БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт өнгөрсөн сард Бээжинд болсон. Дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин удирдан явуулсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцож, гурван талт яриа хэлэлцээ хийж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаад БНХАУ Монголын Евразийн аюулгүй байдлын эвсэлд элсүүлж, цаашлаад ШХАБ-д элсүүлэх эсэх асуудлаар дэмжиж, санал тавьсан гэнэ.
Гурван сая гаруй хүн амтай Монгол Улс дээр дурдсан орнуудтай стратегийн ач холбогдолгүй ч уул уурхайн нүүрс, зэс зэрэг чухал ашигт малтмалаар баялаг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчдээ түлхүү анхаарах болсон Францад шаардлагатай уранаар баялаг аж. Энэ ч утгаараа Францын Ерөнхийлөгч Монголд айлчлахдаа суурийг нь тавьсан ураны асуудлыг Монголын төрийн тэргүүн эцэслэхээр саяхан Парис хотод айлчилж, хэлэлцээ хийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зураад ирсэн.
Тэгвэл Францыг зорьж олон сая ам.долларын гэрээ байгуулсан Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаад Бээжинд болсон "Бүс ба зам" санаачилгын дээд хэмжээний уулзалтад өөрийн биеэр оролцож, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнтэй хэд хэдэн зүйл дээр санал нийлж тохирсон гэнэ. Худалдаа, аж үйлдвэр, уул уурхайн экспорт нь бараг 100 хувь хоёр хөршөөсөө хамааралтай байдаг Монгол Улс сүүлийн жилүүдэд шинэ түнш хайх болсон. Гэхдээ "Бүс ба зам"-ын дээд хэмжээний уулзалтаар Монголын төрийн тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгчөөс эх орондоо айлчлахыг урьжээ. Цаашлаад "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийг хурдан бүтээхийн тулд ОХУ-ын талаас Монголд айлчлахыг үгүйсгэхгүй бөгөөд уулзалтынхаа үеэр хоёр орны худалдааны салбарыг нэмэгдүүлэх тухайд амлалт өгсөн гэнэ.
.jpg)
Монгол Улсын эдийн засаг нүүрсний экспортоос хамааралтай. Харин үүнийгээ өөрчилж, БНХАУ, ОХУ-ыг оролцуулаад Азийн бусад оронтой хамтарч, эдийн засгаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байна. Автократ хоёр орны дунд хавчуулагдсан Монгол Улс ОХУ, Украины дайны туршид төвийг сахисан байр сууриа хадгалахыг хичээсэн. Энэ ч үйл явдал зарим талаараа далайд гарцгүй Монголд сөргөөр нөлөөлж, Украинаас ОХУ-аар дамжин Монголд хүрдэг байсан импортын бараа тасарсан нь дотоодод үнийн өсөлт газар авахад хүргэсэн.
Харин БНХАУ-ын дарга, албаны төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон албаныхантай хүмүүстэй уулзахдаа хэд хэдэн асуудал дээр санал солилцож, бүс нутгийн хэмжээний зүйлсийг ярилцаж, шийдэлд хүрээд байгаа юм байна.
Бээжинд болсон “Бүс ба зам”-ын дээд хэмжээний уулзалтаас хойш Монголын Ерөнхий сайдыг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян хүлээн авч уулзжээ. Уг уулзалтаар Монголыг Евразийн аюулгүй байдлын эвсэлд нэгтгэх шийдвэр гаргаснаа танилцуулсан байна. Ингэснээр Монгол Улс Евразийн аюулгүй байдлын эвслийн ес дэх гишүүн болж байгаа юм. Мөн өөр нэг нь ШХАБ(Шанхайн хамтын ажиллагааны байгууллага)-тай холбоотой. Монгол Улс сүүлийн 20 орчим жил ШХАБ-д элсэхийг зорьсон. Харин ШХАБ-д Энэтхэг, Пакистан, Иран зэрэг орон бүрэн эрхт гишүүнээр элсээд байсан ч Монголоос 20 орчим жил дараалан түдгэлзэж, ажиглагч орноор сонгож ирсэн байдаг. Тэгвэл БНХАУ, ОХУ хоёр өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр Москвад болсон аюулгүй байдлын асуудлаарх гурван талт хэлэлцээрээс хойш Монголыг ШХАБ-д элсүүлэхээр бүрэн дэмжиж эхэлсэн тухайгаа мэдэгдэж, санал тавьж байгаа аж. Ингэж байгаа нь ОХУ-аас Монголыг дамжиж БНХАУ-д хүрэх “Сибирийн хүч-2” байгалийн хий хоолойн бүтээн байгуулалттай холбоотой гэнэ. Гурван талын нөхцөл байдлаас харвал Монголын тал хэр хурдан байгалийн хийн бүтээн байгуулалтаа эхлүүлж, үр дүнтэй байхаас шалтгаалж, хоёр хөрш нь Евразийн аюулгүй байдлын эвсэл цаашлаад ШХАБ-ын гишүүн болтол нь дэмжих гэнэ.
(1).png)
ОХУ, БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих ажил эхэлсэн. Жилд ойролцоогоор 50 тэрбум шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай тус хоолой нь ОХУ байгалийн хийгээ БНХАУ, бусад Азийн орон руу чиглэх нийлүүлэлтээ нэмж, Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдлын динамикийг өөрчлөх чухал ач холбогдолтой төсөл. Тэгвэл уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад бодит үр өгөөж өгч, хоёр автокрам хөршийн дунд “хавчуулагдсан” гэдгээрээ гаднынханд танигдсан тус улсад чухал нөлөө үзүүлэх юм.
 (1)(1).png)
Монголын талын эцсийн зорилго нь “Сибирийн хүч-2” хоолойг улсаараа дайруулж, хийн дамжуулалтаас тодорхой хэмжээний орлого олж, худалдан авагч болох. Тус улсын хувьд хийн дийлэнх хувийг ОХУ-аас авдаг бөгөөд шинэ өөрчлөлтийн төлөө Монголын Засгийн газар Москва, Бээжинтэй ирээдүйн төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
(1).jpg)
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: БНХАУ МОНГОЛЫГ ШХАБ-Д ЭЛСҮҮЛЭХ САНАЛ ТАВЬСАН ГЭВ ҮҮ |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |