• Өнөөдөр 2025-02-05

ӨВЛИЙГ БИ АНИРГҮЙ Л ГЭЖ БОДДОГ СОН

2025-01-16,   290

             Цас, анир чимээгүй, цасан хүн, цасанд хучигдсан нүцгэн модод гээд өвлийн бүх зүйлд би хайртай. Анир чимээгүй дунд ганцаар гадаа саравчинд чимээ чагнаад суух өвлийн хамгийн сайхан хэсэг.
 
       Бүдэгхэн гэрэл дор хэнийг ч юм, юуг ч юм хаа нэгтээгээс чимээгүйхэн хүлээн сууна. Тэгснээ нүдний буландхарагдах зүйл рүү хальт харчхаад буцаад дахиад л өөр нэг тийш ширтэнэ сууна. Гэтэл хаа нэгтэйгээс муур дугарахад сая нэг хүлээж байсан найзтайгаа уулзах шиг болж, түүнийг өхөөрдөн өвөр дээрээ суулгалаа. Манай найзыг бондгор гэдэг. Саравчинд салхилах бүрд дэргэд минь хань болж ирсээр байгаад бид танил болчихсон юм. Тэгээд л түүнд би нэр өгсөн нь тэр. Бондгор эрх гэж жигтэйхэн. "Хаагуур юу хийж явсан юм бэ" гэмээр хав халтар сарвуутай, үсэнд нь хог наалдчихсан тэр жаахан муур "Өө, чи юу?" гэсэн шиг над руу хальт нэг харчихаад энгэрт шигдэнэ. Би ч "Даарсан байх даа" гэж бодон, гадуур хувцас, ороолтоороо ороож аваад л гараа даарахыг ч үл анзааран нуруун дээр нь зөөлхөн иллээ. Тэгээд өдөр өөрт тохиолдсон бүхнээ түүнд ярьж суухад нэг л мэдэх нь ээ өвөр дээр унтчихсан байдаг сан. Хэдий өвөр дээр минь унтаж байгаа ч би  хүүхдүүд ирээд цохиод авах вий, хөгшчүүд ирээд хөөгөөд унах вий гэж айхдаа цурам ч хийлгүй харж сууна. Бүр хэдэн цаг сууснаа, даарч байгаагаа ч мэдэхгүй сууна гээч. Тэгэхэд харин гэртээ орох цаг минь боллоо гэлтэй цас будран ороод, газарт буух ширхгийн тоогоор явах ёстойг минь сануулж байх шиг санагддаг. Бондгор биднийг ийн салгаж байгаа хүйтэн өвөлд гомдмоор ч юм шиг.  Бондгороо өвөр дээрээсээ буулгаад  гунигтайхан гэрийн зүг алхлаа. Эргээд хартал өнөөх найз минь дагаад явж байна.  "Баяртай" гээд гэж аяархан хэлэхдээ би өвөлд улам ч илүү гомдох шиг. Бондгорын чимээ холдоход цасны чимээ л сонсогдоно. Гэтэл би өвлийг аниргүй л гэж боддог сон... 
 
Б.СУВДАНЦЭЦЭГ

ӨВЛИЙГ БИ АНИРГҮЙ Л ГЭЖ БОДДОГ СОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188