Төрийн айлчлал нэр дор БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрт уулзаж, аль аль талдаа хэцүүдсэн улсаа эдийн засаг, геополитикийн гацаанаас гаргах тохироо хийж байна. Зүүн Европт ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойш эдийн засаг нь бараг агших үзүүлэлттэй гарч байгаа БНХАУ-ын дарга Ши “найз”-аасаа дайны зогсоохыг “гуйх” гэж байгаа бол, Олон улсын эрүүгийн шүүхэд гэм буруутай нь тогтоогдож, дайны гэмт хэрэгтэн болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд БНХАУ-ын тусламж хэрэгтэй байгаа аж.
.png)
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Москвад хийх төрийн айлчлал өчигдөр албан ёсоор эхэлсэн. Айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, “Украины хямралыг шийдвэрлэх 12 зүйл” нэртэй төлөвлөгөө хэлэлцсэн байна. Кремлийн ордонд дөрвөн цаг орчим үргэлжилсэн хоёр орны тэргүүний уулзалтаар өөр хэд хэдэн асуудал яригдсан нь ОХУ, БНХАУ-ын худалдаа, эдийн засагтай холбоотой байв. Тухайлбал,
.png)
Төрийн айлчлалын хүрээнд ОХУ, БНХАУ-ын тэргүүнээс гадна хоёр талын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээ хийсэн бөгөөд ОХУ-ын талаас Шадар сайдууд, эдийн засгийн байгууллага, “Росатом”, “Роснефть” зэрэг компанийн удирдлага хамт оролцож, гарц, боломжуудын талаар хэлэлцсэн гэв.
Хоёр орны тэргүүлэгчийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Эрхэм ноён таны урилгаар төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Одоогоос 10 жилийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараа анхны айлчлалаа ОХУ-д хийж байснаа санаж байна. 10 жилийн турш бид маш нягт харилцаа тогтоож ажилласан. Хятад, Оросын харилцааны өнөөгийн хөгжил түүхэн гүн гүнзгий логиктой юм. Хоёр том хөрш орон, стратегийн иж бүрэн түншийн хувьд манай хоёр орон дипломат харилцаа, гадаад бодлогодоо нэг нэгнээ чухал байранд тавьдаг. БНХАУ бие даасан дипломат бодлого баримталдаг. Хоёр орны харилцааг бэхжүүлэх бол Хятад улс өөрийн орныхоо язгуур ашиг сонирхол, дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлагад тулгуурлан гаргасан стратегийн шийдвэр, сонголт юм" гэжээ.
.png)
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Эрхэм ноён Ши Жиньпин та тавтай морил. Таныг БНХАУ-ын даргаар улиран сонгогдсонд дахин баяр хүргэе. Өнгөрсөн 10 жилд БНХАУ нийгмийн олон салбараа эрчтэй хөгжүүлж, дэлхийг гайхшруулсан амжилт оллоо. Энэ нь Ши Жиньпин даргын удирдлагатай салшгүй холбоотой бөгөөд БНХАУ-ын тогтолцоо, засаглалын системийн давуу талыг нотолж байна. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр сүүлийн жилүүдэд олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа баялаг амжилт олсон. БНХАУ-тай ажил хэрэгч хамтран ажиллаж, олон улсын үйл хэрэгт идэвхтэй байр сууринаас оролцож, дэлхийн олон туйлт хөгжил, олон улсын харилцааны ардчиллыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахад ОХУ-ын тал бэлэн" гэв.
.png)
ОХУ, БНХАУ-ын тэргүүний уулзалт үнэхээр хачирхалтай болж байгааг шинжээчид хэлж байна. Ши дарга сав л хийвэл гарыг барьж инээгээд л, Путин өөрийн биеэр замчилж, автомашинд нь хүртэл суулгаж өгч байгаа сурагтай. Хоёр орны нөхцөл байдал хэцүүдэж, нэгнээсээ “аврал гуйж” байгаа хоёр ийн нэгэнтэйгээ харьцаж байгаа юм байна.
.png)
Олон улсын эрүүгийн шүүх ОХУ, Украины дайны асуудлаар хэлэлцсэн. 380-аад өдрийн өмнө Зүүн Европт эхэлсэн тус дайны талаар олон улсаас нотлох баримт, мэдээлэл хүргүүлсний дүнд Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэнд тооцож, баривчлах шийдвэр гаргасан. БНХАУ-ын даргын төрийн айлчлал эхлэхээс өмнө ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийг нь баривчлах шийдвэртэй зэрэгцэн Украинд айлчлаад ирсэн. Тэгвэл Кремльд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаад түүний Украины дайныг зогсоох төлөвлөгөөг авч хэлэлцэнэ гэдгээ Путин мэдэгджээ. ОХУ, Украины дайнтай холбоотойгоор хоёр орон эдийн засаг, гадаад харилцааны тал дээр их хэмжээний хохирол амссан. Монголоос бусдад нь хилээ хаалттай байлгаж буй БНХАУ-ын гадаад худалдаа ч дайнтай холбоотойгоор гацаанд орсон. Тэгвэл эдийн засгаа сэргээх хүсэлтэй БНХАУ-ын дарга Ши Жиньпиний төрийн айлчлал дайны гэмт хэрэгтэн болсон ОХУ-ын Владимир Путины хэрэг давхцаж, хэн хэндээ үр шимээ өгөхөөр болж байна. Төрийн айлчлал өнөөдөр үргэлжлээд өндөрлөх юм.
.png)
| ШИ, ПУТИН ХОЁРТ УУЛЗАЖ, НЭГНЭЭСЭЭ “АВРАЛ” ЭРЭХ ЮМ ОЛОН БАЙЛАА |
|
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
Х.НЯМБААТАР: Нийслэл Улаанбаатар хотыг 950 хоног удирдсан байна, нийслэлчүүддээ баярлалаа
2026-05-18 19:03:46
Ж.БАТЖАРГАЛ: Санал тоолдог хар машины ашиглалтын хугацаа дууссан, хөрөнгө нь 2026 оны төсөв дээр байгаа
2026-05-18 16:22:02
Б.ЭНХБАЯР: МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД ЗОРИУДААР НӨЛӨӨЛСӨН ХЭМЭЭН Х.НЯМБААТАР ДАРГЫГ ОГЦРУУЛСАН
2026-05-18 16:00:22
2026-05-18 15:05:34
“GS25” таван нас хүрлээ
2026-05-18 12:06:05
2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад орууллаа
2026-05-18 09:37:06
ЖҮЖИГЧИН Э.БАТХҮҮГИЙН ЭРГЭН ИРЭЛТ
2026-05-18 08:17:31
0132 ДУГААР АНГИЙН ДЭД АХЛАГЧ Б.ТЭМҮЖИНГИЙН ДОЛООН БАЙЛДАГЧИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ЗОДОЖ, ЯРГАЛСАН ХЭРГИЙГ ХХЕГ-ЫНХАН НУУЖ БАЙНА
2026-05-18 08:04:07
2026-05-18 07:39:38
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж арслан түрүүлэв
2026-05-18 07:10:00
ТӨРД “М СИ ЭС” ГРУППИЙГ ТӨЛӨӨЛЖ СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “ПЕТРОВИС”-ТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ
2026-05-18 07:00:17
ХУУЛЬЧ Б.ЦЭНД-АЮУШ: 1072 хувьцааны өвийн хөдөлгөөний бүртгэл хийхийг зөвшөөрч байгаа нь чухал шийдвэр болсон
2026-05-18 07:00:11
ОДООХОНДОО Н.УЧРАЛ ЯЛЛАА
2026-05-18 07:00:00
Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-05-18 07:00:00
Ц.ЭНХЛЭН: Дөрвөн настайгаасаа бадминтоноор хичээллэсэн
2026-05-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |