Баянзүрх дүүргийн V хороонд уржигдар 20:40 цагийн орчимд таван настай хүүхэд угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Таван настай хүү хүнд хэлбэрээр угаартаж, амиа алдаж, түүнийг харж байсан ах нь ухаангүй, Хордлогын яаралтай тусламжийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Бид энэ хэргийн талаар газар дээрээс нь сурвалжиллаа.
Баянзүрх дүүргийн V хорооны ... тоотод байрлах 0.7 га хэмжээтэй, бор хүрэн өнгийн төмөр хаалгатай, модон хашаан дотор хоёр гэр байв. Эгнүүлэн барьсан хоёр гэрийн баруун талынх нь угаартаж, нас барсан гэх талийгаач Б-гийнх. Талийгаач Б таван настай бөгөөд хоёр хүүхэдтэй айлын том нь. Хоёр жилийн өмнөөс аав, ээж дүүгийн хамт энэ гэртээ амьдарч байжээ. Хэрэг гардаг өдөр ээж нь хоёр настай охин дүүтэй нь хамт эмнэлэгт хэвтсэн байна.
Талийгаачийн амьдардаг байсан гэрийн хойморт зул хөгжөөж, таван ханатай гэрийнх нь ханыг дагуулж өлгөсөн жаазтай зургийг нэг бүрчлэн цамц, гар нүүрний алчуураар хучжээ. Харин гэрийнх нь хойморт сурагчийн ширээг эгнүүлж, идээ, будаа зассан байлаа. Эл гэрт талийгаачийн ээжийн хамаатны хүмүүс бололтой 70 орчим насны хөгшчүүл, 40 орчим насны эмэгтэй байв. Хэрэг явдын талаар тэднээс тодруулахад “Ээж нь өчигдөр (уржигдар)дүүтэй нь цуг эмнэлэгт хэвтсэн. Бид өдөр бүр утсаар ярьж, уулзаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй. Ээж нь өөрийнхөө бага дүүгийн нөхрийг талийгаачтай хамт үлдээсэн юм билээ.
Эмнэлгээс гэртээ үлдээсэн дүү рүүгээ залгаад утсаа авахгүй болохоор нь дүүгээ гэр рүүгээ явуулсан юм билээ. Дүүг нь ирэхэд хүү нь хойд орон дээрээ идэж, уусан бүх юмаараа бөөлжиж, амьсгал хэдийнэ хураачихсан байсан гэсэн. Бие нь бараг хөрчихсөн байсан гэсэн. Харин хүүг нь харж байсан дүүгийнх нь нөхөр гэрийн баруун хананд хана налаад уначихсан, амьтай голтой л байсан гэсэн. Дүү нь ирээд л түргэн дуудаж, онцгой, цагдаа, эмнэлгийнхэн ирсэн юм билээ. Бид өчигдөр (уржигдар) 23:00цагийн үед ирэхэд энд хамгаалалт авчихсан оруулахгүй байсан. Хажуу айлд нь хүн байдаг ч гэсэн танихгүй болохоор орж, гардаггүй байсан юм билээ” гэв.
Хоёр настай охиных нь хатгалгаа хүндэрсэн учир талийгаачийн ээж эмнэлгээс гэртээ ирээгүй байгаа аж. Мөн ах, дүү нь Баянхонгор аймагт байдаг болохоор ирж амжаагүй байлаа. Хэргийн талаар талийгаачийн ээж Б.Мөнхчимэгтэй утсаар холбогдож тодрууллаа.
-Харамсалтай хэрэг болжээ, эмгэнэл илэрхийлье. Бага охиных нь биеийн байдал давгүй юу?
-Охин минь эмчилгээгээ хийлгээд байж байна. Ажил явдал гарсан болохоор гадуур эмчилгээ хийлгэх гээд эмч нартаа хандсан боловч хүнд хэлбэрийн хатгалгаа болохоор боломжгүй гэсэн.
-Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгч болох уу. Та хэрэг гарах үеэр эмнэлэгт байсан юм билээ?
-Тиймээ, охин бид хоёр хэрэг гардаг өдрийн 16:00 цагийн үед эмнэлэгт хэвтсэн. Би хоёр хүүхдээ хараад гэртээ байдаг юм. Нөхөр маань энхийг сахиулах ажиллагаанд явчихсан болохоор хүүгээ энэ жил цэцэрлэгт явуулаагүй. Хэрэг гардаг өдөр дүүгийн минь нөхөр хүүг маань харж байсан. Эмнэлэгт ирснээс хойш тэр хоёр огт утсаа аваагүй. Арга ядаад дүүгээ ажлаас нь чөлөө авахуулаад, “гэрт очиж хүүг минь хар” гээд явуулсан. Ядаж байхад түгжрэл гэж битүү байсан болохоор миний дүү автобуснаас буугаад гүйсээр гэрт ирсэн байна лээ. Ирэхэд нь л ийм аймшигтай хэрэг болчихсон байсан. Тэгээд над руу хэл дуулгаж, намайг ирэхэд онцгой, цагдаа, эмнэлгийнхэн ирчихсэн байсан. Хашаа руу огт оруулаагүй болохоор хүүгээ ямар байдалтай байсныг харж чадаагүй.
-Албаныхан яндангаа салгаж, өрхөө бүтээсэн байсан гэж хэлсэн. Энэ үнэн үү?
-Эмнэлэг явахаас өмнө би өөрөө галаа түлсэн. Тэрнээс хойш тэр хоёр гал нэмж түлээгүй байх. Орой ирээд үзэхэд яндан нь хөрчихсөн, бараг цоггүй байсан. Бороо ороод байсан болохоор яндангаа салгаад өрхөө бүтээсэн юм билээ. Галаа бүрэн унтарчихлаа л гэж бодсон байх. Ийм аймшигтай юм болно гэж хэн бодох билээ.
-Дүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?
-Өчигдөр (уржигдар) оройноос хойш ухаан орохгүй байж байгаад өнөөдөр (өчигдөр) ухаан орсон гэсэн. Гэхдээ юу ч санахгүй, хүн танихгүй байна гэсэн.
-Танай утаа мэдрэгч ажилладаггүй байсан юм уу. Өмнө нь угаартах шинж тэмдэг илэрч байсан уу?
-Манайх гурав хоногийн өмнө гэрийнхээ буурийг сэлгэж барьсан юм. Тэгээд тохиргоо нь алдагдсан юм уу, бүү мэд баруун талын баганад байсан утаа мэдрэгч ажиллахгүй байсан. Хэд хоногийн өмнө манай дүү ажилдаа очиход нь толгой нь эргээд, дотор нь муухайраад байсан гэсэн. Харин дүүг ажилдаа явсны дараа намайг босоход мөн адил шинж тэмдэг илэрсэн. Хэрэг гарсны дараа бодоод байхад тэр үед угаартсан байж магадгүй. Манайх өнгөрсөн жил бас сайжруулсан түлш түлсэн. Тэр үед ямар нэг угаартах шинж тэмдэг илэрч байгаагүй.
Хүний алтан амиар сольсон хотын утаа арилаагүй хэвээр. Ханиад, томуу нь дийлдэхгүй, нийслэлд амьдрал бахь байдгаараа ид эхэлж байна. Түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан түлш түлснээс хойшиххоёр дахь жилийнхээ эхний хэдхэн өдөрт угаарын хийд хордсон гэх дуудлагаа ч дийлэхгүй, бяцхан иргэнээ алдчихлаа. Үүнээс хойш угаарын хийтэй холбоотой дуудлага багасахгүй, хэчнээн хүний амь авч одох бол гэхээс гол харлаж байна. Хэчнээн хүний амиар нийслэлээ утаагүй болгох юм бэ. Хэдэн хүн амиа золиосолж байж, хэдэн жилийн дараа энэ нийслэл чинь утаагүй болох юм бэ, Ерөнхий сайд аа.
| Аав нь энхийг сахиулахаар, ээж нь эмнэлэгт байх хойгуур таван настай хүү угаартаж, амиа алджээ |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |