буурч байгаа хэдий ч тарвага, чоно хууль бусаар агнах, агнахыг завдах тохиолдлууд гарсаар байгаа. Энэ жил тарвага, чоно агнасан хоёр гэмт хэрэг, агнахыг завдсан найман зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа” хэмээн ичих нүүргүй танилцуулаад зогсож байна.

| Сайдууд нь эзгүй Засгийн газарт сайрхах ажил даанч алга даа |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |