Иран Улсын эрх баригчдын зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлаас бууж буй Дональд Трамп болон бусад 47 албан тушаалтныг баривчлах “улаан мэдэгдэл”-ийг гаргаж, Интерполд ханджээ. Гэвч уг мэдэгдлийг Интерполын зүгээс улс төр болон цэрэг дайны сэдэлтэй гэж үзэн, хэрэгсэхгүй болгосноо мэдэгдэв.
Жилийн өмнө АНУ-ын армийн тусгай ажиллагааны үеэр Ираны зэвсэгт хүчний генерал Кассем Солейман амиа алдсан. Тэгвэл тус хэрэгт Дональд Трампыг буруутай гэж үзсэн Ираны эрх баригчид ийнхүү хоёр дахь удаагаа Интерполд хандаж байна.

| Ираны эрх баригчид Дональд Трампыг баривчлуулах хүсэлт Интерпол руу илгээжээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |