Дархан-Уул аймгийн цагдаагийн газар өсвөр насны хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэртэн нас барсан байж болзошгүй дуудлага мэдээлэл энэ сарын 11-нд бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг эхлүүлж, хэргийн газар ажиллахад өсвөр насны хүүхэд газ үнэртэн газар дээрээ нас барсан байж болзошгүй байжээ. Энэ талаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч н.Чимэддорж “Шинжээчийн дүгнэлт эцэслэн гараагүй учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Сүүлийн үед ахуйн хэрэглээний газ үнэртэж, донтож байгаа иргэд нэмэгдэж байгаа. Ахуйн хэрэглээний газ хэрэглэх нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1.3-т заасан мансуурах гэсэн зүйл заалтаар шалгагддаг. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд энэхүү буруу зуршилд донтож байгаа учир эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн дээрх хэргийн талаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч н.Буяндэлгэрээс тодрууллаа. Тэрбээр “Энэ сарын 11-нд өсвөр насны 2-3 хүүхэд гэрээс гадуур ахуйн газ хэрэглэж байгаад нэг нь газар дээрээ нас барсан байсан тухай дуудлагыг цагдаа нар бидэнд мэдэгдсэн. Дуудлагын дагуу хэргийн газар очиход талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байсан учир моргт авчирсан. Шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Газ үнэртсэн бусад хүүхдүүдийг эмнэлэгт эмчлэх шаардлагагүй хэмээн үзсэн” гэлээ.
Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд ахуйн газ хэрэглэх нь нэмэгдсэн учир эцэг, эхчүүдэд анхааруулах үүднээс өмнө нь гарч байсан зарим мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
2017 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт ... тоот хашааны гадаа 05:00 цагийн орчим 16 настай О гэгч нь гэрийнхээ хашааны үүдэнд нас барсан байдалтай олдож байсан. Тус мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн Ажлын хэсэг очиж ажиллахад урьдчилсан байдлаар хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гадны нөлөөгүй, хордлогод орсоны улмаас нас барсан байж болзошгүй гэж дүгнэж байсан. Үүний дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Түнхэл тосгоны 14-16 насны "З”, "Х”, "Э”, "О” нар нь 2017 оны зургадугаар сарын 10-ны өдрийн орой 22:00 цагийн орчим хүнсний дэлгүүрээс ахуйн хэрэглээний шатагч хий худалдан авч улмаар талийгаач О нь үнэртэж хэрэглэсэн болох нь тогтоогдож байсан.
Мөн 2017 онд Хан-Уул дүүрэг 15-18 насны дөрвөн хүүхэд газ үнэртэн мансуурч, нас барсан хоёр тохиолдол бүртгэгдэж байв.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд оршин суух хаягтай 18 настай эрэгтэй Б ахуйн газ үнэртэж нас барж байв. Тэрээр орцноос гарч авахдаа ухаан алдан унаж, биедээ ил харагдах гэмтэлгүй нас барсан байсныг цагдаа нар шалгаж, ахуйн хэрэглээний газ үнэртсэн байсныг тогтоож байсан.
| ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭМЧ: ӨСВӨР НАСНЫ 2-3 ХҮҮХЭД АХУЙН ГАЗ ҮНЭРТЭЖ, НЭГ НЬ ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРСАН |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |