“Үйлс бүтэмж” эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэс засалд орж байсан 37 настай эмэгтэй зүрх нь зогсож, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан байдаг. Тодруулбал, талийгаач Э нь тус эмнэлэгт эмэгтэйчүүдийн мэс засалд хагас унтуулгатай орж байх явцдаа амьсгал нь тасалдаж, бие нь муудсан байдаг. Мэс заслыг удирдаж байсан “Үйлс бүтэмж” эмнэлгийн багийнхан Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгч, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хүргэсэн ч эмэгтэй амьсгал хураасан юм.
Тэгвэл талийгаачийг хавдар болох гэж байгаа тул нэн яаралтай мэс засалд ор гэж ятгасан “Үйлс бүтэмж” эмнэлгийн эмч нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Хэрэг гарсан өдрөөс хойш тус эмнэлгийн хоёрдугаар салбар болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Цагаан хуаран” хотхонд байрлах эмнэлгийг хааж, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоожээ.
Энэ хэргийн талаар “Үйлс бүтээмж” эмнэлгийн холбогдох албан тушаалтантай холбогдож, тодруулахад “Манай эмнэлгээр үйлчлүүлж байсан эмэгтэй нас барсан учраас эмнэлгийг хааж, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Эмнэлгийг маань хэзээ нээх, үйл ажиллагаа нь хэзээнээс эхлүүлэхийг сайн мэдэхгүй байна. Ерөнхий эмч болон холбогдох хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Талийгаач эмэгтэй манай эмнэлэг дээр бус, улсын эмнэлэгт хүргэгдээд амиа алдсан. Ямар мэс засалд орж байсныг хэлэх боломжгүй. Манай эмнэлэг тусгай зөвшөөрөлтэй, олон жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа” хэмээн өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Талийгаач эмэгтэй нөхөр, хүүхдийн хамт орон нутагт амьдардаг байжээ. Тэрээр Өмнөговь аймгаас мэс засалд орохоор ирсэн байж. Хачирхалтай нь, талийгаачид мэс засал хийж эхэлсэн ч ямар онош тавьсан, юуны хагалгаа хийж байсан эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
Энэ талаар эх сурвалжийн мэдээлснээр “Талийгаач 37-хон настай, гурван хүүхдийн ээж, ихэр эмэгтэй байсан. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээд, хавдар болох гэж байна гэсэн учир мэс засалд орохоор орон нутгаас ирсэн юм билээ. Гэтэл оношилсон, мэс засал хийхээр эхлүүлсэн эмч нь өвчний түүхийг нь ч нээгээгүй байсан гэсэн. Яагаад стор нээгээгүй гэдгээс шалгаж эхэлж байгаа байх” гэлээ.
ЦЕГ: ХЭРГИЙГ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭСТ ШАЛГАЖ БАЙГАА
Энэ хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "2023 оны арваннэгдүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлгээс “Эмэгтэй хүн хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад амь хохирогч хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэн, улмаар хагалгааны дараа ухаан алдаж, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд амиа алдсан байсан. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна" гэлээ.
37 настай эмэгтэй амиа алдсан “Үйлс бүтэмж” эмнэлгийн захирал буюу ерөнхий эмчээр Ж.Алимаа гэх эмэгтэй ажилладаг ажээ. Тэрбээр “Өргөө” амаржих газарт эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр олон жил ажилласан туршлагатай эмч аж. Тэрбээр гавьяаныхаа амралтад гарч, хувийн эмнэлэгтээ ажиллаж байжээ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр Ж.Алимааг талийгаач эмэгтэйн хэрэгт шалгаж байгаа аж.
Бид энэ хэргийн талаар талийгаачийн нөхөр П-тэй холбогдож, тодруулахад “Манай эхнэр “Үйлс бүтээмж” эмнэлэгт мэс засалд орох явцдаа амиа алдсан. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас би нарийн мэдээлэл өгч болохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахгүй гээд гарын үсэг зурсан” гэлээ.
Энэхүү мэдээллийг сэрэжлүүлэг болгох үүднээс бэлтгэн хүргэлээ. Иргэд та бүхнийг баталгаагүй газарт эрүүл мэнд, амь насаа даатгахгүй байхыг анхааруулж байна.
| МЭС ЗАСЛЫН ҮЕЭР ЗҮРХ НЬ ХААГДАЖ, АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙН ҮХЭЛД “ҮЙЛС БҮТЭМЖ” ЭМНЭЛГИЙН ЭМЧ Ж.АЛИМААГ ШАЛГАЖ БАЙНА |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |