2024 он хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпын наадам болохоос гадна улс төр, геополитикийн хувьд сонирхолтой жил болно. Тодруулбал, дэлхийн 80 орчим оронд сонгууль болох бөгөөд дэлхийн нийт хүн амын 40 гаруй хувь, дөрвөн тэрбум гаруй хүн саналаа өгнө. Өөрөөр, 2024 он дэлхийн их сонгуулийн жил болно.
ОХУ, Украины дайн, “ХАМАС”, Израилын мөргөлдөөнтэй холбоотойгоор сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тогтворгүй байсан олон улсын харилцаа, геополитикийн өрсөлдөөнд улс төрийн нам, эвсэл, үзэлтнүүдийн байр суурь хүчтэй нөлөөлөхийг шинжээчид хэлж байгаа. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд олон улсад тогтвортой байр сууриа хадгалж ирсэн социал либертари, демократ үзэлтнүүд дээр либерал буюу ногоон үзэлтнүүд нэмэгдэж, олон улсын улс төрд идэвхтэй хүчирхэгжиж буй. Ардчиллын индексийн мэдээллээр дэлхийн 167 орон ардчилсан тогтолцоотой. Гэхдээ ардчилсан тогтолцоотой гэж бүргэгдсэн орнуудын хэдэд нь ардчилал хүчтэй байж, хэдэд нь шинэ “салхи” хэрэгтэй болсныг харуулах сонгуулиуд хүлээж байна. Тэгвэл энэ онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 54 хувь, дөрвөн тэрбум хүнийг хамруулсан дэлхийн сонгуульд улс төрийн нам, үзэлтнүүд хэрхэж байгаа талаар тоймлон хүргэе.

2020 оны сонгуулиас хойш үр дүнгийн тал дээр маргаантай байсан АНУ-ын ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно. Ээлжит сонгуульд Ардчилсан намаас одоогийн Ерөнхийлөгч Жо Байден нэр дэвшинэ. Харин Бүгд Найрамдах намын хувьд экс Ерөнхийлөгч Дональд Трамп болон Рон ДеСантис, Никки Хейли нарын нэрс бий. Хэдий экс Ерөнхийлөгч нөгөө хоёроосоо илүү рейтингтэй байгаа ч Америкийн Дээд шүүхийн шийдвэрийн хүлээлттэй холбоотой асуудлаар нэр дэвших эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Түүнчлэн Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэргий Мишель Обама нэр дэвших магадлалтай талаар барууны хэвлэлүүд мэдээлж буй.
Мөн АНУ-д энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна Төлөөлөгчдийн танхимын бүс суудал, Сенатын гуравны нэгийг шинэчлэх сонгууль болно. Ирэх хэдэн сарын турш хүлээгдэж буй Америкийн шат шатны сонгуулиудад Бүгд Найрамдах нам болон Ардчилсан нам хүч түрэх бөгөөд мужийн Амбан сайд нараас хэд хэд нь Сенатын суудалд суух өндөр магадлалтай байгаа аж.

БНЭУ-ын төрийн эрхийг 2014 оноос хойш буюу 10 жилийн турш барьж буй Ерөнхий сайд Нарендра Модигийн ирээдүйг шийдэх сонгууль ирэх хавар болно. Өмнө хоёр ч удаа улиран сонгогдоод байсан Нарендра Моди болон түүний Засгийн газрын эсрэг хүчтэй сөрөг хүчин гарч ирсэн. Тодруулбал, сүүлийн хэдэн жилийн хугацаанд Энэтхэгийн нам, эвслийг өөртөө нэгтгэж, 28 намын нэгдэл болсон Үндэсний хөгжлийн нэгдсэн холбоо буюу Энэтхэг нэртэй нам. Хэдий ч хүчирхэгжиж байгаа ч Энэтхэгийн Үндэсний Конгресс намыг тэргүүлдэг Рахул Гандигаас өөр толгойгүй байгаа Энэтхэг нам санасандаа хүрч чадахгүй талаар орон нутгийн хэвлэлүүд бичих болжээ. Түүнчлэн Энэтхэгийн хүн амын дунд явуулсан судалгаагаар тус улсын 10 иргэн тутмын найм нь Ерөнхий сайд Нарендра Модигийн үйл ажиллагааг дэмждэг гэсэн дүр гарсан бөгөөд энэтхэгчүүд Нарендра Модиг гурав дахь удаа нь улираан сонгох магадлал өндөр байгаа талаар мэдээлсэн байна.

Европын парламент буюу Европын холбооны төлөөлөгчдийг сонгох сонгууль ирэх зургадугаар сард болно. Таван жилийн хугацаанд Европын холбоог төлөөлөх Европын парламентын сонгуульд холбооны 27 орноос 720 гишүүн сонгодог. Өмнө сонгуульд том хохирол амсаж, ялагдал хүлээсэн зүүн төвийн болон баруун төвийн үзэлтнүүд энэ сонгуульд идэвхтэй оролцоно. Мөн Их Британид байгуулагдсан даруйдаа огцом хүчирхэгжсэн Брексит нам ч энэ удаад хүчтэй байх аж. Харин өмнөх сонгуульд нийт гишүүний суудлын дийлэнхийг нь авсан либерал буюу ногоон үзэлтнүүд байр сууриа хадгалахыг зорьж байгаа бөгөөд ирэх таван жилд Европын холбоонд сэргээгдэх эрчим хүчийг илүү дэмжих зорилт тавьжээ.
Түүнчлэн Европын парламентын гишүүдийг сонгохоос гадна холбооны тэргүүнийг сонгох бөгөөд энэ удаад өмнөх сонгуульд ялагдал хүлээсэн Францын төрийн тэргүүн Эммануэл Макроны нэр дээгүүр жагсах талаар шинжээчид онцолсон байна.

Энэ онд сонгууль хийх 80 орчим оронд Өмнөд Африкийн сонгууль багтаж буй. Тэр дундаа Өмнөд Африкийн долоо дахь удаагийн үндэсний хэмжээний сонгууль болно. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс 1994 он буюу одоогоос 30 жилийн өмнө хуучин дэглэмээ халснаас хойш нэг нам өнөөг хүртэл төрийн эрхийг атгаж байгаа нь Африкийн Үндэсний Конгресс нам. Гэсэн ч сүүлийн жилүүдэд XX зууны Германы нам, эвслүүдийн үзэл суртал шингэж байгаа гэх шүүмжлэлд өртөөд буй Африкийн Конгресс намын рейтинг огцом унажээ. Үүнтэй холбоотойгоор тус намын сонгуульд ялалт байгуулахад хангалтгүй гэж гаднын томоохон хэвлэлүүд үзсэн ч одоогийн төрийн эрхийг барьж байгаа Африкийн Үндэсний Конгресс намын тэргүүн, Ерөнхийлөгч Сирил Рамафоса “Хангалттай ялалт байгуулна” гэсэн утгатай ярилцлага орон нутгийн хэвлэлд өгсөн байна.

Их Британийн ээлжит парламентын сонгууль ирэх 2025 онд болох хуваарьтай байсан. Гэсэн ч Ерөнхий сайд Риши Сунак өөрийнх нь ирээдүйг “шийдэх” парламентын сонгуулийг 2024 оны намар зохион байгуулах тухай мэдэгдээд буй. Одоогийн байдлаар сонгуулийн тов тодорхой болоогүй байгаа ч Британийн нам, эвслүүд хэдийнэ бэлдэж, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлээд байгаа гэнэ. Харин Их Британид улс төр, эдийн засгийн томоохон уналттай тулгарсантай холбоотойгоор 2010 оноос хойш төрийн эрхийг барьж байгаа Ерөнхий сайд Риши Сунакын Консерватив нам энэ сонгуульд ялалт байгуулах боломж бага байх аж. Гэхдээ Ерөнхий сайдын парламентын товыг зарлахгүй хүлээлгэж байгаа нь намдаа рейтингээ өсгөх хугацаа гаргаж өгч байж болзошгүйг Британийн хэвлэлүүд бичээд эхэлжээ. Харин эсрэгээрээ Кейр Стармер тэргүүтэй Британийн Хөдөлмөрийн нам парламентын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхэнд гарах өндөр магадлалтай байгаа юм байна. Түүнчлэн Хөдөлмөрийн намын гэнэтийн хүчирхэгжилт, Консерватив намын уналтыг ОХУ, Украины дайнтай ч холбон тайлбарлаж байгаа аж.

| ТОЙМ: ДЭЛХИЙД ЛИБЕРТАРИ ҮЗЭЛТНҮҮД НОЁРХОЖ БАЙНА. ХАРИН ДЕМОКРАТУУДЫН ШИНЭ НҮҮДЭЛ ЮУ БАЙХ БОЛ... |
|
“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ
2026-04-15 07:29:10
Ази тивийн шинэхэн аварга МЧБХ дээрээ зочлон саатлаа
2026-04-15 07:10:00
Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА
2026-04-15 07:00:00
ААВ Н.ЭНХБАЯРААСАА 17 КОМПАНИ ӨВӨЛЖ АВСАН ХОВДОД УУРХАЙТАЙ Э.БАТШУГАР
2026-04-15 07:00:00
Г.МӨНХЗУЛ: Оюутны дэлхийн аварга дурсамжтай тэмцээн байсан
2026-04-15 07:00:00
OVEP хөтөлбөрийн танилцуулах сургалт боллоо
2026-04-14 16:45:32
Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙНЭ
2026-04-14 13:56:09
"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
2026-04-14 13:39:28
Жүдочид Азийн аваргад оролцохоор мордлоо
2026-04-14 13:14:20
"Love letters" романтик драмын жүжгийг анх удаа Монголын тайзнаа амилуулна
2026-04-14 12:58:56
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-14 12:31:13
Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-04-14 10:43:27
"Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэн нээлтээ хийнэ
2026-04-14 10:34:18
Красноярск хотод “Каллиграфи гоо сайхан ба мэргэн ухаан” үзэсгэлэн нээв
2026-04-14 10:16:33
Энэтхэг Улс руу коксжих нүүрс тээвэрлэнэ
2026-04-14 09:51:32
Дархан хотод сагсан бөмбөгийн "U17” ангиллын улсын аваргын нээлт боллоо
2026-04-14 09:01:23
Нидерландын алтан зул цэцгийн баяр эхэллээ
2026-04-14 08:42:11
Монгол-Польшийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурлаа
2026-04-14 08:26:13
Дугуйчид Киргизстаны олон улсын тэмцээнд амжилттай уралдаж эхэллээ
2026-04-14 08:14:28
"БҮСГҮЙН ЗУРВАС"-ЫН ИТГЭЛ, "THE LOVER"-ЫН САРА, "ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"-ЫН ТӨГСӨӨГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Б.ЗОЛЗАЯА ОДОО ТАТЬЯНАД "ХУВИРНА"
2026-04-14 07:21:47
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-04-14 07:00:22
Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
2026-04-14 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА
2026-04-14 07:00:00
ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ
2026-04-14 07:00:00
Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан
2026-04-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |