-Туялзуур сэлэмний Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
- Баярлалаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батсайханы Амарзаяа гэдэг. Багануур дүүрэгт төрсөн. ХААИС-ийн ЭЗБС-ийг бизнесийн менежмент мэргэжлээр сурч төгссөн. Ам бүл тавуулаа. Аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг. Аав, ээж маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд мал малладаг.
.jpg)
-Ямар клубийн тамирчин бэ?
-Би “Улаанбаатар фенсинг” клубийн тамирчин.
-Туялзуур сэлэмний спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Туялзуур сэлэмний спортоор 2015 оноос эхлэж хичээллэсэн. Одоо ес дэх жилдээ хичээллэж байна.
.jpg)
-Олимпын эрхийн тэмцээнд туялзуур сэлэмний ямар төрлөөр өрсөлдөв?
- Туялзуур сэлэмний еpee буюу хүнд сэлэмний төрлөөр оролцсон. Монголд энэ төрөл түлхүү хөгжиж байгаа. Энэ төрлөөр тэмцээнүүд зохиогддог.
-Сэлэмний спорт өндөр хөгжсөн Малайз, Кувейт, Эмират, Тайвань, Иран, Йордоны тамирчдыг ялжээ. Хамгийн хүнд, ширүүн өрсөлдөөнтэй тулааныг аль улсын тамирчинтай хийсэн бэ?
-Олимпын эрх олгох тэмцээн байсан болохоор бүгд л хүчтэй, ширүүн өрсөлдөгчид байлаа. Энэ тэмцээнд улс, улсаа төлөөлж нэг төрөлд нэг л тамирчин оролцдог учраас тухайн улсын хамгийн шилдэг тамирчид өрсөлдсөн. Хэсгийн тулаанууд таван оноогоор тулалддаг учраас тулаан хаашаа ч эргэж, хэнийг ч ялах боломжтой, хэнд ч ялагдаж магадгүй эгзэгтэй тулаанууд байсан. Өөрийн хэсэгт хэр тулалдсан гэдгээс шалтгаалж дараагийн оноолт гардаг. Тийм учраас хэсгийн тулаан их чухал байлаа. Би хэсэгтээ нийт зургаан тамирчинтай тулаан хийж таван ялалт, нэг ялагдалтайгаар хэсгээ тэргүүлсэн. Хасагдах шат буюу 16-ын нугалаанд Йордоны тамирчинтай ширүүн тулааныг хийсэн. Тулааны эхэнд оноо дутуу явж байгаад, тулааны дунд үеэс оноогоо нөхөж тэнцүүлсэн. Улмаар тулааны төгсгөлд оноогоор илүү гарч ялалт авсан.
.jpg)
-Шөвгийн наймд дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Австралийн тамирчинг 15:9-өөр ялжээ?
-Тийм ээ. Австралийн тамирчны хувьд нөгөө хэсгээс нэг ч ялагдалгүй, хэсгээ тэргүүлсэн гарч ирсэн хүчтэй өрсөлдөгч байв. Маш олон жил хичээллэсэн туршлагатай тамирчин байсан. Бид өмнө нь хоорондоо таарч тулалдаж байгаагүй. Анх удаагаа таарч тулалдсан. Тулааны арга барил болон гарын хөдөлгөөн нь их өөр, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой тулалддаг тамирчин юм шиг санагдсан. Тийм учраас багш маань гар дээр нь илүү тоглолт хийхийг зөвлөсөн. Багшийнхаа зөвлөгөөний дагуу ихэнх оноог гар дээрээс нь авч онооны давуу байдлыг авч ялалт байгуулсан.
.jpg)
-Шигшээ тулаанд Сингапурын тамирчинд хоёр онооны зөрүүтэйгээр хожигджээ. Хэрэв түүнийг ялсан бол Энэтхэгийн тамирчинтай олимпын эрхийн төлөө өрсөлдөх байсан уу?
-Тийм ээ. Сингапурын тамирчинтай оноо их ойрхон тулаан болсон. Миний хувьд ес дэх тулаан байсан учраас ядралт, цуцалт ихтэй, алдаатай тулаан болсон. Сингапурын тамирчны хувьд надаас чансаагаар илүү учраас хэсэгт орж тулалдаагүй. Оролцсон тамирчдын тооноос хамаараад чансаа өндөр тамирчин нь хэсэгт оролгүй гоц мөргөх, оноолтыг хийсэн байсан. Тэгээд Сингапурын тамирчин шууд шөвгийн найм дээр Флиппины тамирчинг ялж түүний дараа хоёр дахь тулаанаа надтай хийсэн. Түүнд ялагдсны дараа надад “Би 1000 м-ийн зайд, тэр 100 м-ийн зайд гүйсэн юм шиг, тийм сонин мэдрэмж төрж, гомдмоор санагдсан. Өндөр чансаатай тамирчныг гоц мөргүүлэн цөөн тулаан хийлгэсэн нь шударга бус тэнцвэргүй оноолт байлаа.
.jpg)
-Олимпын эрхийн тэмцээнээс өмнө “А” зэрэглэлийн ямар тэмцээнээс медаль хүртэж байсан юм бэ?
-2021 онд мөн Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.
-Өөрийнхөө гаргасан амжилтуудыг сонирхуулахгүй юу?
-Би одоогоор Ази тивийн олимпын эрхийн тэмцээнээс 2021, 2024 ондуудад хүрэл медаль хүртэж байсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байгаа.
.jpg)
-Чухам яагаад энэ спортыг сонгон хичээллэх болов?
-Зурагтаар сэлэмний тамирчдын ярилцлагыг үзсэн. Тэд гадагшаа тэмцээнд яваад ирсэн тухайгаа ярьж байсан. Тэдний ярилцлагыг үзэж, сонсоод, сэлэмний спортоор хичээллэж үзэх хүсэл сонирхол, сэдэл төрсөн.
-Одоо олимпын эрхийн ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн, энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх олон улсын туялзуур сэлэмний холбооноос зохиогдсон тэмцээний чансаа оноогоор улсууд эрхээ авсан. Үүний дараа тив болгонд нэг эрх олгох тэмцээн болдог нь сая оролцсон тэмцээн байлаа.
| Б.АМАРЗАЯА: ОЛИМПЫН ЭРХ ОЛГОХ ТЭМЦЭЭН ХҮЧТЭЙ, ШИРҮҮН ӨРСӨЛДӨӨНТЭЙ БАЙЛАА |
|
Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв тойргийн 4 сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
2026-03-13 18:35:38
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө
2026-03-13 18:06:54
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
2026-03-13 17:29:19
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
2026-03-13 16:22:50
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2026-03-13 16:08:43
Т.Аубакир сайд НҮБ-ын эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна
2026-03-13 15:13:57
“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан болно
2026-03-13 13:05:05
Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ
2026-03-13 12:40:57
2026-03-13 12:08:24
2026-03-13 09:56:30
Дэд сайд Г.Амартүвшин, Туркийн Элчин сайд Башак Гэнк Юксэлтэй уулзав
2026-03-13 09:21:09
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |