Монголын тал нутагт хахир хүйтэн зудын аюул нүүрлэж, малчин өрхүүд амьд үлдэхийн тулд тэмцэж байна. Одоогийн байдлаар Монголын нийт нутгийн 90 орчим хувьд их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зудад нэрвэгдээд байгаа юм. Судалгаанаас үзэхэд 10 жил тутамд томоохон зуд болдог тус улс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бэлчээрийн хомстолд орсон нь зудын аюул хоёр жил дараалан нүүрлэх шалтгаан болжээ.
Зуд гэдэг нэр томьёо нь Монголын уур амьсгалын онцлогтой холбоотойгоор нэрлэж заншсан бөгөөд 1999-2001 оны зудын уршгаар үүссэн хохирлоос үндэслэн дэлхийд гамшгийн нэр төрөл “Zhud” гэж зарлажээ. Тэгвэл судалгааны байгууллагуудын судалгаагаар 1944 оноос хойш Монголд болсон зудын нөлөөгөөр жилийн дотор ихдээ ес орчим сая, багадаа сая орчим толгой тал хорогдсон байдаг аж. Энэ тооны мал нь тухайн жилдээ тоологдсон Монголын нийт малын 2-33 хувийг эзлэх бөгөөд Монгол сүүлийн 30 жилийн хугацаанд нийт 21.1 сая толгой мал хорогдсон буюу 860 тэрбум төгрөгийн хохиролтой нүүр тулжээ.

Монголд зудыг цагаан, хар, шуурган, хүйтний, хавсар, туурайн гэж төрөл ангилах бөгөөд судалгаанаас үзэхэд жил бүр зудын аюул нүүрлэж байж. Тэр дундаа 1990-2020 оны хооронд Төв, Хөвсгөл, Завхан, Дорнод аймагт хамгийн их болсон байна. Мөн дээрх хугацаанд Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт 2-4 удаа буюу найман жилд нэг, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий, Сүхбаатар аймагт 5-7 удаа буюу дөрвөн жилд нэг удаа, Завхан, Хөвсгөл, Төв, Дорнод аймагт 8-10 удаа буюу гурван жил тутамд зудын аюул нүүрлэжээ. Энэ тоо судалгаанаас үзвэл дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой хямралын “нүүр”-нд Монгол Улс жагсаж байгаа гэж болохоор байна.
Түүнчлэн Монголын зудын эрсдэлийн индексээс үзвэл 2014, 2015 онд зуд болоогүй буюу нэг нэгж байсан ч 2016 онд 4.8 нэгж болж өмнөх оныхоосоо 3.8 нэгжээр өсжээ. 2015 оны зун Монгол орны гуравны нэгийг хамарсан ган тохиосноос 2016 оны өвөлжилтийн бэлтгэлд шаардлагатай өвс тэжээл хангалттай нөөцөлж чадаагүй учир тухайн өвөл нь нүүрлэсэн зудын аюулд өртөх эмзэг байдлыг бий болгожээ. Энэ тухай Монголын Онцгой байдлын албанаас мэдэгдсэнээр 2016 онд болсон зул нь тус улсын 18 аймгийн 96 сумыг хамарч, Монголын нийт нутгийн 70 гаруй хувийг хамран, 18 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Харин сүүлийн жилүүдэд Монголын агаарын хэм түүхэн доод хэмжээндээ хүрч, зуны улиралд бороо орохгүй байгаагаас малчид өвс, тэжээлээ хангалттай бэлтгэж чадалгүй хахир хүйтэн өвлийг гар хоосон даван туулахад хүргэжээ. Ингэхдээ багадаа -30 хэм, хэвийндээ -35 хэм байдаг ширүүн өвлийн зудын аюулд Монгол сүүлийн нэг сарын хугацаанд буюу 2023 оны арванхоёрдугаар сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 60 мянга орчим үхэр үхсэн байгаа юм.
Албаны мэдээллээр Монголд мал маллаж амьдардаг 200 мянга гаруй өрх байдаг. Харин Хүүхдийн төлөө сангийн мэдээллээр Монголд 2024 он гарснаас хойш 258 мянга гаруй буюу нийт хүн амын найм орчим хувь, тэр дунд 100 мянга орчим хүүхэд зудын аюулд өртөж, хүнд нөхцөл байдалтай амьдарч байгаа аж. Хүүхдийн төлөө байгууллага болон бусад холбогдох байгууллагын мэдээлснээр “Зудын үед тав хүртэлх насны хүүхдүүд хоол, хүнсний дутагдалд орох, амьсгалын замын өвчин, бэртэл гэмтэл авах эрсдэл өндөр байхад асран хамгаалагчид нь анхаарал халамж тавьж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа” гэнэ. Түүнчлэн хахир хүйтэн өвөлд зарим малчин өрх хүүхдүүдээ өөрөөсөө холдуулж, хамаатан, төрлийнхөө байранд байлгадаг нь нөгөө айлд нь хүндрэл учруулахаас гадна хүүхдээ сэтгэл зүйн дарамтад оруулдаг. Тиймээс зудын аюул нүүрлэж байгаа Монголд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд тус улсын 100 мянга гаруй хүүхдэд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгааг Хүүхдийн төлөө сан дурджээ.

Цаг уурын мэргэжилтнүүд Монгол Улсад зудын давтамж ойртож байгааг уур амьсгалын өөрчлөлт, хямралтай холбоотой гэж үзжээ. Сүүлийн жилүүдэд тус орны агаарын температур дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэж, хур тунадасны хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа аж. Хур тунадас бага орж, хэмжээ нь буурсан нь зудын давтамж ойртож байгаагийн шалтгаан гэнэ.
Хүүхдийн төлөө сангаас Монголын Завхан аймгийн Их-Уул сумын иргэн 39 настай Дэлгэрбатынхаас сурвалжилга бэлтгэж, түүний эхнэр, гурван хүүхэд хэрхэн амьдарч, ямар хэцүү нөхцөл байдалтай байгааг өнгөрсөн өвөл хүмүүст хүргэсэн. Тус сурвалжилгад малчин Дэлгэрбат “Намайг бага байхад уур амьсгал тэс өөр байсан. Яг энэ цагаар цас хэдийнэ хайлж, хавар болдог байлаа. Одоо бол зун нь хэт халуун, өвөлдөө хүйтэн, өвс, ургамал бага ургаж байна” хэмээн онцлон ярьсан байдаг.

Өөр нэгэн жишээ дурдахад, ОХУ, Монголын хилийн бүс орчмын нэг тосгонд амьдардаг есөн настай Мягмарсүрэн “Энэ жил цас их орж, мал өвдөж, үрэгдсэн. Миний хайртай малын минь нэг Оргио гэдэг ямаа үхсэн. Уг нь Оргио намайг энхрийлж, гарнаас талх, чихэр иддэг байсан. Түмэн сүргийн дундаас намайг таниад гүйхээрээ ирдэг байсан сан. Одоо тэднийгээ үхэж, үгүй болж байгааг харах үнэхээр гунигтай байна” гэжээ.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: ЗУДЫН АЮУЛ НӨМӨРСӨН МОНГОЛЫН ТАРТАГТАА ТУЛСАН МАЛЧИН ӨРХҮҮДЭД ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |