Монгол Улс Америкийн H-2A визний ангиллаас хасагдсан тухай мэдэгдлийг АНУ-ын Дотоод хэргийн яам цахим хуудсаараа дамжуулан хүргэв. Тодруулбал, Монгол Улсын иргэд тус улсад нэг жилийн хугацаанд H-2A визээр зорчих боломжгүй болжээ. Залилан, хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэрэг, хугацаа хэтрүүлэх, холбогдох журмыг дагаж мөрдөөгүй улмаас визний ангиллаас хасдаг аж. Монгол Улсаас Америкт H-2A ангиллаар оршин суугаа иргэдээс визний хугацаа хэтрүүлсэн зөрчил ихээр илэрсэн тул ийм шийдвэр гаргажээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн дунджаар H-2A визээр АНУ-ыг зорьсон нийт 67 иргэний 27 нь буюу 40 хувь нь визний хугацаагаа хэтрүүлсэн байна. Анх Монгол Улс H-2 ангиллын визээр гаднын оронд ажиллах орнуудын жагсаалтад багтаж байсан бол АНУ-д визээр ажиллах боломжгүй болж байна.
АНУ-аас хэрэгжүүлсэн H-2A визний ангиллаас хасах шийдвэр нь энэ сарын 19-ний өдрөөс хэрэгжих аж.
| АНУ H-2A визний ангиллаас Монгол Улсыг нэг жилийн хугацаатайгаар хасчээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |