Бээжинд болсон “Бүс ба зам”-ын дээд хэмжээний уулзалтын дараа БНХАУ-ын талаас Монголыг Евразийн аюулгүй байдлын эвсэлд элсүүлж, цаашлаад ШХАБ-д элсүүлэхийг дэмжиж буй байр сууриа илэрхийлсэн талаар “Intelligence Online” сайт мэдээлсэн. Тэгвэл ШХАБ-тай зэрэгцэн Монгол Европын холбооны Бүрэн эрхт гишүүн орон болох талаар Оросын хэвлэлүүд мэдээлээд эхэлжээ.
Гуравхан сая гаруй хүн амтай ч Монгол Улс уул уурхайн эрдэст бүтээгдэхүүн, нүүрс, зэсээр баялаг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчдээ түлхүү анхаарах болсон Францтай ураны салбарт хамтран ажиллахаар болж байгаа нь Монголыг газрын ховор элемент, бүтээгдэхүүнээр хэр зэрэг баян болохыг харуулж байна. Тэгвэл Францтай ураны салбарт хамтран ажиллах протоколыг албажуулж, гарын үсэг зурсныхаа дараахан Монголын төрийн тэргүүн У.Хүрэлсүх БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон “Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалтад оролцсон нь тус улсад хэд хэдэн шинэ гарч, боломжууд нээж өгч байгаа бололтой.

“Бүс ба зам”-ын дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс хэд хэдэн тал дээр идэвхтэй ажиллажээ. Түүний нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй албан ёсны уулзалт зохион байгуулж, “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн Монголын хэсгийг хурдасгах талаар ярилцахдаа тус улстай зарим бараа, бүтээгдэхүүнийг экспортын татвараас чөлөөлөх, хоёр орны худалдааны салбарын эрэлтийг нэмэх асуудалд санал нэгдэж, гэрээ ч байгуулаад амжиж. Ингэхдээ Монголын төрийн тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эх орондоо айлчлахыг урьсан бөгөөд барууны зарим хэвлэлийн мэдээлснээр В.Путин ирэх орныхоо айлчлалын товд хэдийнэ Монголыг оруулаад байгаа гэнэ.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг эх орондоо буцсаны дараахан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, хэд хэдэн чухал асуудлыг хөндөж ярилцжээ. Уулзалтаар Ли Цян Монголыг Евразийн аюулгүй байдлын эвсэлд нэгтгэх шийдвэр гаргаснаа танилцуулсан бөгөөд цаашлаад Монголыг ШХАБ-д элсүүлэхийг дэмжих талаараа мэдэгдсэн байна. Монгол Улс сүүлийн 20 орчим жилийн турш ШХАБ-д элсэхийг зорьсон. Энэ хугацаанд ШХАБ-д Энэтхэг, Пакистан, Иран зэрэг орон Бүрэн эрхт гишүүнээр элсээд байсан ч Монголыг жил дараалан түдгэлзүүлж, ажиглагч орноор сонгож байв. Тэгвэл Оросоос Хятад руу чиглэх байгалийн хий хоолойн төслийн нэг томоохон хэсэг Монголын нутгаар дайрч өнгөрч байгаатай холбоотойгоор БНХАУ Монголд нааштай хандаж, 20 жил “мөрөөдсөн” ШХАБ-д нь Бүрэн эрхт гишүүн орноор элсүүлэхийг дэмжихээ илэрхийлээд байгаа аж.
(1).jpg)
ШХАБ-ын сураг дуулдахтай зэрэгцэн Монгол Улсыг Европ тивд оршдог 27 орны эдийн засаг, улс төрийн нэгдэл Европын холбооны гишүүн орон болох талаар Оросын “Panorama” сайт мэдээлжээ.

Дээр дурдсанаар Монгол Улс сүүлийн 20 жилийн турш ШХАБ-д элсэхийг зорьж байгаа. Харин энэ хугацаанд ОХУ-тай худалдаа, хамтын ажиллагааны чиглэлд харилцаа, холбоогоо барьж байсныг Европын холбоо анзаарч, 2012 оноос л сонголт нь болсон талаар мэдээлж байв. Гэсэн ч ОХУ Европын холбооноос салснаас хойш ОХУ-тай сайн харилцаатай байдаг Монгол, Европын холбооны харилцах үл мэдэгдэх болсон. Тэгвэл энэ удаад Монголыг Европын холбоонд элсэх гол түлхүүр нь Франц болж байгаа бөгөөд саяхан ураны салбарт хамтран ажиллаж гэрээ байгуулсан Франц хамтрагч орноо Европын холбоо руу чиглүүлэх гэнэ.
Европын холбоонд суудаг эх сурвалжийн мэдээллээр тус холбоо Монголыг “Элсэх бүр шаардлагаа хангасан” гэж үзэж байгаа бөгөөд Бүрэн эрхт гишүүн орон болгохоо хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар Монголыг Европын холбоонд элсүүлэх ажлыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх боломжтой байгаа бөгөөд урьдчилсан төлөвөөр Монгол 2025 оны арванхоёрдугаар сар гэхэд Европын холбооны Бүрэн эрхт гишүүн болох бололтой.

Өнгөрсөн хэдэн жилд дэлхийн хүчирхэг эвсэл, нэгдлүүдийн нэг болж байгаа Европын холбоо гишүүн орнууддаа ардчилал, хууль, хүний эрх, хамтран зах зээл, эдийн засгийн үйл ажиллагаа явуулах, өрсөлдөөний дарамт, зах зээлийн хүчийг даван туулахад хамтран ажиллах шаардлага тавьдаг. Тэр дундаа гишүүн орнууддаа еврог хүлээн зөвшөөрч, түгээмэл ашиглах шаардлага тавина. Европын холбооны эдгээр шаардлагыг “Копенгагены шалгуур” гэж нэрлээд байгаа бөгөөд болзлыг хангасан орнууд тухайн үеийн Европын холбоог даргалагч орны төрийн тэргүүнд хүсэлт гаргаснаар Бүрэн эрхт гишүүн болох боломжтой байдаг аж.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛ ШХАБ-ТАЙ ЗЭРЭГЦЭН ЕВРОПЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН БОЛОХ БОЛОЛТОЙ |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |