"Цагаан хоолтон" зохиолоороо "Ман Бүүкер" шагналыг хүртсэн БНСУ-ын зохиолч Хан Ганы 2016 онд "Whitereview" сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Солонгосын XX зууны түүх маш их траума агуулдаг. Яагаад Куанжүгийн бослогын талаар бичих болов?
-ХХ зуун зөвхөн Солонгос Улсад төдийгүй бүх хүн төрөлхтөнд гүн шарх үлдээсэн. Би 1970 онд төрсөн болохоор 1910-1945 оны хооронд үргэлжилсэн Японы эзлэн түрэмгийлэл, 1950 онд эхэлж, 1953 онд галаа зогсоосон Солонгосын дайныг ч мэдэрсэнгүй. Анх 23 насандаа уран зохиол болон яруу найргийн номоо хэвлүүлж байлаа. 1931 онд анх удаа энгийн иргэн (цэргийн бус хүн) Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө иргэдэд тийм эрх байсангүй. Өмнөх үеийнхэн шиг улс төрийн даалгавраар гэмшил мэдрэн байж бичдэг байсныг бодвол миний үеийн зохиолчид хүний дотоод мэдрэмжийг илэрхийлж бичих боломжтой болсондоо талархдаг даа.
Миний бүтээлүүд хүний дотоод зүйлсэд төвлөрдөг. Хүн төрөлхтөн галт тэрэгний зам дээр унасан хүүхдийг аврах эсэхэд тээнэгэлзэх ёсгүй боловч Аушвицийн хорих лагерийн хэрэг шиг хүчирхийлэгчид оршсоор л байна. Гэвч хүн төрөлхтний дотоод хүрээ эрхэм дээд зүйлээс харгислалд хүртэл өргөн цар хүрээг агуулдаг аж. Энэ л асуулт хүндхэн гэрийн даалгавар хэвээр л байна даа.
Миний номууд харгислал агуулсан гэж хэлж болно л доо. Хүн байх нь шаналантай. Харин яагаад гэдгийн үндсийг л мэдэхийг хүссэн юм. Ийн өөрийгөө тэмтчиж явсаар 1980 онд болсон Куанжүгийн бослоготой дам байдлаар нүүр тулсан юм.
-Куанжүд болсон үйл явдлын талаар бичихдээ дурсамж байдлаар дүр болгон өөрийгөө оруулсан байдаг. Энэ нь амьдрал, урлаг, өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн гүүр болсон бүтээл болжээ. Анх энэ үйл явдалтай хэрхэн нүүр тулж байв?
-Би Куанжү хотод төрсөн ч есөн настайдаа эцэг эхийгээ даган Сөүл хот руу нүүсэн юм. Бараг хядлага болохоос дөрөвхөн сарын өмнө л дөө. Санамсаргүй гаргасан энэ шийдвэр маань биднийг сохор азаар аварсан юм. Гэвч энэ үйл явдал манай гэр бүлийг удаан хугацаанд зовоосон доо. Би 12 настайдаа дээрх үйл явдлын гэрч болсон хүмүүсийн нууцаар хэвлэн түгээсэн гэрэл зургийн номыг үзэж байлаа. Аав маань Куанжү явж ирэхдээ авчирч байсан юм. Энэ явдал өнгөрсний дараа томчууд номын хавтсыг харагдахгүй байдлаар шүүгээнд нуусан байсан юм. Тэр номыг юуны тухай гэдгийг мэдэхгүй ч нээчихэж билээ. Би хэтэрхий жаахан байсан болохоор тэр их хүчирхийлэл агуулсан хуудаснуудыг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй байсан юм. “Хүмүүс яаж нэгэндээ ийм зүйл хийж чаддаг байна аа” гэсэн асуултын дараа “Бид хүчирхийллийн эсрэг юу хийх ёстой вэ” хэмээн бодсон. Цусны донор болохыг хүссэн хүмүүсийн дуусашгүй цуваа, эмнэлгийн гадаа жагсаж буй олны зургийг одоо ч мартдаггүй. Маш олон хүн аюулгүй байдлаа умартан, шархадсан хүмүүст цусны донор болохыг хүссэн юм. Цэргийн арми мужийн захиргаанд эргэж ирэхэд Куанжүгийн олон нийтийн 10 хоногийн засаглал нурж, засаглал барьж байсан хүмүүс үхэхээ мэдсэн ч тэмцсээр байсан тухай тэр номонд тэмдэглэсэн байдаг.
Миний зүрхэнд хүчирхийлэл, хүний нэр төр гэх хоёр тайлагдашгүй оньсого тамгалагдан үлдсэн юм.
"Хөвүүн ирлээ" бүтээл маань энэ хоёр оньсого руу чиглэсэн дээ.
.jpg)
-Та уг бүтээлийг 2012 оны сүүлчээр Ерөнхийлөгч асан Паг Гынь-Хегийн сонгуулийн дараахан бичжээ. Эл номонд түүний тухай маш олон нэр томьёо, адилтгал, 1980 оны Куанжүгийн бослого гардаг. Түүний сонгууль хэрхэн "Хөвүүн ирлээ" бүтээлийг үүтгэл болов?
-Энэ үнэн. 2012 оны сүүлчээс би Куанжүгийн материалыг эмхэлж эхэлсэн. Гэхдээ энэ тухай бичиж эхлэх ёстой гэсэн мэдрэмж 2009 оны нэгдүгээр сараас төрсөн юм. Яг тэр үед Сөүлийн Ёнсан дүүргийн нэгэн барилгыг дахин төлөвлөлтөд оруулахад жижиг, дунд бизнес эрхэлж байсан олон хүн дээвэр дээр нь суулт хийж, тэдэнд өгөх багахан нөхөн төлбөрийг эсэргүүцсэн юм. Засгийн газар энэхүү эсэргүүцлийг зогсоохын тулд хүч хэрэглэхэд, гал гарч таван эсэргүүцэгч, нэг цагдаагийн алба хаагчийн амь эрсэдсэн юм. Тэр мэдээг харж суухад өөрийн эрхгүй Куанжүгийн хэрэг бодогдож билээ. Куанжү бидэнд өөр дүрээр эргэн ирсэн мэт санагдаж, бид өөрсдөө ч мэдэлгүй Куанжү дотор амьдарч байсныг энэ явдал илчлэх шиг санагдсан. Куанжүгийн түүх бол тухайн бүс нутгийн биш, дэлхий нийтийн анхаарал хандуулах ёстой үйл явдал гэж би итгэдэг. Тиймээс ч зөвхөн Куанжүгийн түүхийг бус, Аушвицийн, Босниа, Нанжин, Америкийн уугуул иргэдийг хоморголон устгасан түүхээс ч мөн судалсан.
-Таныг номоо бичиж гаргасны дараа улс төрийн нөхцөл байдал хэр дээрдсэн бэ. Энэ бүтээл өнөөдөр хэвлэгдсэн бол ямар байх байсан бол?
-"Хөвүүн ирлээ" бүтээл хэвлэгдэх хүртэл уншигчид хэрхэн хүлээж авах талаар төсөөлөл байсангүй. Миний бодсоноос эсрэгээрээ, хэвлэл мэдээлэл ихээр дэмжсэн. Уншигчид "Бид Куанжүгийн хэргийг санаж байна, энэ хэргийг мартахыг хүсэхгүй байна" хэмээн хүлээж авсан даа. Одоо хэвлэн гаргасан ч адил үр дүнд хүрэх байсан байх. Одоо нөхцөл байдал улам дордож байх шиг байна. Куанжү гэдэг үгийг хүчирхийлэл, нэр төрийн тухай дурдахдаа ашиглах нь элбэг болж байх шиг.
-Таны бүхий л зохиол хүн байхын утга учиртай холбогддог гэж хэлсэн. "Хөвүүн ирлээ" ном "Цагаан хоолтон" номоос огт өөр юм шиг санагдлаа?
-Тийм ээ, энэ хоёр ном хоорондоо адилгүй ч үндсээрээ холбогдсон бүтээлүүд юм. "Цагаан хоолтон" бүтээлд би хүний хүчирхийлэгч зан гэм буруугүй байх магадлалтай эсэхийг эрэлхийлсэн юм. Гол дүр Ён Хэ өөрийн хүн биеэ орхиж, ургамал болж, хүмүүний хүчирхийллээс нүүр буруулах гэсэн оролдлогын ард хүн төрөлхтөнд цөхөрсөн, эргэлзээ нуугдаж байдаг. Мөн миний "Грек хичээл" хэмээх номонд хүчирхийллийг эсэргүүцэн, ярихаа больдог нэгний тухай өгүүлдэг.
"Цагаан хоолтон" бүтээлд хүчирхийлэлд шаналсан ч нэр төрийг "Гэгээлэг газар, цэцэгс дэлгэрсэн" дүрслэлээр илэрхийлсэн юм. Энэ л миний хувьд туужаа үргэлжлүүлэн бичих урам зориг болсон доо.
-"Хөвүүн ирлээ" бүтээлд аллагын хохирогчийн сүнс шүглэсэн тухай гардаг шүү дээ. Та Солонгосын утга зохиол болон ардын үлгэр дэх сүнсний ойлголтын тухай ярьж өгөөч?
-Энд бүтээлд гарч буй таны хэлээд буй зүйлс Солонгосын итгэл үнэмшилтэй нэг их холбоогүй. Солонгос дахь Хон (сүнс) гэдэг үг англи хэл дээрх сүнс болон сэтгэл гэдэг үгийн аль нь ч биш бөгөөд энгийн л зүйл мэт уншигддаг. Хоёрдугаар бүлэгт Хон нь хэн нэгнийг үхсэн эсэхийг мэдэх чадвартай, нэгнийхээ оршихуйг мэдэрдэг,хүрэхэд нарийхан, зөөлөн зүйл хэмээн дүрслэгддэг.
Тавдугаар бүлэгт өгүүлж буй Сон Жугийн төсөөлж, Дун Хогийн мэдэрч буй бүдэг хөлний чимээ нь ердөө л Хонгийн мэдрэмж. Энэ зохиолыг бичихээс өмнө Хонгийн тухай маш олон бодол төрдөг байв. Би тэднийг үргэлж зөөлхөн, бүдэг зүйл мэт төсөөлдөг дөө. Их сургуулийн дээд ангийн яруу найрагч "Сэтгэл шиг ямар нэгэн зүйл бий гэвэл тэр нь дурласан хүний зүрхэн доторх шиг гэрэлтсэн зүйл байх болов уу" гэж шүлэглэж байв. Миний өөрийн бодол ч мөн адилхан. Надад Хон сүүдэр шиг нарийхан, сүүтгэнэсэн зүйл мэт санагддаг.

-Солонгосын контемпорари "үндэстний" утга зохиол гэж бий юү. Хэрэв бий бол "Хөвүүн ирлээ" бүтээл ямар сэдвийг хөндөж, хариулт өгч буй мэт санагддаг вэ?
-Би үндэстний утга зохиол гэдгийг дан ганц, салангид ойлголт гэж үздэггүй. Харин хэлийг үргэлж биширч ирсэн. Гүнээс гүн зөрчилтэй соёлын нарийн давхаргыг хэлээр дамжуулан бүтээж буйдаа баяртай байдаг даа.
Яруу найраг болон Солонгосын утга зохиолд би маш их өртэй, тиймдээ ч ихэнх цагаа үүний л төлөө зориулсан.
"Хөвүүн ирлээ" нь Лим Чул Вогийн "100 жилийн зочид буудал" зохиолтой төстэй сэдвийг хөнддөг. Лим залуу хүний хувьд Куанжүгийн бослоготой шууд холбож бичсэн бөгөөд уг явдлын гэрч болсон нь зохиолчийн хувьд амьдралаа зориулахад ч бэлэн байлаа. "Хаврын өдөр" хэмээх таван бүлэг романд нь мөн Куанжүд өрнөсөн 10 өдрийн үйл явдлыг сэргээж бичсэн байдаг. "100 жилийн зочид буудал" түүний дараахан хэвлэгдсэн бөгөөд "Хаврын өдөр"-өөс богинохон боловч Куанжү төдийгүй ХХ зууны Солонгосын тухай өгүүлсэн зохиол юм. Хэдий тийм ч үндэсний уран зохиол хэмээн нэрийдэх эсэхдээ эргэлзэж байна.
-Та дараагийн бүтээлийн тухай дурдаач?
-Хэсэг хугацааны өмнөөс ямар ангилалд багтах нь төвөгтэй, маш богино нэгэн номон дээр ажиллаж байна. Энэ нь нэг төрлийн эсээ найраг бүтээл байгаа юм л даа. Уг бүтээлд нэгэн уран бүтээлч гэрэл зураг болон хөдөлж буй дүрсийг ашиглан өрөг урлаг бүтээж буй тухай бөгөөд энэ номын хэвлэлтэй хамт өрөг бүтээлийн нээлт хийхээр зэхэж байна.
| БНСУ-ын зохиолч ХАН ГАН: Хүн байх нь шаналантай, харин яагаад гэдгийг л би мэдэхийг хүссэн юм |
|
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |