Нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг “Тэнүүн-Огоо” ХХК–ийн автобус удаа дараа осолдож, саатаж байв. Энэ нь нийтийн тээврийн чанар, үйлчилгээ манайд хангалттай биш байгаагийн хамгийн том илрэл. Замын голд автобус нь унтраад зогсоход бид гайхахгүй болтлоо дөжирчихсөн. Хүрэх газраа эсэн мэнд хүрч байвал чанар, үйлчилгээний асуудал холоо хэвтэнэ.
Нийтийн тээврийн осол, зорчигчдын гэмтлийн дуудлага байнга шахуу бүртгэгддэг ч хүний эрүүл мэнд, амь нас эрсдэлд ороогүй бол тэгсхийгээд л замхардаг. Иймдээ ч нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд нүдэн балай, чихэн дүлий хариуцлагаа хүлээлгүй явсаар өдийг хүрчээ. Ингэж хэлэхийн учир үйлчилгээнд явж байсан автобус замдаа шатсан, осолдсон тохиолдол олон гарч байв. Нэг ёсондоо нийтийн тээврийн салбар уналтад орж, улаан гэрлээ асаачихаад удаж байна. Үйлчилгээнд явж байгаад саатсан, эвдэрсэн нийтийн тээврийн хэрэгслийн жагсаалтыг гаргавал нэлээд хэдэн хуудас бичих хэрэг гарна.
Хамгийн сүүлд л гэхэд “Тэнүүн-Огоо” компани техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүйн улмаас тус компанийн автобус осолдож, дөрвөн хүүхдийн ээж, хөхүүл эмэгтэй жолооч хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Одоо тэрбээр эмнэлгийн орон дээр үхэлтэй тэмцэлдэн байгаа ч хэргийн эзэд бурууг түүнд тохохоор санаархаж буй талаар бид цувралаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Энэ нь тус компанийн анх удаа гаргаж буй осол биш. Өмнө нь хэд хэдэн удаа ийм осол гарч байсан байна. Тухайлбал, 2012-2020 он хүртэлх найман жилийн хугацаанд долоон осол бүртгэгджээ. Үүний цаана цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, олон нийтэд ил болоогүй хэчнээн осол байгааг таах аргагүй юм.
2012.01.24
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн том оврын автобусны жолооч осол гаргаж, есөн машиныг мөргөсөн хэрэг 2012 оны нэгдүгээр сарын 24-нд гарч байжээ. Тодруулбал, “Сансар-III, IV хороолол ” чиглэлийн УНА 45-07 дугаартай том оврын автобус Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Сансрын туннелиэс уруудах замд осолдсон байна. Тухайн үед хүний амь эндээгүй ч таван хүн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн аж.
2014.03.26
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн “Зүүн салаа–Зурагт-Сансар” чиглэлийн 9-116 буюу УНБ 45-16 дугаартай автобус 2014 оны гуравдугаар сарын 26-нд хүн дайрсан хэрэг бүртгэгдэж байв. Осол Зүүн салааны “Улаан худаг”-ийн буудал дээр болсон гэдэг.
2015.09.05
Чингэлтэй дүүргийн V хорооны Гэсэр сүмийн уулзвар дээр автобус замын хажуу руу орсон гэсэн ослын дуудлага онцгой байдлын 101 утсанд иржээ. Тодруубал, 23-41 УНБ улсын дугаартай “МУИС-Дүнжингарав” чиглэлийн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн том оврын автобусны тоормос нь гэнэт ажиллаагаагүй болж, замын хажуу руу орсон. Тухайн үед автобусанд нийт 33 иргэн байсан бөгөөд онцгой байдлын алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж автобусны зүүн талын гэрлийн шонгоос аврах олсоор татаж, холматро багажны даацын тулгуураар баруун талын хаалганы багана, хойд талаас тулж бэхэлснээр зорчигчдыг гаргаж байжээ.
2016.10.24
Сонгинохайрхан дүүргийн авто үйлчилгээний “Драгон” төвийн урд замд хөдөлгөөнд оролцож байсан “Тэнүүн-Огоо” компанийн нийтийн тээврийн автобус 2016 оны аравдугаар сарын 24-нд 09:00 цагийн үед ар хэсгээсээ шатжээ. Тухайн үед онцгой байдлын алба хаагчид галыг унтрааж байв.
2019.01.19
“Тэнүүн-Огоо” компанийн “Улаан хуаран-Мах маркет” чиглэлийн автобус үйлчилгээнд явж байх үедээ шатсан хэрэг 2019 оны нэгдүгээр сарын 19-нд гарчээ. Ослын үеэр хүний эрүүл мэнд, амь насаараа хохироогүй юм. Мөн үүнээс тавхан хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 24-нд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “Орбит-Тахилт” чиглэлд явдаг том оврын автобус 06:30 цагийн үед зам дээр шатсан хэрэг бүртгэгдэж байжээ. Үйлчилгээндээ гарах гэж явсан автобус учраас гал гарах үед зорчигч байгаагүй юм.
2020.06.08
Чингэлтэй дүүргийн XIX хороо буюу Шадивлангийн I гудамжинд нийтийн тээврийн автобус айлын хашаа мөргөн осолдож, жолооч нь хүнд гэмтсэн хэрэг өнгөрсөн зургадугаар сарын 8-нд гарсан. “Шадивлангийн эцэс-Чингис СООСЭ дээд сургууль” буюу 22 дугаар чиглэлийн автобус нь “Тэнүүн-Огоо” компанийнх байсан юм.
2020.10.13
Өнгөрсөн даваа гарагт Гэсэр сүмийн орчимд үйлчилгээнд явж байсан том оврын автобус тоормос нь ажиллахаа больж, замын хажуу руу оржээ. “Сансар-3,4 дүгээр хороолол” чиглэлийн УНЗ 4906 улсын дугаартай автобус мөн л “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус байв. Тухайн үед автобус суудал дүүрэн зорчигчтой явж байснаас гадна зогсож явсан хүмүүс ч байгаа юм. Жолоочийнх нь хэлж буйгаар “Зорчигчдын биеийн байдал хэвийн, автобусны тоормос гэнэт ажиллахаа больсон” гэнэ.
Уг нь нийтийн тээврийн автобуснуудыг үйлчилгээнд гарахаас нь өмнө Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар болон компани нь шалгалт явуулж, тухайн өдөр гаргах эсэхээ шийддэг тогтолцоо манайд бий. Харамсалтай нь тус үүргээ аль алин нь гүйцэтгэдэггүйгээс гадна шалгалаа ч хэдийн танил болсон байцаагч, жолооч дундаа орж, зарим тохиолдолд шаардлага хангахгүй байсан ч нүдээ аниад үйлчилгээнд гаргадаг гэдгийг эх сурвалж ярьж байлаа. Нийтийн тээврээр өдөрт дунджаар 700-900 мянган хүн үйлчлүүлдэг. Нэг автобусаар л гэхэд өдөрт 1000-1500 хүн зорчдог байна. Өөрөөр хэлбэл, нэг эвдэрхий автобус үйлчилгээнд гаргахад ийм тооны хүний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэх нь.
| Автобусны бүрэн бүтэн байдлаа хангадаггүй “Тэнүүн-Огоо” ХХК буюу дээсэн дээр дэнжигнэх амь |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |