Хонконгийн алдарт найруулагч Вон Кар Вайн “Indiewire” сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Энэхүү ярилцлагыг тэрбээр 2001 онд буюу “Хайрын сэтгэл” киноныхоо дараахан өгч байжээ.
-Та “Хайрын сэтгэл” киноны зохиолоо хэрхэн олсон бэ?
-Бид киногоо арай өөр байдлаар эхэлсэн. Киногоо анх “Нэгэн хоолны түүх” хэмээн нэрлэж байлаа. “Хайрын сэтгэл” киноны түүх бол үнэндээ хоёул гоймон худалдаж авч, иддэг хөршийн тухай байсан юм. Энэ л түүх хожим нь миний киногоо хийх шалтгаан болсон учир сэдвээ өргөжүүлсэн. Зүйрлэвэл кино маань өдрийн түргэн хоол болох болов уу гэсэн чинь том найрын зоог болчихсон доо.
-Та энэ киноны ихэнх хэсэг аяндаа л бүтчихсэн гэж байсан. Энэ кино таны бусад кинотой адил монтажаар бүтсэн үү?
-Би энэ киног анх хялбархан бүтчихнэ гэж бодож байлаа. Кино маань хоёрхон дүртэй, тэдний түүхийг л хүүрнэх ёстой байсан юм. Гэтэл арван дүртэй болоход тийм ч хялбархан бүтчих кино биш гэдгийг мэдсэн. Тиймээс ч бид дүрүүдийнхээ маш олон нарийн ширийн зүйлсийг оруулж өгөх хэрэгтэй болсон. Кино зураг авалтандаа 1962-1972 оны үйл явдлыг өгүүлэхийг зорьсон боловч дүрүүдийг дагаж бидний кино 1966 онд ирээд дууссан даа.

-Кинонд ороогүй маш олон зүйлс үлдсэн байх нь ээ?
-Магадгүй хэсэг хугацааны дараа та нар өөр хувилбарыг нь үзнэ байх.
-Яагаад Хонконгийн 1960 оны үйл явдлыг сонгох болов?
-Би энэ үеийн талаар кино хийхийг үргэлж хүсдэг байсан. Учир нь 1960 оны Хонконгийн түүх үнэхээр онцгой. 1949 оноос хойш Хятадаас маш олон хүн Хонконгт ирж суурьшсан бөгөөд тэд Хятад дахь амьдралаа үгүйлсэн хэвээр л байв. Кинонд гардаг Хятадын нийгэмлэгтэй адил Шанхайгаас Хонконгт ирсэн хүмүүс нутгийн кантон хэлээр ярьдаггүй. Тэд ч мөн өөрсдийн гэсэн кино, хөгжим, зан үйлтэй.
Энэ цаг үе үнэхээр онцгой бөгөөд би ч мөн тэндээс гаралтай. Тиймээс энэ талаар кино хийж, тэр үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг дахин бүтээхийг хүссэн юм.
-Киногоо яагаад "Хайрын сэтгэл" хэмээн нэрлэсэн юм бэ?
-Би энэ киног “Нууц” гэж нэрлэхийг хүсдэг байв. Гэвч Каннын кино наадмын зүгээс “Үгүй ээ. Нууцтай кино хэтэрхий олон бий” хэмээсэн юм. Тиймээс ч нэрээ өөрчлөх хэрэгтэй болсон. Бид тухайн үед Брайан Ферригийн “Хайрын сэтгэл” дууг сонсож байгаад яагаад "Хайрын сэтгэл” хэмээн нэрлэж болохгүй гэж бодсон юм. Учир нь тэр хоёрыг киноны турш хөтөлж байгаа зүйл нь сэтгэл шүү дээ.
-Кинонд сэтгэл хөдлөлийг илэрхийлэхэд Латины орон яагаад нөлөөлөх болов. Өмнөд Америкт “Хамтдаа аз жаргалтай” киноны зураг авалтыг хийснээс болов уу?
-Би Латин Америкийн уран зохиолд маш их дуртай. Надад латин америк, итали хүмүүс хятад хүмүүстэй адилхан мэт санагддаг юм. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн атаархал, гэр бүлийн үнэ цэн, хүсэл тэмүүлэл нь маш адилхан. Хонконгийн хөгжмийн түүх Филиппиний хөгжимчидтэй холбоотой. Шөнийн цэнгээний газруудын хөгжимчдийн ихэнх нь филиппинчүүд байсан болохоор латинчууд яах аргагүй нөлөөлсөн шүү дээ. Тиймээс л хөгжмийг нь кинондоо оруулахаар шийдсэн. Энэ бол тэр үеийн дуу чимээ юм. Дуучин Нэт Кинг Коулд би маш их дуртай. Учир нь тэр ээжийн минь хайртай дуучин юм.
-Таны “Чанкин Экспресс”, “Унаж буй сахиусан тэнгэрүүд” бүтээлүүдэд чөлөөт хэв маяг ажиглагддаг. Харин энэ бүтээлд эсрэгээрээ байх шиг. Энэ нь хязгаарлагдмал санагдсаных уу, эсвэл шинэ зүйл туршиж, чөлөөлөгдөх гэснийх үү?
-Бид маш олон төрлийн хэв маягийг туршиж үзсэн. Хүмүүс үүнийг миний шошго, эсвэл миний таних тэмдэг ч гэж хэлсэн. Бид энэ зүйлдээ дасчихдаг. Ингэх нь их уйтгартай учраас л өөр зүйл туршиж үзсэн дээ. Энэ удаагийн кинонд Кристофер Дойл зураг авалтад оролцох боломжгүй байсан болохоор бид өөр зураглаач ажиллуулж, залхуу байх эрхгүй болсон. Учир нь гэрэлтүүлэг болон киноны хүрээг Крист бүрэн даатгадаг байсан юм. Харин энэ удаад би бүх зүйлээ өөрөө хянах хэрэгтэй болсон. Ингэснээр би киноныхоо ихэнх хэсгийг хянаж, хэв маягийн хувьд илүү наалдаж өгсөн гэж болно.
-Та киноныхоо уран сайхны найруулгын талаар ярьж болох уу. Тэр бүх үзэсгэлэнтэй цэцгэн хээний тухай?
-Би Уиллиам Чан хэмээх маш сайн уран сайхны найруулагчтай хамтардаг. Тэрбээр миний анхны киноноос хойш бүх кинонд хамтарч ажиллаж байна. Мөн бид нэг гаралтай болохоор бүх зүйлийг зүрхнээсээ мэдэрдэг. Бидний ажлын арга барил маш амьд учраас киноны талаар ховорхон ярилцдаг. Тэр надад үйлчлэх биш, өөрийн бодол санаагаа биежүүлэхийг эрмэлздэг. Мөн манай киноны редактор бөгөөд түүний санааг бүгдийг нь кинондоо тусгадаг даа. Тиймээс л Чан заримдаа онцгүй хэсгээ хасчихдаг.
-Танд камерын өмнө ажиллахад саад болдог зүйл бий юү. Камер давчуу газраас айх айдсыг бүтээдэг юм шиг санагддаг?
-Камерын өмнө бид ямар нэгэн зүйл үргэлж байлгахыг хүсдэг. Учир нь үзэгчдэд тэр үзэгдлийн дэргэд нэг хөрш нь байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг хүсдэг. Хөршүүд үргэлж л бусдыг ажигладаг шүү дээ.
-Киноны хувцас загвар маш чухал. Мэгги маш олон төрлийн хувцас сольж өмссөн байсан?
-Киноны турш Мэггид 20-25 даашинз өмсүүлэх хэрэг гарсан. Бид киног богино болгож монтажилсан учраас л загварын шоу шиг, эсвэл үргэлж л хувцсаа солиод буй мэт санагдсан байх. Миний эхний зорилго бол киногоо дэглэхдээ давтамжтай замаар бүтээхийг зорьсон. Хөгжим давтагдана, байршлын өнцөг, цаг, корридор, шат зэрэг бүгд л давтагдан өгүүлэгдэнэ. Учир нь тухайн хоёр дүрийн сэтгэлийн хөдөлгөөнөөс бусад юу ч өөрчлөгдөөгүй гэдгийг харуулахыг хүссэн.
-АНУ-д Азийн кино урлаг түрэн орж ирж буй тухай та юу гэж боддог вэ. Барууны үзэгчид аль хэдийн оршин байсан зүйлийг нээж байна гэж бодож байна уу, эсвэл энэ Азийн кино урлагийн дахин төрөлт үү?
-Бид бүгдэд л өгүүлэх түүх хэрэгтэй. Өдөр тутмын амьдралд тохиолдож буй зүйлс бидний түүхийг өөрчилж байдаг. 1960-аад оны Италийн кино урлаг, Францын шинэ давлагаа нь дэлхийн II дайны дараах эхний үеийн илэрхийлэл юм. Тэдэнд хэлэх зүйлс маш их байсан нь кино урлагийн шинэ хэтийн төлөвийг үүсгэсэн. Сүүлийн хоёр жилд Азийн кино урлаг, тэр тусмаа Солонгос, Тайландын кино маш хүчтэй болж байна. Учир нь өөрсдийн гэсэн асуудал, тэдний амьдрал дахь шинэ түүхүүд бий учраас л тэд байдаг л нэг түүхийг давтдаггүй. Миний бодлоор залуу кино бүтээгчид илүү олон улсад өөрсдийгөө сорьж буй барууны үзэгчдэд илүү танил болж байх шиг байна.
.gif)
-Танд Антониони, Годар, Трюффо нөлөөлсөн талаар ярьж байсан. Тэд өөрийн хэв маягийг бүрдүүлэхэд тань тусалсан уу?
-1960 оны үеийн Хонконгийн хувьд кино урлаг маш том зүйл байсан. Бидэнд Холливудын кинонд зориулсан кино театрууд, орон нутгийн кино урлаг, Европын кино байсан ч арт фильм гэх нэр томьёо байсангүй. Феллиниг хүртэл арилжааны киночин гэж нэрлэдэг байв. Хүүхэд байхдаа маш их цагийг ээжтэйгээ хамт кино театрт өнгөрүүлдэг байсан. Бид арт фильм, эсвэл арилжааны кино гэж ялгахгүй ч зүгээр л үзэх дуртай байсан юм. Тухайн үед бид ямар кино байхаас үл шалтгаалан кино гэдэг зүйлээс л болж театрыг зорьдог байсан. Кино урлаг нөлөөлөхийн хэрээр харсан зүйлдээ улам бүр татагдсаар байсан. Харин түүнээс мэдрэмж нь үлддэг шүү дээ.
-Залуу уран бүтээлчдэд юу гэж хэлмээр байна?
-Бүх зүйл тэвчээрийн асуудал. Чи маш тэвчээртэй, бас хүлээцтэй байх хэрэгтэй.
-Дараагийн кино болох "2046"-гийн талаар яриач?
-Энэ кино бол амлалтын тухай. 1997 онд Хятадын Засгийн газар 50 жилд ирэх өөрчлөлтийн тухай бидэнд амласан юм. Би зөвхөн амлалтын тухай кино хийх хэрэгтэй гэж бодсон юм. 50 жилд үнэхээр ямар нэгэн зүйлс өөрчлөгдсөн үү гэдэг талаар. Киноны үйл явдал 2046 өрнөх футуристик кино бөгөөд шинжлэх ухааны уран зөгнөлт кино биш. Мөн "Тав дахь элемент" шиг кино ч биш. Кино маань гурван түүхээс бүрдсэн бөгөөд тус бүр барууны дуурь болох "Хатагтай эрвээхэй", "Кармен","Танхаусан"-аас сэдэвлэсэн.
-Та нэр хүндэд хүрсэн учраас киногоо санхүүжүүлэхэд хялбар байна уу?
-Чиний бодож байгаа шиг тийм ч амар биш шүү. Энгийнээр хэлэхэд хэрэв чи Европын компани эсвэл хувьцаат компанитай ажиллахыг хүсэж байвал тэд кино зохиолыг эхлээд харахыг хүснэ. Харин бидэнд кино зохиол байдаггүй нь асуудал болдог. Тийм учраас чамайг ойлгох, итгэх нэгнийг олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ маш хэцүү.
-Та кино хийхэд үнэхээр хэцүү гэлээ. Мөн сэтгэлзүйн хувьд тоглож буй жүжигчдэд ч мөн хэцүү гэж хэлсэн. Би танаас илүү том асуулт асуумаар байна. Урлаг бүтээх нь өөрөө зовохын нэр үү?
-Сайн асуулт байна. Бид өөрсдөөсөө ч ингэж байнга асуудаг.
Хэрэв чи кино хийвэл маш олон хүн чамтай хамт зовно. Чи гэрээсээ хол явж, чамайг хүлээж буй хүмүүсийн талаар бодно. Гэсэн ч бид хийсээр л байдаг. "Хайрын сэтгэл" бол миний карьерийн хувьд хамгийн хэцүү кино байсан.
Учир нь би бараг л хоёр жил энэ киног хийсэн. Зураг авалтын үед Азийн эдийн засаг хямралд орсны улмаас бид зураг авалтаа зогсооход хүрсэн. Хөрөнгө оруулагчид маань асуудалд орсны улмаас бид шинэ хөрөнгө оруулагчид олох хэрэгтэй болсон ч үргэлжлүүлэн ажилласаар байлаа. Энэ кино үүрд үргэлжлэх мэт санагдсан ч бид кинондоо аль хэдийн дурлачихсан байсан. Киногоо Каннын кино наадамд оролцуулахаар шийдсэн учир нь кинондоо эцсийн хугацаа тогтоохын тулд юм.
.jpg)
| ВОН КАР ВАЙ: Хэрэв чи кино хийвэл маш олон хүн чамтай хамт зовно |
|
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд ая дуугаа өргөн барих хамтлаг, дуучид
2026-07-07 15:13:14
16 настай охины хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ
2026-07-07 14:43:42
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |