Технологийн “Apple” компани шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ намрын танилцуулгыг хийлээ. Энэ удаа тэд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянах функцтэй ухаалаг “Apple Watch”цаг, фитнесийн төлбөрт үйлчилгээ “Fitness+”, “iPad” таблетын шинэ процессор зэрэг бүтээгдэхүүнээ олон нйитэд танилцуулжээ. Тус компанийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох “iPhone”гар утасны шинэ загварыг энэ жил цар тахлын улмаас хойшлуулаад байгаа юм. Ташрамд, коронавирусийн халдвар авсан хүмүүсийн уушги гэмтсэний улмаас цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс багасдаг учир үүнээс сэргийлэх зорилгоор ухаалаг цагандаа ийм функц нэмсэн аж.
Арабын нэгдсэн Эмират, Бахрейн Улс Израильтай харилцаагаа шинэ түвшинд гаргаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зүтгэл гаргасны дүнд Арабын хоёр улс Израильтай харилцаагаа сайжруулах гэрээнд гарын үсэг зуржээ. “Авраамовын гэрээ” хэмээх энэхүү баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнгөрсөн мягмар гарагт Цагаан ордонд болсон бөгөөд Израилийн Ерөнхий сайд БиньяминНетаньяху, Арабын нэгдсэн Эмират улс болон Бахрейны Гадаад хэргийн сайд нар оролцлоо. Арабын цөөнгүй орон палестинчуудын асуудлаас үүдэн Израильтай харилцаа таагүй, тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрдөггүй.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо үүрэгт ажлаа өгсөнтэй холбоотойгоор түүний Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Одоо тус улсын парламент шинэ Ерөнхий сайдыг сонгохоор санал хураана. Эрх баригч Либераль ардчилсан намын тэргүүнээр сонгогдсон Суга Ёшихидэ шинэ Ерөнхий сайдаар тодрох магадлал тун өндөр байгаа юм.
| Дэлхийд өнөөдөр:“Apple” шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа |
|
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагааь боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийг санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |