 
 
Монголд хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурах орчин өдгөө ямар байгаа талаар болон тэдний сурах эрхийг хангахын төлөө ажиллаж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн багийнхны ажлын үр дүнгийн талаар Хүүхдийг ивээх сангийн Боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн С.Мөнхдэлгэртэй ярилцлаа.
-Хүүхэд бүрийг ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролд тэгш хамруулах, тэдний сурах эрхийг хангахын төлөөх ажил хэр үр дүнтэй байна вэ. Энэхүү төслийн зорилго, ач холбогдлын тухайгаас ярилцлагаа эхлэх үү?
	-“Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг  гурван жилийн хугацаанд Японы Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Хүүхдийг ивээх сан БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл гурван жилийн хугацаанд 16 сургууль Ерөнхий боловсролын, 16 Насан туршийн боловсролын төвийг хамран хэрэгжинэ. Эхний жил энэ гуравдугаар сарын 31-нд дуусч байна. Өнгөрч буй жилийн хувьд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Өвөрхангай, Ховд аймгийн ерөнхий боловсролын найман сургууль, Насан туршийн боловсролын найман төв төсөлд хамрагдлаа. Төслийн хоёр дахь жилээс буюу энэ дөрөвдүгээр сарын 1-нээс дахиад найман сургууль, Насан туршийн боловсролын найман төв нэмэгдэнэ. Төслийн зорилго нь нэгдүгээрт, ерөнхий боловсролын сургуулиудад хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бүрдүүлэх, хоёрдугаарт, насан туршийн боловсролын төвийн чадавхыг сайжруулах, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах, гуравдугаарт, тэгш хамруулах боловсролын талаар эцэг, эх асран хамгаалагчид, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг, ойлголтыг сайжруулах, дөрөвдүгээрт, төслийн үр дүн, сайн туршлагад үндэслээд зөвлөмж, аргачлалыг боловсруулж, бусад сургуульд түгээн дэлгэрүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэл юм.  
	-Ерөнхий боловсролын сургуулиудад  тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бүрдүүлэх гэлээ. Боловсролын тэгш хамруулалт сургууль, Насан туршийн боловсролын төвд ямархуу нөхцөл байдалтай байгаа талаар хийгдсэн судалгаа байгаа юу?
	-2018 оны тавдугаар сард төслийн хэрэгцээ тодорхойлох судалгаа хийсэн. Тус судалгаанд төсөлд хамрагдаж буй бүх сургууль, Насан туршийн боловсролын төвийг хамруулж, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийг тэгш хамруулан сургаж буй өнөөгийн бүтэц, тогтолцоо, практик туршлага, төслийн зүгээс хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдийг гаргаж, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал, эдгээр сургууль, Насан туршийн боловсролын төвийн бүх бага ангийн багш нарыг хөгжлийн бэрхшээлтэй болон боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллах чиглэлээр арга зүйн сургалтууд, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох, тэгш хамруулах боловсролын талаарх эцэг эх, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг ойлголтыг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх гэх мэт олон чиглэлээр сургаж чадавхжуулж ажиллалаа. 
	Мөн төсөл хэрэгжүүлж буй сургууль, НТБТ бүрт “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангасан байгаа. Тус төвөөр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй багш болон сургуулийн зүгээс нэмэлт хичээл, ганцаарчилсан зөвлөгөө давтлага гэх мэт дэмжлэг туслалцаа шаардлагатай хүүхдүүдтэй ажиллах зорилгоор байгуулж байгаа юм. Энэхүү төвийг хэрхэн ажиллуулах талаар багш нарыг мөн сургасан. Тухайлбал, аутизмтай хүүхэдтэй аль тоглоом, хэрэглэгдэхүүнийг ашиглан сургалт явуулах вэ, анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхэдтэй багш аль хэрэглэгдэхүүнийг ямар үед хэрэглэх вэ, цагийн хуваарь, хариуцах ажилтан гэх мэт тус төвийг үр дүнтэй ажиллуулах зөвлөгөө, мэдээллийг бүх сургууль, НТБТ-д хангалттай өгсөн. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд зорилтот бүлэгт шаардлагатай материаллаг дэмжлэг туслалцаа болон арга зүйн аль аль талаас нь анхаарч байна. 
	-Тусгай хэрэгцээт хүүхэд гэж яг ямар хүүхдийг хэлэх вэ. Хүмүүс ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай хэрэгцээтэй гэж ойлгоод байх шиг?
	-Тусгай хэрэгцээтэй хүүхэд гэдэгт хөгжлийн бэрхшээлтэй, хараа хяналтгүй, ажил эрхэлдэг, алслагдмал өрхийн, хэл соёл ба үндэсний цөөнхийн, ялгаварлан гадуурхагдсан гэх мэт ямар нэг дэмжлэг туслалцаа шаардлагатай хүүхдүүд гэж ойлгож болно. Эдгээрээс эрх нь хамгийн их зөрчигдөж байгаа бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд. Тийм учраас манай төсөл тэгш хамруулан сургах гэдэг агуулгаараа дээрх бүлгийн хүүхдүүдийн асуудлыг хамарч байгаа боловч эхний жилдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах тал дээр илүү анхаарч ажиллаж байна. 
	-Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах багш, сурган хүмүүжүүлэгчид маш мэдрэмжтэй, сэтгэлтэй, хэрхэн ажиллах арга зүйгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Ялангуяа Насан туршийн боловсролын төвийн багш нарт энэ талын мэдлэг, мэдээлэл илүүтэй өгөх шаардлагатай гэх юм билээ? 
	- Насан туршийн боловсролыг чадавхыг сайжруулах, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах гэсэн төслийн хоёрдугаар зорилтын хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Ялангуяа сургууль завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт дээр дурдсан тусгай хэрэгцээтэй хүүхдүүд ихэвчлэн Насан туршийн боловсролын төвд хамрагдаж байна л даа. Тиймээс тус төвийн бүх багшийг Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холимог бүлэгт зохион байгуулах, Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн онцлог дэмжих арга зүй, Тэгш хамруулах боловсролын чиглэлээр эцэг эх, олон нийтийн ойлголт хандлагыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх арга зүй зэрэг чиглэлээр төслийн хүрээнд боловсруулсан модулиудаар сургаж, чадавхжуулаад явж байна. Түүнчлэн төслийн зорилтот газруудад сургууль, НТБТ-д огт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг илрүүлэх судалгааг Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран яг одоо зохион байгуулж байна. Энэ судалгаанд тулгуурлан гэртээ байгаа хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд хамруулах, насан туршийн боловсролын төвд явж байгаа хүүхдүүдийг ЕБС руу шилжүүлэх ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа. Энэ нь төслөөс өмнө ч хийгдэж байсан ажил л даа. Бид сургууль, НТБТ-ийн хамтын ажиллагааг илүү сайжруулах, сургууль руу шилжин суралцах хүүхдүүдийн тоог нэмэх, гэртээ байгаа хүүхдүүдээ НТБТ болон сургууль руу татан оролцуулах тал дээр хороо, баг, өрхийн эмнэлэг гэх мэт тухайн орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 
	-Сургуульд болон шаардлагатай сургалтад хүүхдээ хамруулж чадахгүй байгаа эцэг, эхчүүд энэ судалгаанд хэр хандаж байгаа вэ. Багш хэчнээн хичээгээд эцэг, эх нь ойлгохгүй, дэмжихгүй, туслахгүй бол асуудал үүснэ шүү дээ?
	-Тэгэлгүй яах вэ. Манай төслийн гуравдугаарх зорилт буюу тэгш хамруулах боловсролын талаар эцэг эх, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг, ойлголтыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааны хүрээнд энэ чиглэлээр ажиллах юм. Эцэг, эхчүүд сургуульд, багшид хүүхдээ даатгаад орхичихдог хандлага түгээмэл байдаг. Энэ байдал нь зарим хүүхэд хичээлээ гүйцэт ойлгохгүй хоцрох, сурлагын амжилт нь буурах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулж байдаг. Ялангуяа тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдэдээ хоёр дахин илүү цаг гаргаж, анхаараа хандуулах хэрэгтэй гэсэн үг л дээ. Нөгөө талаас багш нар эцэг, эхтэй ажиллах арга зүйгээ илүү боловсронгуй болгох шаардлагатай харагддаг. Багш, эцэг эх хоёр бол нэг цаасны хоёр тал шиг юм л даа. Хоёулаа тухайн хүүхдийг хөгжүүлэх, сайн хүн болгох ижил зорилготой байгаа. Тиймээс энэ хоёр тал хамтран ажиллах хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч ирж байгаа юм. Аль аль талаасаа хүчин чармайлт гаргах хэрэгтэй л дээ. Жишээлбэл, багш бүр эцэг эхтэй уулздаг, зөвлөгөө өгдөг тогтмол цагтай болчихвол ээж, аавууд тэр цагт ажлаа зохицуулж очоод хүүхдийнхээ талаар ярилцана, зөвлөгөө авна, санал солилцоно гэх мэт жижигхэн мэт энэ үйл ажиллагааг хийхэд л олон эерэг үр дүн авчирна. Тиймээс төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль болон Насан туршийн боловсролын төвийн багш нарт эцэг эх, асран хамгаалагчидтай хэрхэн хамтран ажиллах вэ, тэдний оролцоог яаж нэмэгдүүлэх вэ зэрэг чиглэлээр сургалт явуулж байгаа нь үр дүн сайтай байна гэж дүгнэж байгаа. 
	-Тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэг хэцүү зүйл нь үе тэнгийнхний ялгаварлан гадуурхах, шоглох явдал. Үе тэнгийнхнийх нь ойлголт, хандлагыг эерэг болгох тал дээр мөн ажиллаж байна уу?
	-Манай төслийн хэрэгцээ тодорхойлох судалгаагаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хувьд ангийнхан болон үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, сөрөг хандлага байгаа нь харагдсан. Тиймээс үе тэнгийн сургагч хүүхдүүдийг сургаж бэлтгэлээ. Сургагдсан сурагчид сургууль, НТБТ-ийн удирдлага, нийгмийн ажилтантайгаа хамтраад сурагчдын дундах ойлголт, хандлагыг сайжруулах талаар үе тэнгийнхэндээ нөлөөллийн ажлууд хийж хэрэгжүүлэх юм. 
	-Ганцхан жилийн дотор тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсрол олоход чиглэсэн олон ажил амжуулжээ. Нийт хэчнээн багш, эцэг эхэд чиглэсэн сургалт зохион байгуулаад байна вэ?
	-Өнгөрч буй жилийн хугацаанд ерөнхий боловсролын 300 гаруй багш, 2000 гаруй эцэг эх, НТБТ-ийн 60 гаруй багш, 300 гаруй эцэг, эх, үе тэнгийн 120 орчим сурагчийг сургалтад хамруулан чадавхжууллаа. Гурван төрлийн модуль, Арга зүйн хоёр гарын авлага боловсрууллаа. Мөн сургууль, НТБТ-үүд материаллаг бааз, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр нэлээд сайн хангаж ажиллалаа. 
	-Та сургалтын модуль, аргачлал боловсруулсан гэлээ. Үүнийг мэргэжлийн хүмүүс боловсруулалцаж байгаа юу?
	-Төслийн хүрээнд гурван төрлийн зөвлөл болон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Нэгдүгээрт, БСШУСЯ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газар, дүүрэг, аймгуудын Боловсролын хэлтэс, Насан туршийн боловсролын үндэсний төв, аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төв зэрэг боловсролын бүх шатны боловсролын байгууллагын удирдах ажилтны төлөөллөөс бүрдсэн Тэгш хамруулах боловсролын бодлогын зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл нь төслийн хэрэгжилтэд мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж байна. Тухайлбал, төслийн хүрээнд боловсруулагдаж буй бүх гарын авлага, материалууд эдгээр байгууллагын санал зөвлөмжийн дагуу уялдаа холбоотойгоор боловсруулагдаж байгаа юм.  
	Хоёрдугаарт, дээрх  байгууллагуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн Техникийн зөвлөх баг байгуулагдан ажиллаж байна. Тус зөвлөх багийн гишүүд нь модуль тус бүрийг  хянаж, санал зөвлөмж өгч ажилласан байгаа. Гуравдугаарх баг нь төслийн ажлын хэсэг. Энэ багт төсөл хэрэгжүүлж буй сургууль, НТБТ, дүүрэг болон аймгийн Боловсролын хэлтсийн төлөөллүүд оролцсон. Сар бүр уулзаж үйл ажиллагаагаа төлөвлөж хэрэгжүүлэх, санал солилцох, туршлагаа хуваалцах зэргээр хамтран ажилладаг. 
Хэдийгээр төсөл хэрэгжээд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч бид боловсролын бүх шатны байгууллагатай хамтын ажиллагаа өрнүүлж, Улаанбаатар болон орон нутагт олон үр дүнтэй ажил хэрэгжүүлж байна. Ирэх хоёр жилд одоо хийгдсэн байгаа ажлуудаа дахин сайжруулж, хэрэгжүүлэх, сайн туршлага үйл ажиллагаагаа түгээн дэлгэрүүлэх зэргээр улам өргөжүүлнэ. Өөр нэг сайшаалтай зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэдийг боловсрол болон нийгмийн бүхий л үйл ажиллагаанд тэгш оролцуулах, тэдний эрхийг хангахад төрөөс дорвитой ажлуудыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж хэрэгжүүлж байгааг онцлох хэрэгтэй. Тухайлбал, 2017 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” батлагдаж, энэ хүрээнд БСШУСЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
| С.Мөнхдэлгэр: Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурах арга зүйн орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал |  | 
 ХӨВСГӨЛ АЙМАГТ 18 УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ
			                  
             
                ХӨВСГӨЛ АЙМАГТ 18 УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ 
                
            
             2025-10-31 15:52:29
 ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТСАНД ИРСЭН ДУУДЛАГЫН ДАГУУ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА
			                  
             
                ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТСАНД ИРСЭН ДУУДЛАГЫН ДАГУУ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА 
                
            
             2025-10-31 15:38:58
 НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
			                  
             
                НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 
                
            
             2025-10-31 15:30:36
 Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болно
			                  
             
                Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болно 
                
            
             2025-10-31 15:25:22
 Баянхошуу, Тахилт, Алтан-Овоо, Улаанчулуут, Баруун салаа зэрэг алслагдсан хороодод дулаан автобусны буудал байршууллаа
			                  
             
                Баянхошуу, Тахилт, Алтан-Овоо, Улаанчулуут, Баруун салаа зэрэг алслагдсан хороодод дулаан автобусны буудал байршууллаа 
                
            
             2025-10-31 15:16:25
 Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн эмч нарын ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ
			                  
             
                Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн эмч нарын ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ  
                
            
             2025-10-31 15:09:30
 Жүдогийн “Гранд мастeр”-ын ДАШТ-д өрсөлдөх тамирчид Францыг зорилоо
			                  
             
                Жүдогийн “Гранд мастeр”-ын ДАШТ-д өрсөлдөх тамирчид Францыг зорилоо 
                
            
             2025-10-31 14:16:44
 Гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо
			                  
             
                Гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо 
                
            
             2025-10-31 14:00:33
 Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов
			                  
             
                Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов 
                
            
             2025-10-31 13:54:04
2025-10-31 13:47:48
 Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
			                  
             
                Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ 
                
            
             2025-10-31 13:42:19
 Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
			                  
             
                Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа 
                
            
             2025-10-31 13:23:00
 Эрүүгийн хоёр хэргийн таван объектод нэгжлэг хийжээ
			                  
             
                Эрүүгийн хоёр хэргийн таван объектод нэгжлэг хийжээ 
                
            
             2025-10-31 13:00:56
 Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна
			                  
             
                Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна 
                
            
             2025-10-31 12:50:06
 Агаарын чанарыг сайжруулах чиглэлд БНСУ-ын талтай санамж бичиг байгууллаа
			                  
             
                Агаарын чанарыг сайжруулах чиглэлд БНСУ-ын талтай санамж бичиг байгууллаа 
                
            
             2025-10-31 12:37:08
 Хилийн боомтуудын арван нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь
			                  
             
                Хилийн боомтуудын арван нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь 
                
            
             2025-10-31 12:28:12
 ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаялтад оролцохгүй
			                  
             
                ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаялтад оролцохгүй 
                
            
             2025-10-31 12:13:48
 Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна
			                  
             
                Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна 
                
            
             2025-10-31 11:57:03
 ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ
			                  
             
                ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ  
                
            
             2025-10-31 11:24:24
 Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
			                  
             
                Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна 
                
            
             2025-10-31 11:07:28
 “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав
			                  
             
                “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 
                
            
             2025-10-31 11:00:31
 Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
			                  
             
                Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав 
                
            
             2025-10-31 10:57:50
 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13548 боллоо
			                  
             
                Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13548 боллоо 
                
            
             2025-10-31 10:43:39
 Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа
			                  
             
                Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа 
                
            
             2025-10-31 10:38:07
 “БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
			                  
             
                “БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ 
                
            
             2025-10-31 10:37:10
 "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
			                  
             
                "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо 
                
            
             2025-10-31 10:16:40
 Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
			                  
             
                Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ 
                
            
             2025-10-31 09:59:32
 АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал
			                  
             
                АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 
                
            
             2025-10-31 09:56:21
 Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ
			                  
             
                Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 
                
            
             2025-10-31 09:54:46
2025-10-31 09:48:10
 Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
			                  
             
                Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 
                
            
             2025-10-31 09:39:38
 Азийн наадмаас жюү жицү-гийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртэв
			                  
             
                Азийн наадмаас жюү жицү-гийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-10-31 08:36:46
 Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ
			                  
             
                Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-10-31 08:31:13
 ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ ШҮҮГЭЭНД НУУСАН ХЭРГИЙН МӨРӨӨР
			                  
             
                 ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ ШҮҮГЭЭНД НУУСАН ХЭРГИЙН МӨРӨӨР 
                
            
             2025-10-31 07:00:42
 Д.БАТБАЯР: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨСӨВ ГАЦАЖ, ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫГ ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХИЙЖ БАЙНА
			                  
             
                Д.БАТБАЯР: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨСӨВ ГАЦАЖ, ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫГ ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХИЙЖ БАЙНА 
                
            
             2025-10-31 07:00:00
 ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ
			                  
             
                ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ 
                
            
             2025-10-31 07:00:00
 БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
			                  
             
                БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ 
                
            
             2025-10-31 07:00:00
 Г.ШИЖИРБОЛД: “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙН АЛЬМАВИВА ГҮНГИЙН АЛИА ХОШИН, АЛИВААГ ХӨНГӨНӨӨР ХҮЛЭЭН АВДАГ ЧАНАР НАДТАЙ ТӨСТЭЙ
			                  
             
                Г.ШИЖИРБОЛД: “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙН АЛЬМАВИВА ГҮНГИЙН АЛИА ХОШИН, АЛИВААГ ХӨНГӨНӨӨР ХҮЛЭЭН АВДАГ ЧАНАР НАДТАЙ ТӨСТЭЙ 
                
            
             2025-10-31 07:00:00
 М.МӨНХЖАРГАЛ: Дэлхий аварга цолыг Монголын таеквондогчдоос хамгийн анх хүртэж байлаа
			                  
             
                М.МӨНХЖАРГАЛ: Дэлхий аварга цолыг Монголын таеквондогчдоос хамгийн анх хүртэж байлаа 
                
            
             2025-10-31 07:00:00
 
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |