Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жил, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 102 жилийн ой энэ онд тохионо. Үүнтэй холбоотойгоор тус хоёр орны төрийн тэргүүн Монгол Улсад айлчилж, сүүлийн хэдэн жилийн турш идэвхтэй яригдаж буй тив дамнасан “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолой, нарийн царгийн төмөр зам болон бусад бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурах магадлалтай талаар гаднын хэвлэлүүд онцолж байна.
ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн өнгөрсөн намар Бээжин хотод болсон “Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалтаар уулзсан. Уг уулзалт Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэгт буруутгаж, баривчлах шийтгэл ногдуулснаас хойших хамгийн том уулзалт болсон. Харин “Бүс ба зам”-ын дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргалж явуулсан бөгөөд тус санаачилгаас гадна гурван орны удирдагч тусдаа гурвалсан уулзалт хийсэн гэх бөгөөд ОХУ-аас Монголыг дамжин БНХАУ-д хүрэх “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн талаар түлхүү ярьсан болохыг олон улсын хэвлэлүүд мэдээлж байв.

БНХАУ-ын хувьд сүүлийн жилүүдэд нүүрстөрөгч ялгаруулдаг эрчим хүчнээс татгалзах байр сууриа илэрхийлж, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтаа нэмж байгаа. Гэвч тив дамнасан томоохон байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын асуудал яригдаж байгаа энэ үед БНХАУ байгалийн хийн хэрэглээгээ хязгаарлаж, шинэ эрчим хүчний хүчээ зузаатгаж байгааг Оросын хэвлэлүүд онцолжээ. “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын гэрээ өнөөг хүртэл эцэслэгдээгүй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр Бээжинд айлчилж, бүтээн байгуулалтыг түргэвчлэх асуудлыг чухалчилсан аж. Ингэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг яаравчлуулан туслахыг хүсэж, хариуд нь хоёр орны тодорхой бараа, бүтээгдэхүүнийг экспортын татвараас чөлөөлж, худалдааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудалд амлалт өгсөн. Харин БНХАУ-ын талаас “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн асуудлаар тодорхой хариулт өгөөгүй ч гурван орны худалдааны эргэлтэд томоохон нөлөө авчрах худалдааны бүс бий болгох санал дэвшүүлсэн аж.
Монголын газар нутгаар дамжин ОХУ-аас БНХАУ руу жилд 50 тэрбум орчим шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл сүүлийн жилүүдэд идэвхтэй яригдаж буй. Хэрэв уг хийн хоолойг бүтээн байгуулж чадвал ОХУ байгалийн хийгээ БНХАУ-аас эхлэн бусад Азийн орон руу чиглүүлэн нийлүүлэлтээ нэмж, Зүүн Хойд Азийн эрчич хүчний динамикийг өөрчлөх чухал ач холбогдолтой. Гэсэн ч төсөл эцэслэн баталгаажаагүй явсаар ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнтэй зэрэгцэв.
(1)(1).png)
Зүүн Европт өрнөж буй геополитикийн асуудал, дайнтай холбоотойгоор эдийн засгийн томоохон сорилттой нүүр тулаад буй ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор дайны зарлагаа нөхөхөөр яаравчилж байгаа нь өнгөрсөн “Бүс ба зам” санаачилгын дээд хэмжээний уулзалтаар ажиглагдсан. Түүнчлэн уг уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эх орондоо айлчлахыг хүссэн бөгөөд байгалийн хийн хоолойн төслийг эцэслэн баталгаажуулж, бүтээн байгуулалтыг нь яаралтай эхлүүлэхийн тулд Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах өндөр магадлалтай талаар гаднын хэвлэлүүд мэдээлсэн. Монгол Улсад сүүлд 2019 онд Халх голын байлдааны 80 жилийн ойгоор айлчилж, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, зам тээвэр, худалдааны эдийн засгийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ удаад айлчилбал “Сибирийн хүч-2” бүтээн байгуулалтыг яаравчлан эхлүүлэх асуудлыг түлхүү оруулж, хоёр орны худалдааны салбар, экспорт, импортын барааны асуудлаар ярих магадлалтай гэнэ.
Энэ онд БНХАУ, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо. Уг ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчлах хүлээлттэй байгаа талаар олон улсын хэвлэлүүд бичиж байгаа бөгөөд хоёр талын хувьд маш чухал айлчлал болох тухай ч онцолсон байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн хувьд Монгол Улсад 2014 онд айлчилж, Монголын төрийн тэргүүнтэй албан ёсны хэлэлцээ хийснээс хойш манай орны удирдагчид жилд багадаа хоёр удаа БНХАУ руу айлчилдаг болсон буюу хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц сайжирсан. Түүнчлэн БНХАУ-ыг байгуулагдахад анх хүлээн зөвшөөрсөн цөөн хэдэн орны нэг нь Монгол Улс учир дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан манай оронд айлчлах магадлал өндөр гэж үзэж байгаа юм.

Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчилбал яригдах хамгийн гол сэдэв нь нарийн царигийн төмөр замын асуудал гэнэ. Урд хөршийн талаас манай орныг нарийн царигтай төмөр замтай болгох асуудлыг эртээс ярьж буй. Бүр тухайн үедээ л урд хил дээр тулж ирчихээд нам гацсан. Олон улсын төмөр замын стандартад нийцсэн гэх нарийн царигтай төмөр зам ажилд одоо Монголын талын холболт хүлээгдэж байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчилбал уг нарийн царигтай зам барих ажлыг эцэслэн шийдвэрлүүлэх зорилготой байх аж. Түүнчлэн ОХУ-ын “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслийн бүтээн байгуулалтыг дэмжихтэй холбоотойгоор Өвөрмонголын нутагт шинээр томоохон аж ахуй, худалдааны бүс байгуулахаар зэхэж буй. Зөвхөн бүтээн байгуулалтын хэлэлцээ, ярианаас гадна БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд ирвэл саяхан тодорсон Х Богдын асуудлыг хөндөж, ярилцах магадлалтай гэнэ.
 (1).jpg)
| ВЛАДИМИР ПУТИН, ЖИ ЖИНЬПИН ХОЁР МОНГОЛД АЙЛЧИЛЖ, ГУРВАН ОРНЫ ХАРИЛЦААНД “ШИНЭ ШАТ” ТАВИНА ГЭВ ҮҮ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |