Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын шүлгүүдийг орчуулан “Шүлгүүд” нэртэйгээр гаргаснаас хойш дэлхийн утга зохиолын шилдэг бүтээлүүдийг “Хөх дэвтэр” цувралаар орчуулж, өөрийн яруу найргийн ном болон цөөнгүй романаа бүтээгээд буй зохиолч, орчуулагч, яруу найрагч Д.Оюунчимэг залуу үеийнхэндээ өөрийн орчуулж, бүтээхэд гар бие оролцсон 10 номыг санал болголоо.
1.Ханс Кристиан Андерсен - “Үлгэрүүд”

Тус номонд “Сүүдэр” хэмээх үлгэр бий. Энэ үлгэр нь өнөөгийн манай улсын төр засаг, нийгмийн байр байдал шиг санагддаг. “Сүүдэр” бол миний сүүлийн жилүүдэд уншсан хамгийн сайхан зохиол.
2.”Алтан ном”

Хятадын хаадыг “бэлтгэдэг” гэгдэх энэ номын хэд хэдэн өгүүллэгийг орчуулсан. Энэ ном нь “Эзэн хааны ном” гэдэг нэртэй. Энэ ёс суртахууны тухай асар их ойлголтыг авч болно.
3.Оскар Уайльд – “Аз жаргалтай ханхүү”

Энэ номыг Ц.Даваажаргал бидэн хоёр хувааж орчуулсан. Оскар Уайльдын үлгэрүүд хүн чанартайгаараа үнэ цэнтэй. Тухайн үлгэрүүдийг уншсанаас хойш тэр хэмжээний үлгэр бичих мөрөөдөлтэй болсон.
4.Венедикт Ерофеев – “Москва-Петушки”

Оросууд “Москва-Петушки” зохиолыг найраглал гэж нэрлэх нь бий. Энэхүү зохиолыг утга зохиол судлаач, шүүмжлэгч С.Энхбаяр ихээр үнэлдэг. Номыг орчуулах явцад мэдэхгүй, өмнө харж байгаагүй хэлц үг их байсан. Жилийн өмнө ОХУ-аар аялж ирэхэд тус зохиолыг тэндхийнхэн “Сүүлийн 60 жилд гарсан хамгийн шилдэг ном” гэж үнэлж байсан. Гэхдээ ОХУ-даа хүртэл Ерофеевийн зохиолын гудамжны хэллэг, ойлгомжгүй үгсийг тайлж унших зорилготой гарсан тайлбар ном хүртэл байдаг аж. Түүнийг нь би мэдээгүй ч, орос хэлний сайн орчуулагчдын нэг Ц.Цэнгэлээс тусламж авснаар бүрэн гүйцэд болгож чадсан.
5.Монтгомери Клифт – “Ногоон давхарцагийн Аня охин”

“Ногоон давхарцагийн Аня охин” романаа бичсэнээр К.Монтгомери Канад улсын утга зохиолыг дэлхийн тавцанд аваачсан гэж үздэг. Тамирчин амжилт гаргахад улс орон тэр даяараа бахдаж, баярладаг. Гэвч тэр бол зөвхөн хэдхэн секунд, минутын ялалт. Харин утга зохиол дахь амжилт, ялалт гэдэг бол цаг хугацаагүй. Тийм ч учраас хамгийн үнэ цэнтэй байх болов уу гэж боддог.
6.Миязава Кензи – “Мөнгөн голоор аялсан нь”

Зайлшгүй уншаасай гэж хүссэндээ би энэхүү номыг онцолж байна. Үлгэрийн гоо сайхан бол зөвхөн бага насныханд зориулдаг эд биш шүү дээ. Үүнийг бүх насныхан уншаасай, үлгэрийн гоо сайханд орж, нас насныхаа ид шидэд автаасай хэмээн хүсдэг.
7.Луис Хорхе Борхес – “Элсний ном”

Дэлхийн маш олон номын дэлгүүр Борхесын ном, Борхесын номын сан гэх мэтчилэн номоо ангилсан байдаг. Борхесын сонголт, түүний бичсэн номууд ч маш үнэ цэнтэй. Нэгэн удаа Борхесоос “Таны номын сан тэр чигтээ шатсан аль номоо авч үлдэж, аврах вэ” гэсэн асуултад “Элсний ном”-оо авч үлдэнэ хэмээн хариулсан юм. Зохиолч нь өөрөө тэгж үнэлсний хэмжээнд хүрэхээр гайхамшигтай өгүүллэгүүдээс бүтсэн гэж боддог.
8.Степен Томпсон – “Чин зоригт адгуусан амьтдын адал явдал”

Социализмын үед “Чин зоригт адгуусан амьтдын үлгэрүүд” нэртэйгээр хэвлэсэн дээр бид нэмж орчуулсан. Олон хүн үүнийг хүүхдийн унших ном гэдэгтэй би санал нийлдэггүй. Энэ зохиол нь хүн болон байгалийн асар том шүтэлцээг харуулснаараа маш гайхалтай бүтээл болсон. Зарим цэцэрлэгийн багш надаас “Номоо зарж байгаа юу. Авч хүүхдүүддээ уншиж өгөх гэсэн юм аа” гэсэн юм. Энэ бол зөвхөн цэцэрлэгийн хүүхдүүдээр хязгаарлагдахгүй, сайн зохиол. Амьдралаа босгож, бүтээж яваа хүн бүхэн үүнийг уншвал зохилтой гэж боддог.
9. Д.Оюунчимэг – “Норгой”

Зохиолч Бернард Шоугаас нэгэн сэтгүүлч хамгийн дуртай арван зохиолчийг нь асуухад өөрийнхөө нэрийг 10 өөр төрлөөр хэлсэн гэдэг. Үүнтэй адил би өөрийнхөө зохиолыг нэрлэе ээ. Нийгмийн хурц үйл явдлыг хадгалсан, шүүмжлэлтэй ч уламжлал талаа барьсан энэ романыг маань залуус уншаасай. Залуус хөгжим, утга зохиол гэсэн хайрцагтаа баригдах биш, нийгмээ ч мөн хараасай гэсэндээ энэ романаа гаргасан.
10. Д.Оюунчимэг – “Усгал”

Монгол ид шидийн ертөнц гэж юу вэ. Бид өнөөдрийг хүртэл гаднын орнуудаас оюун санаа, эд материалын зүйлсээ авсаар байна. Нэг зүйл дээр ч атугай өөрсдийнхөө юмыг мэдэрдэг, үнэлдэг, бахархдаг байгаасай гэж хүссэндээ энэхүү номоо хэвлүүлсэн. Манай утга зохиолд “Жангар” туулиас эхлээд монгол уран зөгнөл гэж нэрлэхээр уран сэтгэмж, уран сайхан асар их бий. Өдөр бүр хэдэн арваараа гарч байгаа гаднын зохиолтой тулж, сөрөхийн тулд хичээж, гаргасан энэ номыг маань залуус уншаасай.
| Дашийн Оюунчимэгийн залууст санал болгох 10 ном |
|
“Ulaanbaatar MMC Energy” баг, шөвгийн наймд Бельгийн “Antwerp” багтай тоглоно
2026-08-15 15:41:27
Элчин сайд Г.Уянга Сингапурын ГХЯ-ны Ау Чүн Лонгтай уулзаж ярилцлаа
2026-08-15 15:27:57
Таеквондо-гийн ерөнхийлөгч Э.Галбадрал МҮОХ-ны “Алтан-Очир” одон хүртэв
2026-08-15 15:12:39
Элчин сайд Г.Хулан, Вьетнам Улсын ГХ-ны дэд сайд Нгуен Минь Ву-тай уулзжээ
2026-08-15 14:52:18
2026-08-15 07:20:00
2026-08-15 07:10:00
Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзлаа
2026-08-15 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-08-15 06:00:00
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2026-08-14 14:24:40
2026-08-14 13:22:26
Тайландын Элчин Дарм Бунтам Монгол Улсын Элчин сайдын яаманд зочлов
2026-08-14 08:41:36
Олон улсын эрдмийн чуулган эртний нийслэл Хархорумд эхэллээ
2026-08-14 08:13:05
“Ажиа Гэгээнтэн” Элчин садын яаманд зочилжээ
2026-08-14 08:01:36
2026-08-14 07:55:15
Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон уулзав
2026-08-14 07:20:00
Элчин сайд Ө.Батбаяр “The Wicks Group”-ийн Гленн Виксийг хүлээн авч уулзав
2026-08-14 07:15:00
Сэлэнгэ аймгийн 16 суманд 105 морины хүчтэй “Lovol” трактор гардууллаа
2026-08-14 07:10:26
Сэлэнгийн эмч нар Хөх хотын эмч нараас туршлага судалж эхэллээ
2026-08-14 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-08-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |