• Өнөөдөр 2024-04-28

Гималайн нурууны мөс нурж, 125 хүн сураггүй болжээ

2021-02-08,   709

       Энэтхэгийн хойд бүсэд орших Уттараханд мужид өчигдөр Гималайн нурууны мөсөн оргил нурснаар 125 хүн сураггүй алга болсон талаар албаныхан мэдээлэв. Тодруулбал, Гималайн нуруун дахь мөс нурж, Ришиганга усан цахилгаан станцын даланг эвдэж, үерийн ус 500 км гаруй газар урссан бөгөөд цахилгаан станцын 50 гаруй ажилтан болон ойролцоох жижиг тосгоны иргэд сураггүй алга болсон аж.

      Үерийн ус урссан хонгилуудад шалгалт явуулж, 16 ажилтныг аварч, долоон цогцос олжээ. Энэтхэг Улсын Засгийн газраас аврах ажиллагааг үргэлжлүүлэх тушаал өгч, гамшгийн бүс рүү аврах ажиллагааны баг илгээсэн гэнэ.


Гималайн нурууны мөс нурж, 125 хүн сураггүй болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188