Монголын шинэ үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, үргэлжилсэн үгийн зохиолын нэрт мастеруудын нэг хэмээгддэг зохиолч П.Баярсайхан 1959 оны энэ өдөр Завхан аймгийн Жавхлант суманд мэндэлжээ.Тэрээр “Хөх туурийн тал”, “Аав өвөл ирнэ”, “Анир гүм нутаг”, “Гэрэл гэгээг хүснэ”, “Хотын онгон”, “Гүн ертөнц” зэрэг өгүүллэг, тууж, романы зургаан ном бүтээж, утга зохиолын шилдгүүдийн эгнээнд хүч түрэн орж ирсэн юм. 1997-2001 онд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, МҮОНР-д тоймчийн ажил эрхэлж байжээ. 2007 онд 48 насандаа тэнгэрт дэвшсэн түүнд зөвхөн МЗЭ-ийн нэрэмжит шагнал олгосонд нь одоог хүртэл уншигчид сэтгэл дундуур буйгаа илэрхийлдэг.

Тэрээр “Сармагчин бол сармагчин” өгүүллэгтээ “Аз жаргал ч өөрийн гэсэн нулимстай” хэмээн бичсэн байдаг. Зөвхөн хүн л өөрийн гэсэн нулимстай бус, сэтгэл хөдлөл, мэдрэмж, бидний тэр бүр харж чаддаггүй бүхий л зүйлсийг нулимстай болохыг уншигчдад ойлгуулсан. Ертөнц дээрх хамгийн ариун, нандин зүйл нулимс ч байж мэдэх юм.
Нэгэн удаа утга зохиол судлаач, шүүмжлэгч Ц.Хасбаатар гуай “П.Баярсайхан бол гэгээн зохиолч” хэмээсэн байдаг. Түүний “Нохойн хэвтэр” тууж нь хар бараан дурсамжиндаа төөрсөн хотын залуугийн ээдрээтэй аж байдлын талаар өгүүлдэг. Тус туужийн гол дүрийн баатар Төмөр үнэн хэрэгтээ баатар ч биш байж болох юм. Гол дүр болгон баатар байх албагүй шүү дээ.
Зохиолч П.Баярсайхан гуай ёс билэг, итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн тухай этгээд, хачин зүйрлэл ашиглан, дүрийн сэтгэл зүйн байдлыг тодорхой өгүүлэн бичдэг. “Нохойн хэвтэр” туужийн гол дүр болох Төмөрийн хар бараан дурсамж, түгшүүртэй сэтгэл зүйн байдал, үхлээс эргэн ирэгсдийг дүрсэлж буй энэ туужаас олж, харах зүйлс гэгээн гэрэлт, сайн сайхан байсан уу гэвэл эргэлзээтэй. Харин цор ганц бидэнд өгч буй гэгээн зүйл бол бүхий л хүн хэрхэн амьдарч, юу бодож, юу хийсэн нь чухал бус, эцсийн эцэст бүгд л хүн хэвээрээ үлдэж, үхэж, үрэгдэнэ гэдгийг л ойлгох юм. Энгийн зүйлс хэдийд ч гэгээн хэвээр үлддэг аж. Бид дэргэдүүр зөрж өнгөрч буй бүхий л гэгээн, сайхан зүйлсээ олж харахгүй өнгөрч буйг П.Баярсайхан бидэнд сануулсан билээ.

| Гэгээн зохиолч П.Баярсайхан |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |