Энэ удаагийн “Оюунт Монгол” буланд маань “Цаасан навчсын эмгэнэл”, “Зурмал нүдэт хэрээ”, “Шувуудын гүн ухаан”, “Шулмын шүлгүүд” зэрэг яруу найргийн түүвэр гаргаж, “Муурын байшингуудын түүх” өгүүллэгийн түүвэр болон “Уншихуйд автахуй” уран сайхны бичвэрийн ном хэвлүүлсэн “Монцамэ” агентлаг, “Interview” сэтгүүлийн тоймч, яруу найрагч, сэтгүүлч Б.Алтанхуяг оролцлоо. Тэрбээр өнгөрсөн онд хэвлүүлсэн “Уншихуйд автахуй” номоороо оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын шүүмж, судлалын төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Ийнхүү түүний санал болгох гадна, дотнын шилдэг 10 номтой танилцуулъя.

Эмгэнэл харуусал, хайр энэрлийн хүчээр олж авсан эрхэм дээд аз жаргал. Дээр нь агуу их бишрэл бахдалыг нэмэх хэрэгтэй. Хүн төрөлхтний уран зохиол, соёл урлагийн охь дээж болсон гайхамшигт туульс, түүнийг бүтээгч Хомерийг ингэж тодорхойлбол эргэлзэх уншигч үгүй. Эртний Грек, Ромын бурхдын талаарх өчүүхэн зааг ялгааг ч хамгийн ил тодоор урлан бүтээсэн шинэлэг бичиглэлийн өнгө аястай туульс бол Хомерийн “Одиссэй”. Өрнөдийн соёлын хүрээнд Хомерийн туульстай энэ зэрэгцэхүйц бүтээлд “Библи” судар болон Шекспирийн эмгэнэлт жүжгүүд, Дантэгийн туурвилууд л багтдаг.
10 жил үргэлжилсэн Тройн дайнд ялалт байгуулсан эрэлхэг Одиссэй баатар дахин арван жилийн дараа зовж зүдрэн байж гэртээ харьж, хайртай хатан Пенелопагаа өшөөт сүйтгэгчдийн гараас аварч, эх нутагтаа эргээд эзэн болон сууж буй талаар тус туульсд өгүүлдэг. Нийт 24 дууллаас бүрдэх эл туулийг МУСГЗ Д.Цахилгаан эх монгол хэлийнхээ баян тансаг үгсийн эрдэнээр сүлжин зангидаж хөрвүүлэн “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ. Магадгүй тус номын орчуулга, анх удаа бүрэн эхээр хөрвүүлэгдсэн уг хэвлэл цаг улирал өнгөрөх бүр үнэ цэн нь улам өсөх болов уу.

Японы алдарт зохиолчийн эл романд миний хүсдэг, таашаан уншдаг зохиолчдынх шиг тийм их адал явдал, хурц үйл явдлууд гардаггүй. Гэлээ ч дүрүүд нь сэтгэл урах шиг болоод уншиж дууссаны хойно хэд хоног мөнөөх эмзэглэлээс ангижирч чадахгүй байж билээ. Гол дүрийн баатар Шимамура нь Японы хойд хэсэгт орших Хоккайдоо арлын их цасанд байх халуун рашааны амралтын газар гурвантаа очиж амарсан тухай өгүүлдэг. Тухайн үеийн улс орны хөгжлөөс тусгаарлагдан үлдсэн эл газарт гол дүрийн баатар маань Комако нэрт бүсгүйтэй учирснаар үйл явдал эхэлж, эмэгтэй хүн хийгээд байгалын гоо үзэсгэлэнгийн тухай урт хөврүүлүүд, цасны орноос хайж олох ёстой нууцлаг зүйлийн эрэлд хатах Шимамурагийн адал эхэлдэг.
Кавабата хэзээ ч уламжлалдаа ширүүн хандаж байгаагүй. Зохиол бүрд нь их, бага хэмжээгээр үндэсний үзэл ч тусгагдсан байдаг. “Цасны орон” хэмээх алдарт романдаа Хоккайдоо арлын цаст уулс, япончуудын энгийн хийгээд өвөрмөц төрхийг буулгасан. Эмгэнэл бол түүний уран бүтээлд ариун нандин төрхөөр буудаг цорын ганц зүйл. Өрөвдөлтэй, хөөрхий баатрууд нь хэзээ ч хэн нэгнээс тусламж хүсдэггүй учраас түүнийг дэлхий нийтээр унших дуртай байдаг.
.jpg)
Энэ онд “Тагтаа паблишинг” хэвлэлийн газраас Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм”, Жан Жылүгийн “Цахилгаан жаал”, Элиф Шафак “Хайрын дөчин дүрэм”, Нил Гейманы “Коралайн” зэрэг олон зохиол орчуулан хэвлэж, уншигчдад хүргэсний дотроос хамгийн сүүлд гаргасан, яруу найрагч А.Урантогосын монголчилсон Мө Янийн “Мэлхий” романыг онцолж байна.
Мө Янь нь “Мэлхий” романаар Хятадын үлгэр домгийн өнгө аясыг орчин үеийн туурвил зүйтэй сүлэлдүүлэн бичсэнээс гадна хий үзэгдлийн реализмыг түүхэн бичлэг, тухайн цаг үеийн сэдэвтэй гарамгай хоршуулсны учир 2012 онд эл бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн юм. Мө Янь уг бүтээлээрээ бүхэл бүтэн нэгэн үеийн бие сэтгэлийн өлсгөлөнг илчлэхийг урьтал болгосон хэмээн хэвлэлийн газар цохон тэмдэглэжээ. Мөнхүү саяхан Монголд нэгэн жирэмсэн эхийг нимгэн хувцастай өвлийн хүйтэнд авч явсан эмнэлгийн ажилтнууд, Засгийн газар болон Улсын онцгой комиссын буруу шийдвэрүүдийн эсрэг залуучууд нэгдэж жагссан үйл явдал болсон билээ. Мэдээж улс төрийн шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх доод албан тушаалын хүмүүс, хүүхдээ гэх аав, ээжийн сэтгэл, төрөлтийн тухай асуудлууд гээд олон сэдвийг зангидсан тус бүтээл уншигчдад таалагдах нь гарцаагүй гэж итгэнэм. Дээр нь нэмээд хэлэхэд Б.Гэрлээ орчуулагчийн дуун хөрвүүлсэн Мө Яний “Улаан дарсны орон”-г ч мөн уншихад эргэлзэх зүйлгүй сонголт болно.

Кудо Миёко хэмээх Япон зохиолчийн тус номыг зөвлөж байна. Их сонирхолтой. Монголд өрнөсөн ардчиллын тухай. Гэхдээ зөвхөн ардчилал, түүнийг тойрсон үйл явдлаас гадна С.Зоригийн тухай. Олон зүйл нуршихгүй, элдэв чамин дүрслэлгүй яг таг буулгана. Бичиж буй үйл явдлын хэлхээнээс огт гажихгүй. Дээр нь нэмээд тухайн үеийн Улаанбаатар, цаг агаар, хүмүүсийн дүр төрх, зан ааш зэргийг ганц нэг өгүүлбэрээр часхийтэл дүрслээд орхичихно. Уламжлалт заншил, баяр наадмын тухай дундуур нь цухасхан дурдахдаа юуг чухалчлан өгүүлж байгаагаа ягштал баримтлах бөгөөд төөрөхгүй. Аливаа зочинтой ярилцсаны хойно ганцаар суугаад бодно, өөртөө асуулт тавина. Түүндээ эргэлзэж байгаа мэт үзэл бодлоо бичээд орхивч нэгэнт хариултаа олчихсон байна. За нэг ийм сонирхолтой баримтат зохиол өнгөрсөн онд Монголд дахин, бүрэн эхээрээ орчуулагдаж гарсан юм. Орчуулга ч сайтай ном.
.png)
Гоголь нийгмийн бараан дүр зургийг ямарч өнгө будаг холилгүйгээр зурсан учраас “Шинель” өдгөө хүртэл үнэ цэнээ алдаагүй гэж боддог. Дээр нь нэмээд тархинд нь үймж байсан эмх цэгцгүй хийсвэр санаануудыг гоолиг охидын нүүрэнд сэвх тодрох шиг цаас руу цацаад орхичихсон нь гайхамшигтай. “Петербургийн туужис” тийм л санаануудын эмх цэгцтэй үлгэр шиг санагддаг. Томоохон судлаачид Гоголийг “Этгээд хүн” хэмээн тодотгодог. Угаас этгээд байгаагүйсэн бол үсчин Иван Яковлевич тарган, ууртай эхнэрийнхээ хийсэн шинэхэн талхан дотроос түшмэл Ковалевын хамрыг хэрхэн олох билээ. Үнэндээ энэ бол уран зөгнөлөөр дүүрэн абсурдизм биш бөгөөд реалист бус уран зохиолд ч хамаарахгүй. Оросын тэрс үзэлтэн зохиолч Э.Лимонов “Зөвлөлтийн хүнд сурталтнуудыг би мэдэхгүй байв. Тийнхүү би утга зохиолоос хайж эхлэв. Гоголь! хэмээн сэтгэлд харван орж ирлээ” гэж дуун алдсан байдаг. Тиймдээ ч “Хамар” тууж бол тухайн үеийн нийгмийнхээ үнэн дүр төрхийг цагаан цаасан дээр хачиргүйгээр зурж орхисон Гоголийн бас уран зураг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орчуулгаар, “Петербургийн туужис” нэрээр хэвлэгдэн гарсан нь бий.

Мэдээж өөрийн таашаалаар ном зөвлөж байгаа учир “Монсудар”-ын өнгөрсөн онд хэвлүүлсэн солонгон цувралын зохиолуудаас ХХ зууны Швейцарын зохиолчдын гол төлөөлөгч Фридрих Дюрренматтын “Амлалт” туужийг санал болгоё. Ялангуяа детектив зохиолд дуртай уншигчдад илүүтэй таалагдах болов уу. Учир нь сүүлд нэг ахдаа зөвлөж уншуулахад “Яахав дээ, нэг их таалагдаагүй” гэсэн юм. Гэхдээ хүмүүс өөрсдийн мэдрэмжээр уншихаас бусдынхтай яг таг адилхан байх албагүй шүү дээ.
Тус номыг эхлүүлчихээд гараасаа огт салгалгүй суусаар дуусгасан. Ядахад төгсгөлийн үйл явдал дээр гарч ирдэг тэр санваартны дуу байн байн сонстож, отолт хийж байсан цагдаа нар шиг, прокурор шиг тэсгэл алдуулж гүйцсэн билээ. Яалт ч үгүй Маттейн зөв л байгаасай гэж үнэхээр их хүссээр, түүний хүлээлт шиг хүлээсээр, хүлээсээр уншиж дуусгасан. Ёстой л “чөтгөр авмар” гээд хэлчихмээр санагдаж билээ. Номын тухай тусад нь дэлгэрэнгүй шүүмж бичнэ гэж өөртөө ч амлаад амжсан шүү. Мэдээж Прүстийн “Алдуул цагийн эрэлд” романы тэргүүн боть “Сувааны зүг”, Хан Ганы “Хөвгүүн ирлээ”, Данийл Хармсын “Оршихуй №2”, Нил Гейманы “Коралайн” зэрэг олон сайхан орчуулгын бүтээлүүд гарсан билээ.

Анхны хайрын хэсэг бол бас догдлуулна шүү дээ. Үйл явдал, үзэсгэлэнт хот нь өөр, өөр боловч яг л нэг тийм цаг хугацаа бидний дурсамжинд ч бас үлдэж хоцорсон гэдгийг эргэн санах бүрийд “Хар сарнай”, Орхан хоёрын тухай л уншмаар болдог сон. Бас төгсгөлийн "Би түүнд есөн урт захидал бичсэнийхээ долоог нь дугтуйлж, тавыг нь илгээсэн ч ганц ч хариу хүлээж аваагүй билээ" гэсэн өгүүлбэр хачин их таалагддаг юм. Мөнхүү хотынхоо уй гунигийг мэрж, газар нутгийн дүнсгэр ахуй, нөхцлөөс гоо үзэсгэлэнг өөртөө олж нээдэг тийм л мэдрэмжийн амтыг бүрнээ төлөөлж чадах бүтээл. Ийм л учраас “Энэ ном бол хайрын тунхаг” хэмээсэн Сандэй Таймсийн үнэн болж таардаг даа.
Цаг хугацаа бүхнийг эдгээж, бүхнийг хувиргаж, шинэ ертөнцийг нээх тусам түүний хэвлийд цогцоснууд олширч байдаг гэх санаанууд Гүр.Нямдоржийн өгүүллэг бүрд нь туссан байдаг. Тэдгээрийн нэг бол “Цочоод сэрсэн заяа”. Гэнэтийн аймшигт зүүднээс сэрээд эргэн тойрноо харахад хэчнээн их аз жаргалыг мэдэрдэг билээ. Харин эл өгүүллэгт өгүүлэгдэж буйгаар хар дарсан зүүдэндээ л амьдрах нь сэрэхээс хавьгүй дээр санагдах мэт сэтгэгдлийг төрүүлдэг.
Олон нөхөд нь “Гүр.Нямдорж л Нобел хүртэх зохиолч байсан” гэж халаглан өгүүлдэг нь оргүй хоосон эмзэглэл бус санагддаг. Маш их бүтээлч, задгай сэтгэлгээтэй, авьяаслаг энэ зохиолчийн бүтээлийг залуус бүхэн шимтэн уншдаг, мэддэг байгаасай гэж хүсдэг.

Үнэндээ анх надад зөвлөсөн ахын хэлснээр үзэхэд хэвлэлт нь их чамин, машхүү тансаг санагдаж билээ. Гэхдээ цаана нь нэг тийм нууц шид байгаа мэт сэтгэгдэл өгсөн тул “Алдагдсан зүйлийн жагсаалт” номыг авч уншсан юм. Өнгөрсөн онд гарсан номуудаас басхүү онцгой нэгэн байр суурь эзлэх болов уу.
Германы зохиолч Юдит Шаланский өөрөө урлагийн түүхч мэргэжилтэй. Тиймээс эл номд устаж үгүй болсон зүйлсийн түүхийг, тэднийг бодитоор харж, оршин байсныг нь мэдрэх мэтээр уншигчдын өмнө аваачна. Нэг бол та зүгээр төсөөлөл дундаа хөвж яваа мэт санагдахвий. Сэдэв, агуулга, уран сайхны бичлэгийн хэв маяг зэрэг бүхий л зүйлээрээ шинэлэг содон ном. Зарим түүхэн хүмүүс болоод газар, амьтдын нэрс дурдагдах урт өгүүлбэрүүд нь Борхесийн бичлэгийн хэвийг санагдуулж билээ. “Оршил” дундаас нь таалагдсан нэг хэсэг бий “Үндсэндээ хүн гагцхүү дутагдаж, үгүйлэгдэж буй зүйлийн араас л харамсан гуниглах боломжтой” билээ.
Төгсгөлд нь өнгөрсөн онд хэвлэгдсэн яруу найрагч Я.Баяраагийн шүлгийн түүврийг санал болгоё. Тайтгарал, ухаарал, уншигчийн алган дээр дотоод сэтгэлээ дэлгэж тавьсан эрмэг сайхан монгол хэлтэй шүлгүүд энэ номын хуудас бүхэнд бий.

| “Алтан өд”-ийн шагналт зохиолч Б.АЛТАНХУЯГИЙН санал болгох 10 ном |
|
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |