АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжилж, АНУ-ын иргэдэд эрх мэдлээ хэрэгжүүлэх аливаа оролдлогыг тус улсын бүрэн эрхт байдалд халдсан үйлдэл гэж үзнэ гэдгээ мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Томоко Аканэд илгээсэн захидалдаа АНУ Ромын дүрэмд нэгдээгүй тул тус шүүхийн харьяалалд хамаарахгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Трампын засаг захиргаа өмнө нь Олон улсын эрүүгийн шүүх болон түүний прокуроруудын эсрэг хориг арга хэмжээ авч байсан. Тус шүүх Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарт Газын дайны үеийн дайны гэмт хэрэгтэй холбоотой баривчлах захирамж гаргасны дараа АНУ-ын зүгээс шахалт нэмэгдсэн юм. Тодд Бланш захидалдаа Олон улсын эрүүгийн шүүхийг мөрдөн шалгах ажиллагаагаа улс төрийн дарамт, байгууллагын ашиг сонирхолд тулгуурлан явуулж байна гэж буруутгажээ. Харин тус шүүх уг захидалд одоогоор хариу өгөөгүй байна.
| АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |