Засгийн газрын шийдвэрийн дагуу төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа “Эрдэнэс тавантолгой” ХК-д өнгөрсөн аравдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Улмаар тус компанийг ашигтай ажиллуулж, ам.долларын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй. Харин тус компанийн өндөр дүнтэй төсөл, тендер бүрд өрсөлдөгчгүй шалгарч ирсэн “Norinco group” нэрээрээ алдартай “China North Industries Corporation” компанийн “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хийсэн оффтейк гэрээ нууц хэвээр үлдсэн нь иргэдийн дунд дуулиан болж байлаа. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Норинко интернейшнл” компанитай байгуулсан 388 сая ам.долларын оффтейк гэрээг ил болгож байна.
Дэлхийд “Norinco group” нэрээрээ алдартай БНХАУ-ын “China North Industries Corporation” компанийн охин компаниуд сүүлийн хэдэн жилийн турш Монголын томоохон төсөл, тендерт өрсөлдөгчгүй шалгарч, ажиллажээ. Тус группийн Монгол дахь охин компанийн хэдэн жилийн өмнөөс Засгийн газартай концессийн гэрээ байгуулж, Тавантолгойн ордоос Ханги боомтын чиглэл хатуу хучилттай авто зам барьж, барьсан замаар нүүрс тээвэрлэж байгаа юм байна. Харин “Norinco group”-ийн “Норинко интернейшнл” компани “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хоёр ч оффтейк гэрээ байгуулсан нь иргэдийн анхаарлыг татаж байсан.

Өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-аас “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн гүйцэтгэгч шалгаруулах 314 сая ам.долларын санхүүжилттэй тендер зарласан байдаг. Харин тус тендер “Норинко интернейшнл” компани шалгарч, “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийг барьж өгснийхөө төлбөр буюу 314 сая ам.долларыг нүүрсээр авахаар оффтейк гэрээ байгуулсан.
Харин нөгөөх нь нефть дамжуулах хоолой төлбөрийг нүүрсээр авах оффтейк гэрээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн түүхий эд болон нефтийг Дорнод аймгийн 580 км урт дамжуулах хоолойгоор тээвэрлэх шийдвэр гаргасан байдаг. Улмаар нефт дамжуулах хоолойн тендерийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарлаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас санхүүжүүлэхээр болсон. Харин тус тендерт “Норинко интернейшнл” компани шалгарч, 580 км дамжуулах хоолой барьж өгөх ажлынхаа төлбөрийг “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийнхтэй адил буюу нүүрсээр авахаар болж мөн л оффтейк гэрээ байгуулсан юм.

Нефть дамжуулах хоолойн төлбөрөө нүүрсээр авахаар тохиролцсон “Норинко интернейшнл” компани оффтейк гэрээ байгуулж, дамжуулах хоолойн төлбөрт Монголоос нийлүүлэх нүүрсийг БНХАУ-ын “Глори таун холдингс” компанид борлуулахаар болжээ. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Норинко интернейшнл” компанийн Уул уурхай, газрын тосны газрын ерөнхий менежер Жоу Дянбин, “Глори таун холдингс” компанийн төлөөлөгч Ван Жуншү нарын гарын үсэг зурж, баталгаажуулсан оффтейк гэрээнд тусгаснаар БНХАУ руу гаргах нүүрсний үнийг тухайн улирлын нүүрсний жишиг үнээр үнэлэх юм байна. Улмаар гэрээ байгуулсны дараа сараас буюу 2022 оны тавдугаар сард 12.2 сая ам.доллартой дүйх нүүрс нийлүүлж эхлэн 2024 он дуустал нийт 368,660,800 сая ам.доллартой дүйх нүүрс нийлүүлэхээр тооцжээ.
Оффтейк гэрээнд дурдсан нүүрс нийлүүлэх төлөвлөгөөг хүснэгтээр харуулъя.
| 2022 он | V сар | $12.288.693.33 |
| 2022 он | VI сар | $12,288,693.33 |
| 2022 он | VII сар | $12,288,693.33 |
| 2022 он | VIII сар | $7,991 ,883.55 |
| 2022 он | IX сар | $7,991 ,883.55 |
| 2022 он | Х сар | $7,991 ,883.55 |
| 2022 он | ХI сар | $7,991 ,883.55 |
| 2022 он | XII сар | $7,991 ,883.55 |
| 2022 онд нийт | $76,825,496.42 | |
| 2023 он | I сар | $7,991,883.55 |
| 2023 он | II сар | $7,991,883.55 |
| 2023 он | III сар | $15,268,839.67 |
| 2023 он | IV сар | $15,268,839.67 |
| 2023 он | V сар | $15,268,839.67 |
| 2023 он | VI сар | $15,268,839.67 |
| 2023 он | VII сар | $15,268,839.67 |
| 2023 он | VIII сар | $15,268,839.67 |
| 2023 он | IX сар | $15,268,839.67 |
| 2023 он | Х сар | $15,268,839.67 |
| 2023 он | ХI сар | $15,268,839.67 |
| 2023 он | XII сар | $15,268,839.67 |
| 2023 онд нийт | $168,672,163.80 | |
| 2024 он | I сар | $15,268,839.67 |
| 2024 он | II сар | $15,268,839.67 |
| 2024 он | III сар | $9,262,545.91 |
| 2024 он | IV сар | $9,262,545.91 |
| 2024 он | V сар | $9,262,545.91 |
| 2024 он | VI сар | $9,262,545.91 |
| 2024 он | VII сар | $9,262,545.91 |
| 2024 он | IX сар | $9,262,545.91 |
| 2024 он | Х сар | $9,262,545.91 |
| 2024 он | ХI сар | $9,262,545.91 |
| 2024 он | XII сар | $9,262,545.91 |
| 2024 онд нийт | $123,163,138.46 | |
| Нийт | $368 660,800.00 | |
Нүүрс нийлүүлэх оффтейк гэрээнд дурдсан тооцооллоор 3,420,000 тонн нүүрс нийлүүлэх юм байна. БНХАУ руу гаргаж, “Глори таун холдингс” компанид борлуулах нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэцэий сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн блок зэрэг газраас олборлохоор тусгасан бөгөөд ачилтыг нь Цанхийн Уурхайн ам гэх газраас хийх аж. Мөн тус оффтейк гэрээнд худалдан авагч тал буюу “Глори таун холдингс” компани тээврийн автомашин, жолоочийнхоо 50 хувийг Монголын авто тээврийн компаниас бүрдүүлэх бөгөөд БНХАУ руу нийлүүлэх нийт нүүрсний 50-аас доошгүй хувийг Ханги-Мандал боомтоор гаргахаар тусгасан байна.

| БАРИМТ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН “НОРИНКО ГРУПП”-ТЭЙ БАЙГУУЛСАН 388 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОФФТЕЙК ГЭРЭЭНИЙ АРД ЮУ ӨРНӨСӨН БЭ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |