Хөвсгөл аймагт буутай этгээд хоёр хүний аминд хүрч, хэргийн газраас зугтсан хэрэг өчигдөр буюу есдүгээр сарын 9-нд гарсан байна. Хэргийг тодруулбал, тус аймгийн Жаргалант сумын II багийн малчин 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарыг буудаж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.
Хүний амь хөнөөгөөд зугтсан Б гэх этгээдийг эрэн сурвалжилж байна. Бид хэргийн талаар талийгаач Б-ийн төрсөн дүү Д.Баярсайханаас тодрууллаа.
-Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Хэрэг өчигдөр 14:00 цагийн үед гарсан гэсэн. Би хэрэг гарах үеэр байгаагүй юм. Манай ах, бэр эгч хоёр бэртэйгээ хамт хониныхоо бэлчээрт явж байсан юм билээ. Гэтэл өнөөх залуу нь ирээд буудчихсан гэсэн. Бэрийнх нь хэлж буйгаар маргалдаж, хэрэлдсэн зүйл байгаагүй гэнэ. Гэмт хэрэгтэн ах, эгчийн минь толгой, цээж хэсэгт нь буудсан байна лээ. Бид сумын төвд амьдардаг. Харин хоёр талийгаач маань насаараа мал маллаж амьдарч байгаа тохьтой хүмүүс. Аймгийн хошой аварга малчид байсан.
-Юунаас болж ийм хэрэг гарсан юм бол. Малын бэлчээрээ булаацалдсанаас болсон гэсэн мэдээлэл гарсан?
-Ах маань зургаан хүүхэдтэй. Нэг хүү нь гэр бүлийн хамт тэдэнтэй хамт амьдардаг байсан юм. Харин бусад нь тусдаа байдаг. Ах, эгчийн маань амийг хөнөөсөн хүү бас аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Ахынхтай олон жил нэг дор өвөлжиж, зуссан айл. Бэлчээрээ булаацалдсанаас болж ийм хэрэг гарсан байж магадгүй. Хаа нэг бэлчээрээ булаацалдаж, муудалцсан гэсэн яриа гарч байсан. Харин аймшигтай хэрэг гардаг өдөр тэд огт муудалцаагүй гэсэн.
-Гэмт хэрэгтнийг олсон уу?
-Одоогоор олоогүй байна. Цагдаа, шинжээч нар ирээд хэргийн газарт ажиллаж байна. Зарим нь гэмт хэрэгтнийг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа гэсэн. Гэмт хэрэгтэн талийгаач нарыг буудаж алчихаад, мотоциклоо унаж жалга уруудан алга болсон гэсэн. Бидэнд одоогоор өөр тодорхой мэдээлэл алга.
| Д.Баярсайхан: Ах, эгчийг минь хонины бэлчээрт нь толгой болон цээжинд нь буудаж хөнөөсөн |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |