В.Путин сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дөрвөн “дайн” зарлажээ. Чечений хоёрдугаар дайн, Сирийн иргэний дайн, Орос-Гүржийн дайн, Орос-Украины дайн гэж түүхэнд үлдсэн өнгөрсөн хоёр арванд В.Путин “төмөр нүүр”-ээ дөрвөнтөө үзүүлсэн аж.
1997 онд Чечений дайнд ялагдал хүлээж, Югаслав задарч, хар тэнгис, балтын тэнгист НАТО хяналтаа тогтоосон ОХУ-ын анх Ерөнхийлөгч Борис Ельциний “алдааг” Владимир Путин “засахаар” 1999 онд Чечений хоёрдугаар дайныг эхлүүлсэн байдаг. В.Путин Чечений террористууд хөрш Дагестаны автонамит мужид халдлага хийсэнд буруутгаж, эхний цохилтоо өгсөн. Оросын арми эхний дайралтаараа л Грознын нутгийг “шүүрэн шанага” болгожээ. Дараагийн дайралт нь үнс, цогцосноос өөр юмгүй Грознын нутгаар дамжин ирсэн Оросын арми Чечений дайны фронтод хүүхэд, хөгшидгүй “хядаж” байсан гэдэг.

Ерөнхийлөгч Владимир Путины төлөвлөгөөний дагуу Чечений хоёрдугаар дайны хамгийн оргил үе нь ердөө нэг жил үргэлжилсэн гэж үздэг. Энэ хугацаанд Оросын арми шинэ төрлийн батлан хамгаалахын техник, зарим үед хорт хий ашиглаж байжээ. Дайны оргил үеэс хойш Чечений хоёрдугаар дайн есөн жилийн турш “идэвхгүй” байсан ч, дайны шинжтэй дайралт, тулаанууд гарсаар байв. Чечений автонамитын Ерөнхийлөгчөөр Разман Кадыров сонгогдсоноос төд удалгүй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар 2009 оны дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн Чечений нутагт явуулж байсан "терроризмын эсрэг цэргийн ажиллагаа"-г хүчингүй болгосон юм.
Оросын арми Чечений дайны фронтод хүүхэд, хөгшидгүй “хядаж” байсан

Чечений хоёрдугаар дайн Владимир Путины нэр хүндэд асар их нөлөөлсөн. Нүдтэй, чихтэй болгон л Оросоос, Путинээс айж байж. Харин Путины тэр том нэрд Чечений хоёрдугаар дайн төгсөхөөс өмнө болж, ердөө долоо хоногийн турш үргэлжилсэн Орос-Гүржийн дайн мөн нөлөөлжээ.

Оросын армийн Гүржийн дайнд ашигласан тактик.
2008 оны наймдугаар сарын 1-нд АНУ тэргүүтэй барууны орнуудын тусламжтайгаар цэргийн хүчээ нэмэгдүүлээд байсан Гүрж рүү Ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар Оросын арми дайралт өгсөн байдаг. Цхинвалийн районд долоо хоногийн турш үргэлжилсэн ширүүн дайнд Гүржийн талын 3000 цэрэг амиа алдаж, 1964 шархдаж, маш олон хүн сураггүй болсон. Харин Оросын талд ердөө 64 цэрэг амь үрэгдэж, 283 цэрэг шархдаж, таван цэрэг олзлогдсон гэдэг. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Гүрж рүү хийсэн довтолгоо, дайн бол Оросоос салан тусгаарлагчид, түүнчлэн автонамитуудад тусламж үзүүлж байсан барууны орнуудад өгсөн “сануулга” болсон юм.

Чечень, Гүржийн дайн ч дуусаж, хэсэг олны анхаарлын төвөөс гарсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой ярианууд Сирийн дайнаар дахин эхлэв. 2015 оны есдүгээр сарын 30. Тухайн үеийн Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтээр Оросын арми Сирийн дайнд хүч түрэн орсон байдаг. Хамгийн хачирхалтай нь, ОХУ дайнд нэгдэхээсээ ч өмнө Сирийн эрх баригчдын талд зэр, зэвсэг нийлүүлж байсан юм.

Байгалийн баялгаас болж эхэлсэн Сирийн иргэний дайнд ОХУ нэгдсэнээр эрх баригчдын тал “атамандсан” гэхэд хилсдэхгүй. “Хэт даврагчидтай тэмцэх”, “Сирийн дэглэм унахаас урьдчилан сэргийлэх” зорилго хэлэн орсон Оросын арми нөгөө талаараа Ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар Алеппо болон бусад түшиц хотод маш богино хугацаанд хяналтаа тогтоов. Өдгөө Сирийн дайн дууссан ч, ОХУ-ын Хмеймимд, Тартуст гэх агаарын болон тэнгисийн цэргийн бааз Сирид байдаг.
ОХУ дайнд нэгдэхээсээ ч өмнө Сирийн эрх баригчдын талд зэр, зэвсэг нийлүүлж байсан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хамгийн сүүлд Оросоос салан тусгаарлагч Донбасст эргүүлэн хяналт тогтоохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд Украин Улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн. Ерөнхийлөгч В.Путиныг цэргийн тусгай ажиллагааны талаар зарласнаас хэдхэн хормын дараа Оросын арми Украины цэргийн штабууд, нисэх онгоцны буудал, зэвсгийн агуулах зэрэг дайны чухал ач холбогдолтой объект цохилт өгснөөр ОХУ-Украины дайн эхлэв. Цэргийн тусгай ажиллагааны мэдэгдэлд В.Путиныг “ОХУ-Украины дайнд хөндлөнгөөс оролцсон бүх улсад цохилт өгнө. Энэ нь тухайн улсын түүхэнд амсаж байсан хамгийн том хохирол ч байж болно” гэж хэлснээс хойш “Хэрэв ОХУ Украин руу цэргээ оруулах юм бол хариу цохилт өгнө” гэж мэдэгдээд байсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “сураггүй” болж, Цагаан ордноор дамжуулан “Украинд айлчлахгүй” ч гэх мэдэгдэж байсан удаатай.
Украины зүүн бүсийн чухал объектуудаар эхэлсэн ОХУ-Украины дайн нийслэл Киев хот орчимд идэвхтэй үргэлжилсний эцэст хумигдаж, одоо эргэн Донбассын бүс нутагт мөргөлдөөн үргэлжилж байна. Одоогоор Донбассын бүс нутаг ОХУ-ын бүрэн хяналтад байгаа юм.



| ДАЙН ЗАРЛАГЧ В.ПУТИН |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |