Энэ удаагийн “Оюунт Монгол” буланд маань “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцийн редактор Б.Чанагнянгар оролцлоо. Тэрбээр гадаад болон дотоод уран зохиолын соруудаас түүсэн шилдэг 10 номоо танилцуулсан юм. Түүний онцлох 10 номонд дэлхийн сонгодог зохиолоос эхлээд хүүхдийн уран зохиолын төлөөлөл ч байгаа нь уншигч та бүхэнд сонирхолтой байх болов уу.
“Норвегийн ой”-г Муракамигийн бусад зохиолуудаас бичлэгийн хэлбэр, агуулгаараа тэс өөр зохиол гэж хэлж болно. Нэгэнт алдсан хайр дурлал, холдон одсон найз нөхөд, залуу насны дэвэргэн бас гунигтай өдрүүдийг нэхэн санагалзсан тийм нэг гунигтай ном. Гэвч гуниг гэдэг сэтгэлийн хүндхэн бас гэгээн мэдрэмжийг уншигч танд зугуухнаар мэдрүүлэх эл зохиолоос та гагцхүү гунигийг олж харахгүй.

“Хөх тариан талбайн ирмэгт” романаа Америкийн зохиолч Ж. Д.Сэлинжер 1945 оноос 1946 оны хооронд хэсэгчлэн нийтлүүлж байгаад 1951 онд роман болгон хэвлүүлжээ. Дайны үед ч бичгийн машинаа биеэсээ салгалгүй явсаар бичсэн гэдэг эл зохиол гарснаасаа хойш өдийг хүртэл олон сайн муу нэрийг зүүсээр иржээ. Нийгэмтэй дасан зохицож чадахгүй яваа өсвөр насны хөвгүүний дотоод ертөнцийг ил задгай илэрхийлсэн эл зохиол угтаа насанд хүрэгчдэд зориулагдсан боловч голдуу өсвөр үеийнхний сэтгэлийн зовлон, бусдаас хөндийрөх байдал гэсэн үндсэн сэдвээр уншигдсаар өдийг хүрсэн юм. Миний хувьд яг өсвөр насандаа энэ номыг олж уншсандаа ч тэр үү насанд хүрэгчид уншихад нийгмийн амьдралд хөл тавьж байгаа залуусын дотоод сэтгэлийн зөрчлийг ойлгоход тун нэмэртэй зохиол гэж хэлэх байна.
.png)
Ер нь гол дүр нь галт тэргэнд өнгөрснөө дурсаж байгаа хэлбэрээр бичигдсэн зохиол олон байдаг. Гэвч орчин цагт хүмүүний нийгмийн нэгэн том асуудал болсон хосуудын харилцааны бараан талыг “Крейцерийн сонат” шиг аймшиггүйгээр ил гаргасан бүтээл тийм ч олонгүй.
Хартай эрийн төөрөгдөл, шаналлыг “Крейцерийн сонат” шиг ийм өр өвдөм үнэмшилтэйгээр дүрсэлсэн зохиол ховор. Сэтгэлийн ийм мэдрэмжийг мэдэх аливаа уншигч Толстойн хүмүүний сэтгэл зүйг ямар нарийн, оновчтой дүрсэлснийг анзаарах төдийгүй энэ зохиол ч сэтгэлээс нь тийм амар гарахгүй биз.

Эрнест Хемингуэй энэ тууждаа нэг талаас байгаль, хүн хоёрын байнгын тэмцлийг харуулсан бол нөгөөтэйгөөр цөхрөл, итгэл найдварын тухай өгүүлжээ. Америкийн алдартай зохиолчийн амьд ахуйдаа хэвлүүлсэн хамгийн сүүлчийн бүтээл болох энэ туужаас Хемингуэйн алдар нэрд хүрсэн учир шалтгаан тус бүрийг олж харах боломжтой.

Зохиолч Г.Аюурзанын 2002 онд гаргасан эл номыг хэдэн ч удаа уншсан юм бүү мэд. Энэ номоос монголын уран зохиолын нийтлэг дүр дүрслэлээс огт өөр хотын уран зохиол “үнэртдэг”. Тэр аяараа блюз хөгжмийн хачин гунигтай аязыг санагдуулам эл номд хоорондоо холбоо бүхий мета- роман, эсээ, туужууд багтсан юм.

Анх энэ номыг оюутан байхад минь дээд курсийн ах маань санал болгож байсан юм. Тэр үед “Хүүхдийн ном” хэмээн их л голонгуй авч уншсанаа санаж байна. Харин уншиж эхлээд л энэ бол зөвхөн хүүхдийн ном биш гэдгийг, хүн бүхэн унших ёстой ном гэдгийг ухаарсан юм даа.
Энэ зохиол нь Антуан Де Сэнт-Экзюперийн бусад зохиолуудтай огт адилгүй бөгөөд тэрээр тайлбар зургийг нь өөрөө зурсан байна. Зохиолын энгийн, ойлгомжтой дүрслэлийн цаана ёгт, гүн гүнзгий утга агуулга нуугдаж буй бөгөөд хар аяндаа өрөвдөх, хайрлан энэрэх сэтгэлийг төрүүлдэг гайхамшигтай бүтээл билээ.

Зохиолч Далхаагийн Норов нь монголын уран зохиолд өөрийн өнгө төрхөө хэдийн тамгалжээ. Энэ зохиолчийн “Тэжээвэр” туужийг олж уншаад л үргэлжлүүлэн “Орлогч” туужийг уншиж, удалгүй энэ зохиолчийн бараг бүх л өгүүллэг туужийг нь уншиж билээ. Монгол ахуй соёл, сэтгэлгээг хүний жинхэнэ мөн чанартай чадмаг хослуулан өгүүлдэг нь энэ зохиолчийн онцлог биз ээ. Тэр дундаа энд өгүүлж буй “Тэжээвэр” тууж бол үнэхээр л “зэвүүн” бүтээл билээ.

Михайл Булгаковын “Мастер Маргарита хоёр” зохиол түүнийг нас барснаас 27 жилийн дараа хэвлэгдсэн юм. Тэр даруйд нь англи орчуулга нь баруунд гарч урьд өмнө нь барууны утга зохиолын ертөнцөд бараг мэдэгдээгүй байсан зохиолч алдаршиж эхэлсэн гэдэг. Үйл явдлын гурван өөр шугамд өрнөх эл зохиол тухай үеийн ЗХУ-ыг егөөдсөн гэж үздэг.
(1).png)
Түүх сонирхогч хүний хувьд энэ номыг онцлохгүй байхын аргагүй. Уламжлалт залхмаар уйтгартай, тоочсон түүх бичлэгийн хэлбэрээс татгалзсан эл ном түүхийг ч бас сонирхолтой байдлаар бичиж болдгийн жишээ болжээ.
Юваль Ной Харари түүх бичлэгийг сурвалжийн мэдээ баримт, үйл явдлын он, дарааллын жагсаалт маягаар бичих арга барил хоцрогдсоныг харуулж, харин уншигчдадаа хүн төрөлхтний түүхийг тэс өөр өнцгөөс харуулж, аливаа явдлын учир шалтгаант холбоог нь мэдүүлж чаддагт түүний бичлэгийн онцлог оршиж байх шиг. Хүн хэмээх бодгаль өнөөг хүрэхдээ юуг сурч, юуг алдсан тухай, ямар замаар явсан тухай эл бүтээл танд хүүрнэн өгүүлэх болно.

Дорно дахины эртний уран зохиолын сор болсон нэгэн бүтээл бол “Мянга нэгэн шөнийн үлгэр” хэмээх гайхамшигт сайхан үлгэрүүд билээ.
“Амьдрал надад золгүй санагдах тийм цаг ирэх юм бол, мөнхүү азгүй өдрүүдийн минь дотор “Мянга нэгэн шөнийн үлгэр”-тэй арван долоон боть байгаа шүү гэж өөртөө хэлээд л би тайвширчхаж чадна” хэмээн агуу Борхес хэлсэн байдаг.
Нэг л эхлүүлчихвэл дуусгаж байж л салмаар тийм нэг ховсч, шидийн ном. Анх уншсан цагаасаа л орос модон хүүхэлдэй мэт дотор дотроо орчихдог этгээд өгүүлэмжтэй эртний Арабын үлгэрүүдэд шимтэх болсон юм. Баян хийгээд хоосон, хаан хийгээд харц ард, хил хязгааргүй ид шид, хэмжээгүй их баялаг. Хэзээ ч уйдамгүй түүхүүд.

| “Жангар” редакцийн редактор Б.ЧАНАГНЯНГАРЫН санал болгох шилдэг 10 ном |
|
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |