
-Пауэрлифтингийн 2026 оны улсын аварга болсонд баяр хүргэе.
-Танд их баярлалаа.
–Хэдэн насны ангилалд, хэдэн төрөлд оролцож алтан медаль хүртсэн бэ?
-Залуучуудын ангиллын эмэгтэйчүүдийн 66 кг-ын жинд нийлбэр дүнгээр түрүүлсэн. Би энэ жил анх удаа өсвөр үеэс, залуучуудын ангилалд шилжин орсон.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Ганболдын Наранзул гэдэг. Би доороо таван дүүтэй. Айлын том охин.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Төв аймгийн Жаргалант суманд төрж, өссөн.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Одоо би19 настай хүрч байгаа.
-Миний дүү дунд сургуулийн сурагч уу, оюутан уу?
-Би Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн Хууль зүйн сургуулийн 1-р дамжааны оюутан.
-Пауэрлифтингийн өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Анх ерөнхий боловсролын дунд сургуулийн 5-р ангид байхдаа Э. Алтанцоож, П. Мөнхсум багш нарын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Чөлөөт бөхөөр 11-р анги хүртлээ хичээллэсэн. Түүний дараа пауэрлифтингийн спортоор хичээллэсэн.

-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоогоор “Strong” клубт хамрагдан, бэлтгэл сургуулилалтаа тогтмол хийж байна.
–Пауэрлифтингийн спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Пауэрлифтингийн спортыг сонирхож хичээллээд хоёр дахь жилдээ явж байгаа.
.jpg)
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Пауэрлифтингийн спортын дэд мастер цолтой. Харин чөлөөт бөхийн спортын хоёрдугаар зэрэг хүртсэн
–Анх яагаад пауэрлифтингийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Чөлөөт бөхөөр хичээллэдэг байх үед хүчний гурван төрөлтийн зааланд бэлтгэл хийхээр очсон юм. Тухайн үед би чөлөөт бөхийн спортоор хичээллэхээ болихоор шийдчихсэн байсан үе л дээ. Манай сумын пауэрлифтингийн тамирчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байлаа. Тэр үед пауэрлифтингээр хичээллэдэг найз маань надаас “Чи бидэнтэй хамт явах уу” гэсэн санал тавьсан. Би нэлээн гайхаж, эргэлзэж байгаад найзыгаа дагаад Төв аймгийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнд оролцохоор явсан.
Аймгийн аваргад очоод, өөрийн өргөж чадах хэмжээнд захилга өгөөд, өргөөд, өрсөлдөөд байсан чинь дөрвөн мөнгөн медаль хүртчихдэг байгаа. Тэр медалиас маш их урам, хүч авсан. Ер нь надад пауэрлифтингийн спорт үнэхээр тохирох юм байна. Пауэрлифтингийн спортоор хичээллэж үзээгүй байж ийм амжилт гаргаж байгаа юм чинь тогтмол хичээллээд явах юм бол үүнээс илүү өндөр амжилт гаргах боломж байгаа юм байна гэсэн бодол төрсөн.

–Пауэрлифтингийн спортыг анх сонгох үед аав, ээж, гэр орныхон нь эсэргүүцэж байсан уу?
-Пауэрлифтингийн спортоор хичээллэж эхлэх үед аав, ээж хоёр маань дурамжхан байсан. Тэгээд намайг тэмцээнд ороод амжилт гаргаад байсан болохоор яах ч арга байхгүй ээ байх. Сүүлдээ эсэргүйцэж, хориглохоо больж, харин ч их дэмждэг болсон.
.jpg)
–Пауэрлифтингийн спортоор хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Пауэрлифтингийн спортоор хичээллэж эхэлснээс хойш амжилт ахиж, танилын хүрээ маань өргөжин, олон шинэ найз нөхөд, ах, эгч нартай болсон. Мөн биеийн ерөнхий хүч маань мэдэгдэхүйц нэмэгдэж, олон шинэ зүйл сурч авсан.
–Пауэрлифтингийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Улсын аварга болсон. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.

–Улсын рекорд, дээд амжилтыг тогтоож байсан уу?
-Би энэ жил 19 нас хүрч, өсвөр үеийн ангиллаас хасагдан. Залуучуудын ангилалд анх удаа орж байгаа болохоор одоогоор Монгол Улсын рекорд, дээд амжилтыг тогтоож, амжаагүй л явна.
-Чөлөөт цагаараа пауэрлифтингийн гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа ном уншихыг боддог. Агаар, салхинд алхах, хичээлээ хийх, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх дуртай.
–Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Пауэрлифтингийн тэмцээнүүдээс хамгийн дурсамжтай нь гэвэл спортын дэд мастерийн болзол хангаж байсан тэмцээн юм. Тус тэмцээн Сайншанд хотод зохион байгуулагдсан бөгөөд. Багийнхантайгаа амжилттай оролцсон. Хамрын хийд, Хүслийн уул зэрэг газруудаар хамтдаа аялсан нь хамгийн сайхан дурсамж болсон.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоогоор хамгийн ойрын тэмцээн гэвэл ирэх тавдугаар сарын 3-ны өдөр болох “Equipped” пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байна.
| Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |