Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал Бээжин хотод эхэлж, төрийн томчууд нь олны нүдэнд үзэгдэхээ больж, дэлхийн анхаарал БНХАУ-д төвлөрөөд байна. Тус их хурлаар ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2012-2022 оны хугацаанд буюу хоёр удаагаа сонгогдон ажиллаж байгаа Ши Жиньпиний албан тушаалын тухай хуралдаж буй. Хятадын “Шинэчлэлийн эцэг” гэгддэг Дэн Сяопины номлол буюу одоогийн БНХАУ-ын Үндсэн хуульд “Удирдагч хүн 10 жил ажиллаад албаа өгөх ёстой” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилийн хугацаанд БНХАУ-ын даргаар ажилласан Ши Жиньпиний унах цаг нь ХКН-ын энэ удаагийн их хурал.
.jpg)
Ердөө өнгөрсөн жил үүсгэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойн баярыг нижгэр, сүртэй гэгч нь тэмдэглэж байсан ХКН-ын 20 дугаар их хурал олон улсын төсөөллөөс ч нэлээд ширүүн эхэлж байна. Жилийн өмнөх ХНК-ын ойн баяраар БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятад Улсад дунд зэрэг чинээлэг нийгмийг байгуулах 100 жилийн зорилгоо биелүүллээ. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хийсэн Коммунист намын ажлын гол сэдэв нь үндэстнийг залуужуулах явдал байлаа” хэмээж ард түмнээ уярааж, доод албан тушаалтнууддаа “найр” тавьж байлаа. Гэсэн ч одоо болж байгаа намын их хурлаар Ши даргынхаа өмнөөс өмөлзөх нь бүү хэл, өмөөрч үг хэлэх ч хүн олдохгүй байгааг барууны хэд хэдэн хэвлэл бичжээ. Угтаа дэлхийн олон орон Ши Жиньпин БНХАУ-ын даргаар ажиллаж эхэлсэн цагаасаа ХКН-ыг талцаж, хуваагдахад хүргэсэн гэж үздэг шиг өдгөө 20 дугаар их хурлаа хийж буй ХКН-ын “урвагч”-аа шүүж байгаа адил Ши Жиньпиний талаар хэлэлцэж байгаа гэнэ.


2012 онд Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, ердөө жилийн дараа БНХАУ-ын удирдагчаар батламжлагдсан Ши Жиньпин эх орондоо өөрчлөлтийн салхи авчирч, дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орнуудын нэг болгосон гавьяатай. Ши Жиньпин БНХАУ-ын даргаар батламжлагдсаныхаа дараа орон даяар авлига, хээл хахуулийг арчихаа мэдэгдсэн. БНХАУ-д авлига, хээл хахуулийн хэрэгтэй холбогдсон төрийн албан тушаалтнуудыг “ялаа”, “бар” гэж нэрлэж, тэднийг “ангуучлах” тусгай газар байгуулсан байдаг. Дээрх үйлдэл тулгуурласан Ши Жиньпиний төлөвлөгөө амжилттай болж, улсынхаа 800 сая гаруй иргэнийг ажилгүйдэл, ядуурлаас аварсан түүнийг Дэн Сяопинээс хойших хамгийн агуу удирдагч гэх нь ч бий.
Харин эх орноо авлига, хээл хахуулиас салгасан Ши Жиньпинд БНХАУ-ын зарим гадаад харилцааг тасалж, цар тахлын цаг үед үр дүнтэй ажиллаж чадаагүй “гавьяа” ч байх аж. Энэ удаагийн ХКН-ын их хурлаар Ши Жиньпинийг албан тушаалаас нь огцруулах гол шалтгаан болж болзошгүй үндэслэлүүд нь БНХАУ-ын даргаар ажиллаж эхэлсэн цагаасаа хойш АНУ-тай таарамжгүй харилцаатай байсан асуудал. Мөн дотоодод цар тахлын дэгдэлтийг хязгаарлаж, чадалгүй эдийн засгийн хувьд асар их алдагдал хүлээсэн, ХКН-ыг дотор нь талцуулж, хуваасан зэрэг шалтгаан байгаа юм байна.
Ши Жиньпин 1953 оны зургадугаар сарын 15-нд Бээжин хотод төрсөн. Түүний аав Ши Жоншюн нь Хятадын анхны төрийн удирдагчдын нэг, улс төрийн зүтгэлтэн байсан бөгөөд аав нь Хятадын соёлын хувьсгалын үеэр хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдсанаас хойш тэдний гэр бүл ядуу тарчиг амьдарсан аж. Хоногийн хоолтойгоо арай гэж золгож, олдсон болгоныг нь хийж, бөөсөндөө баригдсан хөнжил нөмөрч байсан гэдэг Ши Жиньпин 16 насандаа засан хүмүүжүүлэх газарт хоригдож байсан түүхтэй. Өсвөр насандаа засан хүмүүжүүлэх газарт хоригдож байсан Ши “Хятадын онцлогтой социализм” хэмээн өргөжин тэлж байсан Хятадын Коммунист намд элсэж, улс төрийн гараагаа эхлүүлж байв. Бөөстэй хөнжилнөөс өдөн дэрэнд очсон “уярам” түүхтэй Ши Жиньпинд ард түмэн нь сайн. Түүнийг БНХАУ-ын дарга, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсны дараа жилд нь 95.15 сая хүн ХКН-д элсэж байв.


Дээр дурдсан Ши Жиньпиний өмнөх агуу удирдагч байсан Дэн Сяопин номлолдоо “Коммунист намын гишүүд 68 нас хүрээд залуу үедээ халаагаа өгөх ёстой” гэсэн байдаг. Харин Ши Жиньпин энэ жил 68 нас хүрч буй. Үүнээс Шиг татан буулгах, өөр хэн нэгэн засгийн эрхийг авахаас илүүтэй “Шинэчлэлийн эцэг”-ийн номлолоор Ши Жиньпин өөрийн хүсэлтээр огцрох ёстой болох юм. Хэрэв Ши огцорч, БНХАУ-ын даргын сонгууль болох болбол ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөө Ерөнхий сайдын орлогч Ху Чунхуа, намын Нарийн бичгийн дарга Чен Миньэр, намын Төв хорооны дарга Дин Шюэсян нар хүчтэй өрсөлдөх яриа ч байна. Мөн БНХАУ-ын одоогийн дэд дарга Ван Чишан ч Засгийн эрх авахад ойрхон байгааг хэдэн хэвлэл онцолжээ. БНХАУ-ын дарга унахад түүний оронд сонгогдох олон нэр байв ч Ши ХКН-ын их хурлаар орсон ч , ороогүй ч “насан туршийн эрх мэдэлтэй” гэнэ.
2018 онд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар удирдагч Ши Жиньпинд бүх насаараа эрх мэдлээ хадгалах боломж олгох хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх талаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ардын төлөөлөгчдийн их хуралд оролцсон 3000 орчим төлөөлөгч БНХАУ-ын Үндсэн хуулиас Төрийн тэргүүний эрх мэдлээ хэрэгжүүлэх хугацааны тухай хуулийг хасахад 100 хувь саналаа өгсөн байдаг. Дээрх Төрийн тэргүүний эрх мэдлээ хэрэгжүүлэх хугацааны тухай хуулийг “Шинэчлэлийн эцэг” Дэн Сяопин нь Мао Зэдуны бүх насаараа засаглах дэглэмээс зайлсхийж, Үндсэн хуульд тусгасан гэдэг. Түүнчлэн хуулийн төслийг хассанаас гадна “Ши Жиньпиний үзэл санаа”-г Үндсэн хуульд оруулахаар хэлэлцэж, бүрэн дүүрэн дэмжсэн байдаг. ХКН-ын 20 дугаар их хурал дуусах болоогүй байгаа ч дэлхий хэдийнэ Ши Жиньпинд “алга ташиж”, олон улсын хэвлэлүүд ч Ши Жиньпин дахин БНХАУ-ын дарга, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, Мао Зэдун, Дэн Сяопин давж, Бүх Хятадын бүү хэл, дэлхийн түүхэнд нэр нь үлдэх агуу удирдагч болох нь “баараггүй” гэдэгтэй санал нийлж байгаа гэнэ.

| ШИ ЖИНЬПИН МАО, ДЭН ХОЁРЫГ ДАВСАН АГУУ УДИРДАГЧ БОЛНО ГЭВ |
|
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |