Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд асан Сү.Батболд, 30 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар оффшорчдыг илчилсэн “Пандора баримт”-д оффшор хөрөнгөө зарлуулж, оффшорчноороо “цоллуулав”.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой оффшор бүсэд компани эзэмшдэг, хууль бус орлогоо нуусан, эсэх талаарх хэргийг гадаад, дотоодын зургаан оронд шалгаж, хууль бус хөрөнгийг нь царцаасан гэх. Сү.Батболдын Оюу толгой, Эрдэнэтийн орд газрын баялгаас албан тушаалын давуу байдлаа ашиглан хувьдаа нуугдмал ашиг олж, оффшор бүсэд байршуулсан гэх хээл хахуулийн хэргүүдийн хүрээнд хамаарах хохирлын дүн 713,575,000,000 төгрөг байдаг. Конвенцын заалтын дагуу хөрөнгө байршиж байгаа улсууд болох Британийн Виржинийн арлууд 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Америкт 16 сая ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж тухайн орны шүүхээс гаргаж, нийт 66 сая ам.долларын хөрөнгийг шүүхээс битүүмжилж, царцаасан байгаа юм. Нийт царцаасан 66 сая ам.долларын хөрөнгийг Монгол төгрөгт авч үзвэл улсын төсвийн 10 орчим хувьтай тэнцэх аж.
.png)
2006 оны дөрөвдүгээр сард буюу Монгол Улсад Авлигын эсрэг хууль батлагдахаас ердөө гурван сарын өмнө Сү.Батболд “Премьер Эдж Лимитед” гэх оффшор компанийн өөрийн эзэмшдэг хувьцаагаа “Регула Лимитед” гэх Британийн Виржинийн Арлуудын өөр нэгэн компанид шилжүүлсэн байдаг. Тэгвэл Сү.Батболдын “Премьер Эдж Лимитед” компанид эзэмшдэг хувьцаа 2015 оны зургадугаар сарын 11-нд “Регула Лимитед” компаниас Сү.Батболдын том хүү Б.Баттүшигт шилжсэн. Үүнээс хэдэн сарын дараа мөн түүний хүүхдүүд болох Б.Баттүшиг, Б.Самаади нар хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Харин тухайн жилийн аравдугаар сард “Премьер Эдж Лимитед” компанийн 84 хувьцаа Б.Баттүшигт шилжсэн байдаг.
.png)
.png)
“Премьер Эдж Лимитед” компани 2006 онд Их Британийн Лондон хотын Knightsbridge гэх тансаг зэрэглэлийн бүсэд хоёр орон сууц худалдан авч байжээ. Тухайн үед “Премьер Эдж Лимитед” компани нэгийг нь 850 мянга, нөгөөг нь 4.21 сая фунтийн үнээр худалдан авсан бол 2017 онд эргүүлээд нэг орон сууцаа гуравдагч этгээдэд 1.85 сая фунтээр худалдаж, нэг сая фунтийн ашигтай наймаа хийсэн байгаа юм.
“Панамын баримт”-д Сү.Батболд болон түүний гэр бүл 2000-аад оны дунд үеэс Британийн Виржинийн Арлуудад цаасан дээрх компани байгуулж, хөрөнгөө зохицуулж байсан талаар илрүүлсэн. 2003-2005 онд Сү.Батболд “Бату Майнинг” гэх компани Британийн Виржинийн Арлуудад байгуулж, эзэмшиж байсан бөгөөд тэрбээр Худалдаа, аж үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2005 онд компанийнхаа хувьцааг өөрийнх нь Солонгос прокси болох Кимийн Хонконгод байгуулсан “Ever Legend Engineering” компанид худалджээ. Өөрөөр хэлбэл, Сү.Батболд өөрөө өөрийнхөө компанид хувьцаагаа худалдсан гэсэн үг юм. Мөн “Панамын баримт”-д Сү.Батболдын том хүү Б.Баттүшигийн Британийн Виржинийн Арлуудын “Future Monson Holdings” гэх компанийн нэр гарсан байдаг.

Тэгвэл Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын шинээр гаргасан “Пандора төсөл”-д Сү.Батболдыг 2006 оны дөрөвдүгээр сард Их Британийн Гернси Аралд “Квантум Лэйк Траст” нэртэй хөрөнгө итгэмжлэх компани байгуулсныг дэлгэжээ. “Квантум Лэйк Траст” компани нь Британийн Виржинийн Арлуудын “Премьер Эдж Лимитед” компанийг эзэмшдэг аж.
Оффшор хөрөнгө болон Британийн Виржинийн Арлуудад эзэмшдэг компанийнх нь талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын зөвлөх “Оффшор компаниудаараа дамжуулан өмчлөх, хөрөнгө оруулахдаа хууль ёсны дагуу худалдан авч, зарсан. Ингэхдээ бүгдийг Монгол Улсын хуулийн дагуу хийсэн” гэж Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын асуултад хариулсан байна.

Өнгөрсөн хэдэн хоногийн турш дэлхийн анхаарлыг хамгийн их татсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Пандора баримт”-д багтсан хоёр дахь Монгол хүн хэн болох талаар “чих тавьсан” олон хүн байлаа. Тэгвэл монголчуудын мэдэхийг хүссэнд нь хариулж, өчигдөр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас Монголын хоёр дахь оффшорч нь мөн л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болохыг мэдээлсэн. “Пандора баримт”-д Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн ОХУ-ын Төрийн өмчит Ростек компанитай холбоотой асуудлыг онцолсон байна.

ОХУ-ын Төрийн өмчит зэвсэг үйлдвэрлэгч Ростек компани 2016 онд Монгол Улс дахь Эрдэнэтийн зэсийн уурхайн хувьцаагаа зарахаар болсон. Түүнээс хоёр жил өмнө буюу 2014 онд олон улсын хоригт орсон Ростек компани Монгол дахь зэсийн уурхайн хувьцаагаа борлуулахаар АНУ, Европын холбооноос зөвшөөрөл авчээ. Улмаар ОХУ-ын Ростек компани 2016 оны зургадугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн эзэмшлийн 49 хвуийн хувьцаагаа “Монголын зэс корпораци” гэх компанид 400 сая ам.доллароор зарсан юм. Уг худалдаа болох үеэр “Монголын зэс корпораци” компанийн данс руу олон зуун сая ам.долларын гүйлгээ хийгдэж байгаад Deutsche банкны мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх мониторууд тайлан гаргасан ч, тус компанийн үйл ажиллагааных нь талаар тодорхой мэдээлэл байгаагүй гэдэг.

Дээрх хэлэлцээртэй холбоотойгоор өндөр түвшний авлигын хэргүүдийн мөрдөн байцаалт эхэлж, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэлэлцээг хийхдээ хууль тогтоогч байгууллагаар хэлэлцүүлж, батлуулаагүй гэх шалтгаанаар Монгол Улсын Их Хурлаас хууль зөрчсөн гэж үздэг.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой хэрэг өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй. Тэрбээр олон улсын “Amsterdam & Partners LLP” хуулийн фирмийг хөлсөлж, өөрийгөө өмгөөлүүлж байгаа бөгөөд гаднын иргэншилтэй болох хүсэлт гаргаад байгаа юм. Харин Монгол Улсын мөрдөх байгууллагууд мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж, шилжүүлж авах тухай холбогдох байгууллагад ханджээ.
.jpg)
| Олон улсад ч оффшорт “хадаатай” Сү.Батболд, Ч.Сайханбилэг |
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан нөхөр нь эхнэрээ зодож, амийг нь хохироожээ
2026-04-10 16:43:29
Д.Мерси туялзуур сэлэмний дэлхийн аваргад амжилттай оролцлоо
2026-04-10 15:36:56
Т.Тулга Азийн аваргын хагас шигшээд шалгарч үлдлээ
2026-04-10 15:22:44
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын хасаг шигшээд шалгарлаа
2026-04-10 14:42:12
Б.Зэнээмэдэр Шри Ланкийн бөхийг ялж, Азийн аваргын шигшээ найм руу орлоо
2026-04-10 14:26:03
Г.Ганхуяг, Сео Жу Хваныг ялж, Азийн аваргын шигшээ наймд үлдлээ
2026-04-10 14:10:05
Х.Билгүүнсайхан Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-10 14:04:12
С.Цэрэнчимэд Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-10 13:55:03
Азийн аваргын эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлнэ
2026-04-10 13:45:34
Э.ДАВААНАСАН АЗИЙН АВАРГА БОЛЛОО, Б.ХУЛАН АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-04-10 12:47:08
Д.Цогтбаатар: Парламентын дархлааны асуудал орж ирж байгаа бол гишүүд ярих л ёстой
2026-04-10 12:35:33
Л.ГАНТӨМӨР: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар хэнийг сонгох вэ гэх дотоод хэлэлцүүлэг өрнөж байна
2026-04-10 11:24:14
Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
2026-04-10 11:23:48
Х.Билгүүнсайхан Азийн аваргын төлөө Руй Ямагучитай тулалдана
2026-04-10 10:58:56
Ч.Лодойсамбуу: Хэмжигдэх боломжгүй зүйлээр хэм хэмжээ тогтоогоод эхлэх юм бол дөрвөн жилээр сонгууль хийгээд байх шаардлагагүй
2026-04-10 10:51:13
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026”-гийн шилдгүүд тодорлоо
2026-04-10 10:26:34
Хөл бөмбөгийн “Сансар цом -2026” тэмцээнд өндөрлөв
2026-04-10 10:12:01
МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
2026-04-10 07:55:10
“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
2026-04-10 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
2026-04-10 07:00:00
ТАНИЛЦ: ХАХУУЛЬ АВЧ, 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БИТҮҮМЖЛҮҮЛСЭН ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАСАНТОГТОХ, ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.АРИУНТУНГАЛАГ НАР
2026-04-10 07:00:00
2026-04-10 07:00:00
АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА
2026-04-10 06:59:00
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |