Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Оюунт Монгол” буландаа Монгол Улсын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюушийг урилаа. Өдгөө 31 нас хүрч буй тэрбээр анх 14 настайдаа Монгол Улсын өсвөрийн шигшээ багт багтаж, 17 насандаа Үндэсний шигшээ багт нэгдсэн хамгийн залуу тамирчин болж, 2019 онд Монголын хөл бөмбөгийн холбооны шилдэг тоглогчоор шалгарч, “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон бөгөөд хөл бөмбөгийн спортод амьдралынхаа 22 жилийг зориулаад буй нэгэн.
Тэгвэл Х.Цэнд-Аюуш өөрийн хөл бөмбөгийн 22 жилийн замналынхаа мартагдашгүй, нандин дурсамж үлдээсэн зургаан тоглолтыг эргэн дурссан юм.
2001 онд 11 настай байхдаа албан ёсны хоёр дахь тэмцээндээ орж байлаа. Тухайн тэмцээндээ амжилттай оролцож, мөнгөн медаль, тэмцээний шилдэг довтлогчоор шалгарч, 1000 төгрөгөөр шагнуулсан юм. Орой нь гэртээ баярын нулимстай очоод аав, ээждээ баярт мэдээгээ дуулгаж байлаа. Одоо бодох нь ээ, тэр мөч амьдралын минь хамгийн сайхан, хэзээ ч мартагдашгүй мөчүүдийн нэг байжээ.

2007 онд Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багт дуудагдаж, улсаа төлөөлөн тоглосон анхны тоглолт ерөөс мартагддаггүй. ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод БНАСАУ-ын шигшээ багийн эсрэг гараанд гарч, хоёрдугаар үеийн хагас хүртэл тоглосон. Олон минут тоглосон ч гэсэн тухайн үед яг юу болж өнгөрснийг сайн санадаггүй юм. Улсаа төлөөлж, олон улсын тэмцээнд оролцож, бүр гараанд гарч байгаа гээд л их сандарч, балмагдсан хүн ийш тийш учир зүггүй гүйж байснаа санадаг. Тоглолт дууссаны дараа л “Тоглолт дуусчихсан юм байна” гэж мэдэж билээ (инээв).

2011 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Мьянмар Улсын эсрэг шигшээ багийн лидерийн үүрэг гүйцэтгэж оролцсон. Тэр тоглолтын минут, секунд бүр сэтгэлд хамгийн тод хоногшин үлджээ. Тоглолтын бүтэн цагт Мьянмарын шигшээ багын хаалганд багын найз А.Мөрөнийхөө дамжуулалтаар гоол оруулж, манай баг 1:0 харьцаатайгаар ялалт байгуулж, ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаас түүхэндээ анх удаагаа хожил авсан юм. Тэр үед л урьд хожид хэзээ ч байгаагүйгээр хөл бөмбөгийн спортын хамгийн сайхан зүйлийг нь мэдэрч байлаа.

2019 онд Үндэсний шигшээ багийнхаа хамтаар эх орныхоо хөл бөмбөгийн спортын нэгэн шинэ түүхийг бичилцэж байлаа. Тэр бол Монгол Улсын хөл бөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа зүүн Азийн АШТ-ий эхний шатыг давсан мөч. Хэсгийн хамгийн сүүлийн тоглолтын 90 дэх минут дээр эсрэг багтаа оноо алдаж, хожигдол хүлээхэд тун ойрхон байлаа. Харин шүүгчийн заасан нэмэлт цагт багын найз Н.Цэдэнбал маань 94 дэх минутад гоол оруулж, урьдчилсан шатыг давсан юм. Тоглолтын төгсгөлд нулимс дуслуулсан хөлстэй залуус эгнээд зогсож байлаа.

2020 он мөн л түүхийн нэгэн шинэ хуудсыг эргүүлсэн жил болж өнгөрсөн. Монгол Улс өөрийн талбайдаа Бруней Улсын шигшээ багийг хүлээн авч, Н.Цэдэнбал болон Н.Наранболд хоёрынхоо оруулсан гоолоор хожил байгуулж, дараад нь эсрэг багийнхаа талбайд зочлон тоглохоор болоод байлаа. Тэр цаг мөч амьдралын минь аз жаргалтай мөч байсан хэдий ч тэр чинээгээрээ сэтгэлд минь “хар толбо”-той тоглолт болж үлджээ(инээв). Эхний үе дуусахад 2:0 харьцаатайгаар манай шигшээ баг ялагдаж байв. Үнэн хэрэгтээ эхний үеийн 45 минутын турш бид юу ч хийхээ мэдэхгүй тойрч гүйсээр байгаад л таарсан юм шүү дээ. Тоглолтын цаг дуусахад Монгол Улсын шигшээ баг 2:1 харьцаатайгаар Бруней Улсын шигшээ багт ялагдсан. Гэсэн хэдий ч нэг гоолын оноогоороо манай Үндэсний шигшээ баг ДАШТ-ий эхний шатыг давж байлаа. Харин хоёрдугаар шатны тоглолтыг Мьянмар Улсын шигшээ багийн эсрэг тоглож, А.Дөлгөөнийхөө гоолоор ялалт байгуулсан юм.

Энэ сард буюу 2021 оны зургадугаар сард ДАШТ-ий хэсгийн хамгийн сүүлчийн тоглолтоо Киргизстан Улсын эсрэг хийсэн. Киргизстан Улсын шигшээ баг манай шигшээ багаас 98 орны дээр бичигддэг, мэргэжлийн тамирчдаар багаа бүрдүүлсэн том баг. Тэрхүү тоглолтод би довтлогч О.Мижиддоржид гоолын дамжуулалт өгч, Үндэсний шигшээ баг маань 1:0 харьцаатайгаар 98 орны дээр бичигддэг том багийг хожсон. Энэ ялалт цаашид Монгол Улсын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багт амжилтын маш олон хаалгыг нээж өгөх болно.

| Хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч Х.ЦЭНД-АЮУШИЙН мартагдашгүй ЗУРГААН ТОГЛОЛТ |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |