Өчигдөр үүрээр Хөвсгөл аймгийн Ханх суманд үүссэн газар хөдлөлтийн улмаас БНТУ-д онц байдал зарлажээ. Тодруулбал, тус улсын тэргүүн Шолбан Кара-Оол цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улсад үүссэн газар хөдлөлтийн чичиргээ Кызыл, Тере-Хол, Эрзин, Каа-Хем, Тоджа дүүрэгт мэдрэгдсэн” хэмээсэн юм.
Харин уг нийтлэлийн дараа тус улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Тувагийн зургаан дүүрэгт онц байдал зарласныг мэдээллээ.
Эх сурвалж:www.balthazarkorab.com
| Хөвсгөл аймгийн Ханх суманд үүссэн газар хөдлөлтийн улмаас Тувад онц байдал зарлалаа |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |