Монголын нийслэл хурдацтай хөгжиж, нүүдэлчин ахуй суурин соёлд шилжжээ. Гэсэн ч нүүдэлчийн соёлоос суурин иргэншилд шилжсэн нь дэд бүтцэд том аюул учруулж байна.
Нийслэл Улаанбаатарын хүн ам нийт улсын хүн амын 70 орчим хувь болтлоо өсжээ. Энэ хотын тал гаруй хувь нь мод, зузаан даавуу зэрэг органик материалаар хийсэн гэр гэх уламжлалт сууцанд амьдардаг. Гэр олноор нь барьж, төвлөрүүлсэн газрыг гэр хороолол гэнэ. Нийслэл хотын хүн амын тал гаруй хувь нь амьдардаг хэдий ч цахилгаан, цэвэр ус, эрүүл хоол хүнснээс эхлээд гэр хороололд зайлшгүй шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, нөөц өнөөг хүртэл хомс хэвээр байна.

Тэр дундаа өвлийн жавар тачигнаж байгаа энэ үед Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ тулдаг. Бүр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын жагсаалтад дээгүүр жагсана. Харин үүний хамгийн том шалтгаан нь дээр дурдсан уламжлалт гэр сууцаа халаахын тулд нүүрс түлдэгтэй холбоотой. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр Монголын хэрэглэж буй эрчим хүчний 90 орчим хувийг дулааны хэрэгцээнд ашигладаг бөгөөд халуун, дулаанаар зогсохгүй нүүрс тул улсын хувьд эрчим хүчний анхдагч эх үүсвэр болдог. Өвлийн хамгийн хүйтэн өдрүүдэд Улаанбаатарын агаарын бохирдол эрс нэмэгддэг бөгөөд ДЭМБ-аас тогтоосон бохирдлын дундаж хэмжээнээс 133 дахин их болох нь ч бий.
Улаанбаатарын агаарын бохирдлын түвшин нь оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд нярайн эндэгдэл, хэвийн бус төрөлт, амьсгалын замын хүнд өвчлөлд хүргэдэг. Судалгаанаас үзэхэд Монголд жилд 300 орчим хүн тэр бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас бардаг. Харин нас барагсдын 80 орчим хувь нь бага насны хүүхэд байна.

Улаанбаатарын асуудал агаарын бохирдлоор дуусахгүй. Нийслэл хотын стандартын шаардлага хангаагүй тэр олон асуудлын дунд хүнсний аюулгүй байдлын маш том аюул тулгарч байгаа. Улаанбаатарын нийт өрхийн 68 хувь нь хүнсний эрүүл мэндийн баталгаагүй.
Мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, махаар голцуу хооллодог нүүдэлчин монголчууд өдрийн илчлэгийнхээ гуравны нэгийг зөвхөн сүү сүүн бүтээгдэхүүн авдаг гэсэн тооцоо байдаг. Гэсэн ч нийслэлийн гэр хорооллын хэмжээнд мал аж ахуй эрхэлж, сүү сүүн бүтээгдэхүүн гаргаж авах боломж тааруу учир хүнсний хомстол учирсантай ялгаагүй. Түүнчлэн жимс жимсгэнэ, хүнсний ногоо тарихад өндөрлөг газар, температурын огцом хэлбэлзлээс шалтгаалан дотооддоо үйлдвэрлэж, хангах боломж байдаггүй учир үнэтэй импортын хүнсний бүтээгдэхүүн ашигладаг. Нөөц бага, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс эхлээд өөр гарц, гаргалгаанд хүрэлгүй чанар муутай, эрүүл бус хүнсний сонголт хийхээс өөр аргагүй болдог.

Харин үүнээс үүдсэн эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнээс үүдэлтэй чихрийн шижин, зүрс, судасны өвчлөл Монголын нийт нас баралтын 37 хувийг эзэлдэг байна. Монгол Улс хоолны дэглэмээ зохицуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ удаа дараа зохион байгуулж байсан ч зүрх судасны өвчнөөр дэлхийд дээгүүрт ордог. Жишээ татахад, хөрш БНХАУ-д дундаж наслалт 78, Японд 84 байдаг бол Монголд 70 нас байгаа юм.
Энэ мэтчилэн агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, түгжрэл гээд Улаанбаатар хотын асуудал мундахгүй. Гэсэн ч нийслэл хотын шаардлага хангаж чадахгүй, иргэд нь эрүүл аюулгүй байдлын асар том аюултай нүүр тулж байгаа ч Улаанбаатарын асуудлыг хэрхэн цэгцэлж, шийдэх эсэх талаар одоог хүртэл шийдвэр гаргах түвшинд гарц, гаргалгаа олоогүй хэвээр...
(27).jpg)
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: ХОТЫН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ УЛААНБААТАРЫГ ХЭРХЭН ЦЭГЦЛЭХ ВЭ |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |