• Өнөөдөр 2024-05-20

Дональд Трамп АНУ-ын түүхэнд хэрхэн дурсагдах вэ

2021-01-21,   536

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа лхагва гарагийн үд дундад дуусгавар боллоо. Түүний Ерөнхийлөгч байх дөрвөн жилийн хугацааг  хуй салхитай л зүйрлэж болно гэв. Түүхчид Дональд Трампын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хийсэн ажлууд иргэдэд ийн дурсагдахаар байгааг нэрлэв.

  • АНУ-ын иргэд Дональд Трампыг Ерөнхийлөгч байх хугацаандаа хоёр ч удаа шүүхэд дуудагдаж байснаар нь  дурсан санах нь. Сонгуулийн дүнг хулгайлсан хэмээн дэмжигчдээ Вашингтонд дуудан, сонгуулийн дүнг хүчингүй болгож, улс орноо буцааж авахын тулд Цагаан ордон руу дайрч, өөрөө хөндлөнгөөс ажиглаж байсныг нь дурсана.
  • Түүхчид түүний тухай бичихдээ үймээн самууныг нь илүү тодотгоно.
  • Трампыг хэт барууны үзэлтнүүдийг эрүүдэн шүүсэн,  2017 онд Чарлоттесвиллд болсон бослогыг буруушаасан ч, барууны үзэлтнүүд нэмэгдэж, цаагуураа барууныхныг өөгшүүлсэн нь хор хөнөөлтэй вирус адил тархсан хэмээн түүхэнд дурсах нь.
  • Хэрэв Дональд Трамп АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчдийн жишгийг дагасан бол түүнийг сахилгагүй ч үр дүнтэй, популист удирдагч гэж дурсах байлаа.
  • Мөн бусад оронд АНУ-ын нэр хүнд ихээр унажээ. Түүнчлэн иргэдээ хамгийн их гайхшируулсан зүйл бол 2018 оны ОХУ-ын хэвлэлийн бага хуралд  "АНУ-ын сонгуулийн дүнд ОХУ нөлөөлсөн" хэмээн яригдахад Трамп эх орныхоо бус Путиний талд зогсож байв.
  • Мөн өөр нэг зүйл нь АНУ-ын өнцөг булан бүрт явагдаж буй хүний эрхийг дэмжих аливаа үйл ажиллагааг хязгаарлах, АНУ-ын Засгийн газраас гаргадаг хүний эрхийн тайлангийн агуулгыг өөрчилж, ЛГБТ болон бусад хүний эрхийн олон сэдвийг тайландаа багтаадаггүй асуудлууд гардаг байлаа.                                                                                                                                                                

Эх сурвалж: BBC

 


Дональд Трамп АНУ-ын түүхэнд хэрхэн дурсагдах вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188