Хөвсгөл аймгийн Жаргалант сумын II багийн малчин 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарыг буудаж, амийг нь хөнөөсөн хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хэргийн талаар гэмт хэрэгтэн Г.Б-ийн эгчээс тодруулахад “Манай эгч утсаа орхиод сумын төв явчихсан. Дүүгийн маань мотоциклыг сумын төвөөс 40 километр орчим Асгат гэдэг газраас саяхан олсон гэсэн. Өөрийг нь олоогүй байгаа. Аав, ээж нь цагдаа нартай хайхаар явчихлаа. Унаж явсан мотоцикл нь эвдэрчихсэн уулын аманд байна гэнэ лээ. Тэр газар мод, чулуу ихтэй болохоор хаашаа явсныг нь мэдэхгүй. Хэрэг өчигдөр 14:00 цагийн үед гарсан. Харин дүү маань 13:00 цагийн үед хониндоо явсан гэсэн.
Уурлаж, бухимдсан зүйлгүй зүв зүгээр л байсан юм билээ. Хониндоо явсан хүүхэд хүн алчихсан гэхээр гайхаад байна. Мөн малын бэлчээрээс болж энэ хавийн малчид муудалцдаг байсан. Дүү маань байнгын дарамттай, бэлчээрийн асуудлаас болж хэрүүл, тэмцэл болдог байсан. Гэхдээ тийм ч ууртай хүүхэд биш. Яагаад хэрэг явдал ийм дээрээ тулсныг сайн мэдэхгүй байна. Үүрч явсан буу нь аавынх нь” гэлээ. Гэмт хэрэгтэн Б нь бүрэн дунд боловсролтой гэнэ. Мөн гэр бүл зохиогоогүй бөгөөд аав, ээжтэйгээ хамт таван жил мал маллан амьдарч байгаа бөгөөд сэтгэцийн хувьд эрүүл, саруул хүүхэд аж.
| “Хониндоо явсан хүүхэд хүн алчихсан гэхээр гайхаад байна” |
|
2026-08-15 07:20:00
2026-08-15 07:10:00
Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзлаа
2026-08-15 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-08-15 06:00:00
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2026-08-14 14:24:40
2026-08-14 13:22:26
Тайландын Элчин Дарм Бунтам Монгол Улсын Элчин сайдын яаманд зочлов
2026-08-14 08:41:36
Олон улсын эрдмийн чуулган эртний нийслэл Хархорумд эхэллээ
2026-08-14 08:13:05
“Ажиа Гэгээнтэн” Элчин садын яаманд зочилжээ
2026-08-14 08:01:36
2026-08-14 07:55:15
Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон уулзав
2026-08-14 07:20:00
Элчин сайд Ө.Батбаяр “The Wicks Group”-ийн Гленн Виксийг хүлээн авч уулзав
2026-08-14 07:15:00
Сэлэнгэ аймгийн 16 суманд 105 морины хүчтэй “Lovol” трактор гардууллаа
2026-08-14 07:10:26
Сэлэнгийн эмч нар Хөх хотын эмч нараас туршлага судалж эхэллээ
2026-08-14 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-08-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |