Хүүхдийнхээ ааш занг анзаарч, хэнтэй, юу хийж явааг нь эелдэгээр асууж, ярилцаж байхгүй бол хүүхэд тань араатан шиг авиртай болчихсон байж мэднэ шүү, эцэг, эхчүүд ээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож, яргалж, тамлаж байна. Бүүр цаашлаад, охид нэгнийгээ танихын аргагүй болтол нь балбаж, цус нөжтэй нь хольж, алахаас наагуур болсон байгааг цахим орчинд цацагдсан сүүлийн зураг, бичлэгээс эцэг, эхчүүд сургамж, авч хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах цаг нэгэнт болжээ.
Сургуулийн орчинд болон хичээлийн бус цагаар өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэж, зоддог олон жишээ цахим сүлжээнд бий. Үе тэнгийн дарамт нь ихэвчлэн нэгнийгээ бүлэглэн зодох хандлагатай байдаг. Дарамтад өртөж зодуулсан хүүхэд эцэг, эхдээ, ангийн багшдаа, асран хамгаалагчдаа юу ч хэлж чаддаггүй хэргийг хүндрүүлж, даамжруулдаг гэх. Хэрэв тэд багш, эцэг, эхдээ хэн нэгэнд зодуулсан талаараа хэлэх юм бол тухайн хүүхэд бусаддаа муухай санагдах вий, аймхай болчих вий гэж санаа нь зовдог учраас хэргийг нууцалсаар өөрсдөө хохирогч болж байгаа аж. Тиймээс л үе тэнгийн дарамт ихэвчлэн хаалганы цаана, томчуудын хараанаас далд өрнөж, чанад нууцлагддаг бололтой.
.jpg)
Үүний хамгийн сүүлийн жишээ нь, 12-17 насны зургаан охин 15 настай охиныг бүлэглэж зодсон, түүнийгээ бичлэгээр баримтжуулсан хэрэг гарлаа. Тодруулбал, хоёр хоногийн өмнө цахим сүлжээнд зургаан охин 15 настай С гэх охиныг алгадаж, толгойг нь дэвсэлж, нүүрийг нь маажиж, элдвээр хэлж байгаа бичлэг юм. Мөн үүнийхээ дараа тэд групп чат нээж, “Үгээ нийлүүлье. Цагдаагийн байгууллагад гомдолгүй гээд хэлчихээрэй. Бид сорвины тос авч өгнө. Хэрэв гомдолтой гэвэл бидэнд ч, чамд ч сайн юм болохгүй” зэргээр дарамталж, сүрдүүлсэн нь ил болоод байна. Уг хэргийн хохирогч охин зодуулж буй бичлэг, зургаа цахим сүлжээнд байршуулсанаар цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байна.
Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах нэгэн орон сууцны хотхоны дугаар тоотод хохирогч С охиныг үе тэнгийн 3-4 охин зодсон байж болзошгүй хэрэг хоёрдугаар сарын 8-нд гарсан байна. Цахим сүлжээнд цацагдсан зураг, бичлэгийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээрх хэргийг шалгаж байна” гэсэн юм. Хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, хэрэгт холбогдсон охидыг асран хамгаалагчтай нь дуудаж, мэдүүлэг авч эхэлжээ. Мөн хохирогч охины гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх шинжилгээний эмнэлэгт хандаад байгаа аж. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар охиныг бүлэглэж зодсон охид нийслэлийн ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн 7-11 дүгээр ангид сурдаг болох нь тогтоогджээ.
Иймд бид ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн холбогдох албан тушаалтантай холбогдож, зохих мэдээллийг авсан юм.
78 дугаар сургуулийн Сургалтын менежер: Өсвөр насны охид нэгнийгээ дээрэлхэж, зодсон хэрэгт манай сургуулийн хүүхдүүд холбогдсон байна. Хохирогч охиныг дээрэлхэж, зодоогүй юм билээ. Харин хохирогч болсон байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч охиныг зодсон гэрт манай хүүхдүүд байсан. Тэгээд хүүхдүүдийг салгах гэж байгаад өөрсдөө зодуулж, өртсөн байж болзошгүй. Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй шалгаж, манай сургуулийн нийгмийн ажилтнаас мэдээлэл авсан гэсэн. Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож, дээрэлхэх асуудал сүүлийн үед олон гарч байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарч, хаан, юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг нь мэдэж, харилцаа холбоотой байх хэрэгтэй. Сургуулийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа” гэсэн юм.
78 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан: Манай сургуулийн долдугаар ангийн хүүхдүүд нэгнийгээ зодсон хэрэгт холбогдсон байна лээ. Хэрэгт холбогдсон хүүхдүүдийн хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байсан. Өсвөр насны охид хичээлийн бус цагаар буюу бусдыг зодсон Х гэх охины гэрт болсон гэсэн. Тухайн үед түүний эмээ гэртээ байсан ч тэдний зодооныг салгаж чадаагүй юм билээ” гэжээ.

Харин хохирогч Б.А-тай холбогдоход дараах мэдээллийг өглөө.
-Биеийн байдал нь зүгээр үү. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Миний бие давгүй сайн байгаа. Өмнөхөө бодоход зовуурь нь багасаж байгаа. Зодуулсны маргааш бол хөдөлж чадахгүй, үнэхээр хүнд байсан. Өдөр ирэх тусам харьцангуй дээрдэж байна.
-Хэрэг болдог өдөр та хэд юунаас болж муудалцсан бэ. Юунаас болж чамайг зодсон юм бэ?
-Тухайн өдөр Х гэх охин намайг гэртээ дуудсан. Тэднийд очоод байхдаа би дотуур байранд хамт амьдардаг байсан Э гэх охинтой маргасан юм аа. Гэтэл Х гэх охин түүнийг өмөөрч, бусадтай нийлж намайг зодож, толгойгоор шал мөргүүлсэн. Би өмнө нь Х-тэй сайн найз байсан. Найзалж байхад ч над руу дайрч, удаа дараа гар хүрч байсан. Ээж нь түүнийг нь мэддэг ч охиныхоо буруу үйлдэл хийж байгааг тоодоггүй. Намайг бүүр ээжийнхээ хажууд алгадаж байсан удаатай.
-Хичээлдээ явж байгаа юу. Багш нар нь чамтай холбогдсон уу?
-Багш нар надтай холбогдоогүй. Олон нийтийн сүлжээнд миний бусдад зодуулсан зураг, бичлэг цацагдсан учир үеийнхнээсээ ичээд хичээлдээ явж чадахгүй байгаа. Хүмүүс намайг юу гэж хэлэх бол гэхээс санаа зовж байгаа болохоор сургуулиасаа гардаг юм билүү гэж хүртэл бодож байгаа.
-Сэтгэл зүйчид хандсан уу?
-Сэтгэл зүйчид хандаагүй. Сэтгэл зүйчээс хэрхэн, яаж зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа. Уг нь сэтгэл засах зөвлөгөө, мэдээлэл авмаар байна.
-Гэрийнхэн нь мэдсэн үү?
-Гэрийнхэн минь надад анхаарч байгаа ч тодорхой асуудал яриагүй. Тийм болохоор би шийдэлд хүрч чадахгүй байгаа. Надад ярилцах, тусламж авах зүйл олон бий.
Охины яриаг ажиглаж үзвэл тэр гэрийнхэнтэй ярилцаж чадаагүй байгаа гэнэ. Иймд эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэй сайтар ярилцаж, ойлголцох хэрэгтэй гэдгийг ухаарах бэлхэн жишээ энэ болж байна. Хүүхдүүд зодолдсон, нэг рүүгээ халуун кофе цацсан, бүлэглэж танхайрсан, тархи, толгойг нь хагалж, тахир дутуу болгосон гээд өсвөр насны хүүхдүүдийн нүд халтирч, зүрх зүсэм хэргийн жишээ олон бий.
Хайрлаж, нандигнаж, бусдаас харамлаж, муухай харж ч үзээгүй алдрай бяцхан үрс чинь араатан шиг, эсвэл харгис хэрцгий нэгний гарт өртөж, гэмт хэргийн золиос болж байх вий гэдэгт анхаарч үзье, эцэг, эхчүүдээ. Хайхрамжгүй орхисон өдрүүдэд тань хүүхдийн чинь толгой руу балбаж, гавлынх нь ясыг цууруулчихаад зогсох харгислалаас хамгаалъя.
| ХОХИРОГЧ А: ҮЕИЙНХЭНДЭЭ ЗОДУУЛЖ, ДЭЭРЭЛХҮҮЛСНЭЭСЭЭ ИЧЭЭД ХИЧЭЭЛДЭЭ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА |
|
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |