• Өнөөдөр 2024-05-03

САЛМАН РУШДИ: МИНИЙ АМЬДРАЛ ХАРААГДСАН УЧРААС Л УНШИГЧДАД СОНИРХОЛТОЙ САНАГДДАГ БАЙХ

2023-12-22,   1139

Энэтхэг-Английн зохиолч Салман Рушдиг XXI зууны хамгийн дуулиантай зохиолч гэх нь бий. Өдгөө 75 настай Салман Рушди 1988 онд "Сатаны шүлгүүд" нэртэй роман хэвлүүлж, Исламын шашны үнэт зүйлсэд халдсан хэрэгт буруутгагдаж, шашны шүүхээс цаазын ял сонссон байдаг. Исламын хамгаалагчид уг ялыг гүйцэтгэхэд хэзээд бэлэн учир Салман Рушди Английн цагдаагийн хатуу хамгаалалтад олон жилийн турш эх орноосоо зугтаж, хилийн чанадад амьдарч байв. Харин 1998 онд Ираны шашны тэргүүн Аяатолла Хомэйний уншсан цаазын ялыг Засгийн газраас дэмжихгүйгээ мэдэгдэж, Салман Рушди бага багаар олон нийтийн өмнө нь гарсан нь өдгөө дэлхийн олон сая хүний гарт зохиол, бүтээлээ хүргэсэн гайхамшигт зохиолчдын нэг Салман Рушди.

                     Хачирхалтай, адал явдалтай зарим тохиолдолд аймшигтай амьдралын түүхээ “Хараагдсан” хэмээн ярьсан зохиолч Салман Рушдигийн “The-Talks” цахим сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-ХЭРЭВ ЧИ НАМАЙГ МЭДЭХГҮЙ, НАМТАР ЗОХИОЛЫГ МИНЬ УНШААГҮЙ БАЙСАН БОЛ БИ ЕРИЙН БАЙДАГ Л НЭГ ЗОХИОЛЧ, ЗОХИОЛ МИНЬ БАЙДАГ Л НЭГ НОМ БАЙХ БАЙСАН-

-Ноён Рушди, та ертөнцийг хэр өөдрөгөөр хардаг хүн бэ?

                -Цөөн үгээр, өөдрөгөөр хардаггүй (инээв). Дэлхийн түүхийн яг энэ цаг үед зохиолч, уран бүтээлч байж өөдрөг үзэлтэй байна гэдэг маш хэцүү гэж бодож байна. Ямар ч хошигнолын харанхуй, хар зүйл илүү сайн болгодог шүү дээ.

-Анх таныг уран зохиол руу хөтөлсөн зүйл юу байв. Юу танд бичих сэдэл төрүүлэв?

                   -Үнэндээ өөр хийх зүйл байгаагүй. Би багаасаа бичихийг хүсдэг байсан л даа. Харин амьдралдаа тээж явсан өөр нэгэн мөрөөдөл минь жүжигчин болох байв. Гэхдээ бүтэлгүйтсэн. “Шөнө дундын хүүхдүүд” зохиол маань кино болж гарвал “Зөн билэгчийнх нь дүрд тоглох юм сан” гэж боддог байсан. “Зохиолыг нь бичсэн учраас киноны дүрд нь ч тоглох боломжтой” гэж бодсон.

-“Шөнө дундын хүүхдүүд” зохиол кино болоод олон нийтийн хүртээл болчихлоо. Харин та хүсэж байснаараа дүр бүтээж чадав уу?

                 -Найруулагч намайг ажилд авсан л даа. Гэхдээ би өөрийгөө халчихсан (инээв). Үзэгчид кино үзэж байгаад голд нь “Тэр Салман Рушди биш гэж үү” гээд киноноос илүү надад анхаарч магад. Тийм ч учраас өөрийн зохиолынхоо кинонд дүр бүтээх мөрөөдлөө хаясан.

-Үнэхээр тоогүй юм болжээ...

                   -Гэхдээ өөрийн кинонд тоглож чадаагүйгээсээ илүү харамсаж байсан үе Уилл Ферреллийн кино компанийн “Talledega Nights” кино байсан шүү.

-“Talledega Nights”-ийн аль дүрд тоглох гэж байсан юм бэ?

              -Кино багийнхан гурван хүнийг Наскарын жолоочоор сонгох байсан юм. Тэр дунд Жулиан Шнабель, Лу Рид, тэгээд би (инээв). Жолоочийн дүр дүрэмт хувцас, дуулга өмсөж, халуун манан дунд удаан алхах ёстой. Гайхалтай болох байсан байх л даа. Гэхдээ бид хийж чадаагүй. Би номын нээлттэй, Лу хөгжмийн аялан тоглолттой, Жулиан өөр чухал ажилтай. Тэгээд чадаагүй. Гэсэн ч би үнэхээр дуртай байсан юм шүү.

-Ираны шашны тэргүүн Аяатолла Хомэйн таныг цаазаар авах фатва(Хуулиар зөвшөөрөгдсөн исламын шашны шийдвэрийн бичиг) гаргасны дараа та 10 гаруй жил нуугдаж, саяхныг болтол олны өмнө ч гараагүй тухайгаа намтар номдоо бичсэн байдаг. Харин энэ бүх хугацааны дараа эргэн ирэхэд ямар мэдрэмж төрж байна вэ?

              -Үнэхээр удаан хүлээсэн. Өөрийгөө бодит зүйл бичихээс холдтолоо удаан хүлээсэн. Гэхдээ би намтар номоо сэтгэл хөөрөлтэйгөө холбохыг хүсээгүй. Намайг цаазаар авах фатва гаргаснаас хойш би 23 жил хүлээсэн. Гэхдээ хүлээлтийн тухай зөвхөн фатвагийн он цагийн тухай бус өөрийн амьдралаа бүгдийг бичихийг хүссэн юм. Үнэнийг хэлэхэд, би хэзээ ч өөрийнхөө намтар зохиолыг бичнэ гэж бодож байгаагүй.

-Яагаад “Бодож байгаагүй” гэж?

                -Өмнө нь хүмүүс надаас “Намтар зохиолоо бичих үү” гэж асуухад “Би яагаад бичих ёстой гэж. Надад тэгж бичих ямар ч сонирхол байхгүй” гэдэг байсан. Зохиолч болсон шалтгаан минь өөрийгөө бус өөр хүмүүсийн тухай бичих байсан болохоор шүү дээ.

-Гэхдээ тэр “өөр хүмүүс” дотор таны туулсан цаг хугацаа, фатвагийн он жилүүд орохгүй гэж үү. Та өөрийгөө тэгж онцгой дурсагдах хүн биш гэж бодсон юм уу?

                   -Үнэндээ миний амьдрал хараагдсан учраас л уншигчдад сонирхолтой санагддаг байх.

 

Ном, уран бүтээл бүхэн өөрийн гэсэн амь, залгамжтай. Тиймээс ч “Бичсэн номнууд минь дэлхийгээр түгж, олон сая хүнд хүрч байгаа нь өөрийн гэсэн аяллаа хийж байгаа” гэж бодогдуудаг.

 

-Хэрэв таныг цаазаар авах тухай фатва гаргаагүй, та эх орноосоо олон жил зугтаж, гадагшаа дүрвээгүй байсан бол өнөөдөр тэс өөр зохиолч болох байсан гэж боддог уу?

                          -Үгүй дээ. Хэрэв чи миний амьдралын талаар юу ч мэддэггүй, намтар зохиолыг минь уншаагүй байсан бол би ердөө л нэг байдаг зохиолч, миний зохиол байдаг л нэг ном байх байсан. Ер хачин сонин, гайхалтай санагдахгүй. Харин хувь зохиолчийн амьдралд асар том зөрчилдөөн байсан учраас л зохиолыг нь өөр болгож харж байгаа юм. Миний бодлоор ном, уран бүтээл бүхэн өөрийн гэсэн амь, залгамжтай. Тиймээс ч “Бичсэн номнууд минь дэлхийгээр түгж, олон сая хүнд хүрч байгаа нь өөрийн гэсэн аяллаа хийж байгаа” гэж бодогдуулдаг.

-Олон жилийн турш эх орноосоо зугтаж явахдаа ч мөрөн дээгүүрээ харах(“Ямар нэгэн зүйлд санаа зовохгүйгээр амьдрах гэсэн утгатай англи хэлц) хүсэлтэй байв уу?

                         -Үнэндээ тэгж хүсээгүй ээ. Амьдралдаа, аливаа зүйлд анхаарал, болгоомжтой хандах шаардлага гарснаас хойш 10 гаруй жил өнгөрч. Энэ их хугацаа шүү. Би тэр хугацаанд Нью-Йоркт, Лондонд гээд өөрийнхөө маш шулуун шударга амьдарч ирсэн.

-“Шөнө дундын хүүхдүүд” зохиолыг кино болгоход маш олон засвар орж, олон өөр нэрний санаа гаргаж байсан гэж дуулсан. Лалын радикалуудын эсэргүүцлээс айсандаа тэгсэн гэж үү?

                   -Хүмүүс төсөлд шалгарсан кинонд их ач холбогдол өгдөг шүү дээ. Тиймээс “Шөнө дундын хүүхдүүд” кино төсөлд орвол зөвхөн Энэтхэг ч бус, Ази даяар анхаарлын төвд орно гэж бодсон учраас хуурамч нэртэй өгсөн юм аа.

-Таныг олон улсад хүлээн зөвшөөрсөн гайхалтай зохиолчдын нэг. Харин  Энэтхэгтээ хэр алдартай вэ?

                      -Бага зэрэг алдартай байх (инээв). Гэхдээ Мадонна шиг, “U2” шиг биш. Тэгэхээр л тийм ч алдартай биш байгаа биз. Би гудамжаар хэвийн алхаж чадна. Энэ маань ч надад таалагддаг. Эцсийн эцэст, зохиолч хүн амьдралын дийлэнх хугацааг ганцаараа байхад, уран бүтээлээ хийхэд зориулдаг шүү дээ.

 

 

 


САЛМАН РУШДИ: МИНИЙ АМЬДРАЛ ХАРААГДСАН УЧРААС Л УНШИГЧДАД СОНИРХОЛТОЙ САНАГДДАГ БАЙХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188