Хуурайшилт, газрын хөрсний температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн хэмжээнд сүүлчийн нэг сарын хугацаанд зургаан томоохон түймэр гарч, одоог хүртэл унтраагүй байгаа юм.
Тэгвэл Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газруудын зөвлөлөөс дэлхийн тивүүдэд болж буй гамшгийн хэмжээний түймрийн талаар “Нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, агаарын чанарыг хурдан сайжруулбал 20-30 жилийн дараа л дэлхийн температур тогтворжих боломжтой” талаар сануулжээ. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш түймрийн аюулыг хүн төрөлхтний эрүүл мэнд, ирээдүйд сөргөөр нөлөөлөх “улаан кодтой” гамшиг болж байгааг баталсан юм.
Өнгөрсөн долдугаар сараас эхэлж, дэлхийн хамгийн хүйтэн цэг гэгддэг Сибирийн ойд хуурайшилттай холбоотойгоор гал түймэр гарсан. Тэгвэл одоогоор гал түймрийн улмаас хоёр хүн амиа алдаж, 1.4 сая га шилмүүст ой, 5.5 мянган булга, 2.7 мянган буга, 1.5 мянган хандгай, 300 баавгай эрсэдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Сибирийн эрх баригчид мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд Якутын гал түймэр 12140 гаруй километр га талбайг хамарчээ. Одоогийн байдлаар Сибирийн түймрийг унтраахаар 34 онгоц, 873 техник, хэрэгсэлтэй 5302 хүн ажиллаж байгаа юм.





Бүгд Найрамдах Грек Улсад одоогоос хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн ойн түймэр 57 мянган га талбайг хамарчээ. Удаан хугацаанд үргэлжилсэн түймрийн улмаас олон хүн түлэгдэж, угаартсан байна. Тус улсын нийслэл Афин хотын ойролцоо болсон түймэр Грекийн хоёр дахь том арал болох Эвиаг чиглэж, тус арлын оршин суугчид гамшгийн түвшин зарлаж, яаралтай нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байдалд байгаа аж. Грекийн түймэр хамгийн сүүлчийн мэдээллээр 57 мянган га талбайг хамарсан бол тус улсад 2008-2020 онд гарсан нийт түймэр 1700 га талбайг хамраад байсан юм.





Канадын Бритиш Колумб дахь түймрүүд үргэлжлэн асаж, бороо орохоос үл хамаарч, одоогийн байдлаар 279 түймэр гарч, идэвхтэй шатаж байгаа юм. Уг түймэр нийт 5800 гаруй километр квадрат газрыг эзлээд байгаа билээ.



Бүгд Найрамдах Турк Улсын өмнөд хэсэгт сүүлчийн 10 хоногийн турш гал түймэр болж байгаа. Гал түймрийн улмаас тус улсад найман хүн амиа алдаж, олон хүн түлэгдсэн байгаа талаар албаныхан мэдээлж байв. Харин өнгөрсөн долоо хоногт гал түймэр болж байгаа нутгуудаар хур тунадас орсон нь түймрийг унтраах, зогсоох ажлыг яаравчлуулахад тусалсан байна.



Долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд асаж, эхэлсэн Италийн гал түймэр 10 мянга гаруй га талбайг хамарчээ. Уг түймэр нь Италийн Сицил, Сардин тэргүүтэй аралд аюул учруулсны улмаас Сардин арлын баруун өмнөд хэсэгт оршин суудаг 800 гаруй хүнийг албадан нүүлгэн шилжүүлсэн байна.



Дөрвөн долоо хоногийн өмнө АНУ-ын Калифорни мужийн Диски замд нэрлэснээс хойш Калифорнийн түймрийг “Дискийн түймэр” гэх болов. Одоогоор түймрийн 21 хувийг дарж чадсан ч үлдсэн хувь нь дүрэлзсээр байгаа бөгөөд 1875 километр квадрат газрын хамраад байна.



| Эх дэлхий шатаж, амьд байгаль “уйлж” байна |
|
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |