БНХАУ садар самуун, биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, хүчирхийлэлтэй холбоотой агуулгаас ангижрах кампанит ажлын хүрээнд 105 аппликейшнийг хориглосон байна. Харин тус хориглосон программуудын ихэнх хувийг нь АНУ-ын жуулчид түлхүү хэрэглэдэг TripAdvisor зэрэг аялал, жуулчлалын аппликейшн эзэлжээ.
Зарим шинжээчийн үзэж буйгаар “Энэхүү хориг нь АНУ-аас Хятадын Тикток аппликейшнийг хориглосны хариу байж болно” гэв. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дээрх хоригийг гаргасан нь олон сая иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Энэ талаар АНУ-ын дүүргийн шүүгч Карл Николс “Ерөнхийлөгч асан Дональд Трамп хятадын “Тикток” аппликейшнийг хориглохдоо эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” тухай нэгэн ярилцлагадаа дурджээ.
| БНХАУ 105 аппликейшнийг хориглолоо |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |