“HBO” телевизийн “Хаан ширээний тоглоом” цуврал киноны гол дүрүүдийн нэг болох Тирион Ланнистерийн дүрийг бүтээсэн АНУ-ын жүжигчин Питер Динклэйжийн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Өдгөө 52 настай уран бүтээлчийн ертөнцийг харах өнцөг, туулсан амьдралын тухай өгүүлэх уг ярилцлага “The-Talks” цахим сэтгүүлд нийтлэгдсэн байна.
-Цаг хугацаа өнгөрөх тусам телевизийн урлаг ч хөгжиж, үүнтэй адил дэлгэцийн урлагийн бүтээл дэх гол дүрийн баатрууд олон төрөл, янз болох болжээ. Энэ өөрчлөлт танд ч гэсэн их нөлөөлсөн байх?
-Тийм шүү. Өнөө цагт кино урлаг дахь гол дүрийн тухай олон ойлголт бий болсон байна. Үнэхээр гайхалтай. Хэрэв та хуучны кинон дээрх гол дүрийн жүжигчнийг харж байгаад орчин үеийн киноны гол дүрийг харах юм бол тэс өөр байх болно шүү. Холливуд эцэст нь нэг юм үзэсгэлэнтэй, сайхан бие, хаатай жүжигчдийг Холливудын од болгох бус, хэн илүү бодит болгосныг нь харж, шүүдэг болсон. Өмнө нь үзэгчид үзвэр үзэгчийн хувьд ч маш бага (миний бие шиг жижигхэн) хязгаарлагдмал төсөөлөлтэй байлаа.
-Тэгэхээр төсөөлөх чухал юм байна. Та “Living in Oblivion” кинонд анхныхаа дүрийг бүтээхээс ч өмнө “Одой хүн дэлгэцийн бүтээлийн гол дүр болж чадна” гэж төсөөлдөг байсан уу?
-Миний биеийн хэмжээ намайг тодорхойлохгүй. Энэ бол миний л биеийн нэг хэсэг болохоос биш, хэн нэгэн байхыг минь тодорхойлохгүй шүү дээ. Миний кино урлагт сонгож, дүр бүтээсэн дүрүүд минь надтай адилхан байж болох ч эцсийн дүндээ тэдний аль нь ч би биш. Бодоод үз дээ, өнгөт арьст жүжигчин зөвхөн өнгөт арьс жүжигчний дүрд л тоглохын тулд дүр бүтээнэ гэж үү. Харин дүрийн маань аль нэг зүйл нь миний нэг хэсэг болж байгаа нь муу зохиолын л үр дүн юм даа (инээв).
-Таныг кино урлагийн карьертаа дварф, элфийн дүрд тоглохоос татгалзсаар ирсэн гэдэг юм билээ. Өөрийн уран бүтээлдээ баримталсан бүтээлч зарчим тань юу байв?
-Дүрийн хувьд шийдэлд хүрэх төвөгтэй. Гэхдээ өөрт таалагдахгүй дүрд үгүй гэж хэлэх нь чухал. Ялангуяа нь кино урлагийн карьерынхаа эхэн үед. Энэ амьдрал богинохон шүү дээ. Хожим хойно хийсэн зүйлээсээ ичиж, харамсалгүйгээр бахархалтай амьдрахыг хүсэж байна. Би насан туршдаа лаазалсан хүйтэн хоол иднэ гэж боддог байлаа. Орлогоо нэмэгдүүлэх гэж олон ажил давхар ажил хийдэг байсан. Гэсэн ч муу туршлагаар жүжиглэлтийн урлагийг гутаахыг хүсээгүй. Түүний оронд нэг өдрийн төгсгөлд хамт байгаа хүнтэйгээ л тухтай байхыг хүсэж байсан. Би үргэлж л гайхалтай зохиол, хүүрнэл бичих сэн гэж боддог юм. Гэхдээ өнөөгийн нийгэмд над шиг биеийн хэмжээтэй хүмүүст хүршгүй зүйл гэж байдаг шүү дээ.

-Үзэгчид таны “Хаан ширээний тоглоом” цуврал дахь Тирион Ланнистерын дүрийг “эр хүн шиг” гэдэг шүү дээ. Харин таны бодлоор жинхэнэ эр хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?
-Өөртөө итгэх итгэл бол хамгийн том зүйл. 10 эмэгтэй тутмын ес нь эрчүүдийг ойлгодоггүй гэж ойлгож болно. Эмэгтэйчүүдийн хошин шогийн мэдрэмж бага. Бэлгийн харьцаа, сэтгэл татам байдлын талаарх эмэгтэйчүүд, эрчүүдийн ойлголт өөр. Бурхандаа баярлалаа. Харин эсрэгээрээ эмэгтэйчүүд эрчүүдийн өөртөө итгэх итгэл, хошин, шог байдалд нь татагддаг юм. Миний бодлоор эмэгтэй хүнийг өөртөө татаж байгаа эрийг л жинхэнэ эр хүн гэнэ.
-Та амьдралынхаа туршид үргэлж өөртөө итгэлтэй байсан уу?
-Үгүй ээ, үнэндээ тийм биш. Би үнэхээр ичимхий. Зүгээр л хэцүү мэргэжилтэй хүн. Би “Хаан ширээний тоглоом” цувралын Тирион Ланнистерээс тэс өөр. Би гаднын нэгэн биш. Би өөрийн гэсэн хувийн амьдрал, амар амгалан, тайван байдалд дуртай.
-Ингэж амьдарсаар өдийг хүртэл явсан гэж үү. Таны ичимхий байдал, ажил мэргэжил хоёр чинь зөрчилддөггүй юү?
-Гар утас, компьютерт тэр чигээрээ донтсон өнөөгийн нийгэмд л зохицдоггүй. Би нэр алдарт хүрээгүй байхдаа “Камертай байсан ч болоосой”, “Гар утас, компьютертой болох юм сан. Бүх юм л интернэтэд байдаг” гэж бодож, хүссэн зүйл олон. Дэлхийн хамгийн том хот гэгддэг Нью-Йоркт амьдарч байхад хэн ч намайг хардаггүй байсан. Би чинь 1.35 метр өндөртэй хүн шүү дээ. Гэсэн ч 2.5 метр өндөртэй байсан ч харахгүй байх. Гэтэл одоо бол өөр. Ямар ч олон хүнтэй газар явсан хүмүүсийн анхаарал, харцыг татаж чаддаг болсон байна. Миний амар тайван амьдрал урсан урссаар хөрөнгөтний асуудалд орсон.
-2012 оны Алтан бөмбөрцгийн наадмын шагнал гардуулах ёслолыг санаж байна уу. Тухайн үед та Мартин Хендерсоны төлөөлөгчөөр ажиллаж, түүний өмнөөс үгийг нь хэлж байлаа шүү дээ. Хэн нэгнийг төлөөлөх, өөр хэн нэгэн болох ямар санагддаг юм бэ?
-Би ердөө л нэг жүжигчин. Хэн нэгнийг төлөөлдөг байхыг хүсдэггүй. Үнэндээ би тэр газар байхыг хүсээгүй. Харин түүний оронд өөр хүн байсан нь дээр. Надаас хамаагүй илүү жүжиглэдэг улстөрч, идэвхтнүүд олон байгаа шүү дээ. Гэхдээ дэлхийн төлөө, хүн төрөлхтний төлөө л бол надад хамаагүй. Би хэний ч, юуны ч эгнээнд орж зогсоод төлөөлөх л байсан байх.
-Зарим үзэгч “Хаан ширээний тоглоом” цуврал хэтэрхий их хүчирхийллийн тухай харуулж, сурталчилсан гэдэг. Харин таны бодлоор?
-Тэр хүмүүс оюун санаагаа домогт луугийн тухай гардаг телевизийн уран зөгнөлт кинонд бус, өнөөгийн бидний амьдарч буй ертөнцдөө төвлөрүүлсэн бол ойлгох болно. Уран зөгнөл, хүмүүсийн дунд ч зөрчил бий. Уран зөгнөлт кинонд луу, үхдэлүүд байгаа бол бодит амьдралд түүнээс илүү хүчирхийлэл байгаа шүү дээ. Гэхдээ яг урлаг талаасаа цэвэр, ариун харагдах ийм бүтээлүүд ч үнэндээ нийгэмд хөнөөл учруулж ч болох юм.
-Жишээ нь..?

-“Хаан ширээний тоглоом” төслийн дараа эргэн ирж, дахин буцаад хэвийн амьдралд шилжих ямар байсан бэ. Дахин өөр төсөл дээр ажиллах уу?
-“Хаан ширээний тоглоом” гайхалтай том төсөл. Гэсэн хэдий ч төслийнхөө хажуугаар надад өөр жижиг кинон дээр ажиллах боломж өгч байсан. Би мөнгө олохын тулд биш бүтээл үлдээхийн тулд жүжиглэдэг учраас төсөв багатай кинонуудыг маш чухалд тооцдог юм.
-Та нас тогтох хүртлээ “хархаар хучигдсан” Нью-Йоркийн орон сууцанд амьдарч байсан гэдэг. Хэцүү байсан уу?
-Би одоог хүртэл өөрийгөө “хархнаас халдвар авсан” эсэхээ мэдэхгүй. Гэхдээ би өнгөрсөн амьдралаа залуу насны нэгээхэн хэсэг гэж боддог. Миний өлсгөлөн, хоосон ходоод намайг тэжээдэг байсан юм. Тиймээс л юу юунаас, хэн хүнээс илүү тэмцэхийг сонгосон. Тэмцэл намайг бүтээсэн. Би одоог хүртэл тэр үеийнх шигээ дотроо өлсөж, хоосон байхыг хүсэж байна.
-Гэхдээ одоо тэр үеэ бодвол өмнөөс нь хариуцлага хүлээх гэр бүлтэй болсон шүү дээ. Тэгсэн ч гэсэн өнгөрсөн үе шигээ өлсгөлөн, хоосон явахыг хүснэ гэж үү?
-Тийм. Гэр бүлийнхэн маань зүгээр дээ, тэд өөрсдийгөө хангалттай халамжилж чадахаар болсон. Тэд нар надаас асар их ялгаатай. Учир нь би жүжигчин.

| ПИТЕР ДИНКЛЭЙЖ: Би насан туршдаа лаазалсан хүйтэн хоол иднэ гэж боддог байлаа |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |