• Өнөөдөр 2024-05-09

Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнчимэг нарт хилийн хориг тавьж, гэрчтэй уулзахыг нь хориглох захирамжийг хэвээр үлдээлээ

2023-01-17,   528

Өмнөговь аймгийн Засга дарга Р.Сэддорж болон Б.Түвшинбаяр, Г.Шүрэнчимэг нарт Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 12-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгсөн хязгаарлалт тогтоо, сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг дагуу хянан хэлэлцэж, Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, гэрчтэй уулзахыг нь хориглох арга хэмжээ авсан. Харин Р.Сэддоржийн өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүхэд хязгаарлалт тогтоосон шүүгчийн захирамжийн зарим хэсэг буюу Р.Сэддоржийг “УИХ-ын гишүүн, “Ажнай корпорацийн ерөнхийлөгч асан Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж, захирамжийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.

                       Прокуророос Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал  тэднийг  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн нэр бүхий яллагдагч, гэрч  нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах  саналыг шүүхэд гаргасныг хангаж,   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өнөөдрөөс эхлэн яллагдагч  Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг шийдвэрлэтэл тэднийг  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,  нэр бүхий яллагдагч, гэрч  нартай уулзахыг хориглох  таслан сэргийлэх  арга хэмжээг авч  шийдвэрлэсэн юм.

 

 


Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнчимэг нарт хилийн хориг тавьж, гэрчтэй уулзахыг нь хориглох захирамжийг хэвээр үлдээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188