Допингийн асуудал энэ намрын халуун сэдэв байлаа. Допингийн эсрэг үндэсний төвийн дарга нь хориотой бизнесийн гол толгойлогч байсан нь илэрч, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байна. Дэлхийн улс орон тамирчдаа сэргээшээс хамгаалахын тулд хариуцлагатай ажиллаж байхад манай улс бүр сурталчилж, шахаж, тамирчдаа хорлож байна гэсэн үг л дээ, үндсэндээ.
Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-аас өчигдөр Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарын гэр болон албан өрөөнд шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар Ж.Хатанбаатарын өрөөнөөс нэр, хаяг нь тодорхойгүй сэргээшийн төрлийн бодис илэрсэн байдаг. Мөн тэрбээр бөхчүүдийн шинжилгээний хариуг өөрийн цахим хаягаар авч, нэр бүхий бөхчүүдээс авлига авч байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагааг явуулж байна.

Эх сурвалжуудын бидэнд өгсөн мэдээллээр олон жилийн өмнөөс Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар үндэсний баяр наадмаар барилдаж шөвгөрсөн бөхчүүдийг шинжилгээг авч БНСУ-ын олон улсад итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээг нь явуулдаг. Ингээд сар гаруйн хугацааны дараа хариуг нь хүлээн авдаг. Ингэхдээ өөрийн удирдаж байгаа Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны хаяг бүхий газрын цахим хаягаар биш өөрийнхөө хувийн хаягаар мэдээллийг нь авдаг. Авсан мэдээллээ олон нийтэд зарлахдаа нэр бүхий допингийн шинжилгээнд бүдэрсэн хариутай бөхчүүдийн нэрийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж нуун дарагдуулдаг байж болзошгүй байгаа гэнэ. Асуудлыг цааш нь хөвөрдвөл допинг хэрэглэсэн бөхчүүдээс их хэмжээний мөнгө авдаг. Бүр гэмт хэргийн бүлэглэлийн шинжтэй зүйл байгааг ч үгүйсгэх аргаггүй гэнэ.
Тэгвэл хууль хяналтын байгууллагынхан Ж.Хатанбаатарын гэрээс сэргээшийн төрлийн бодисоос гадна их хэмжээний бэлэн мөнгө олжээ. Одоогийн байдлаар мөнгөний эх үүсвэр тогтоогдоогүй бөгөөд шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн шалгалтын явцад Ж.Хатанбаатар бөхчүүдийн шинжилгээний хариуг хүлээж авсан мэйл хаягаа устгаж, өөрийгөө цэвэрлэсэн байжээ. Хууль хяналтын байгууллагынхан БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан, хууль хяналтын байгууллагад нь хүсэлт тавьжээ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Ж.Хатанбаатарын устгасан мэйлийг сэргээхээр хоёр улсын хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Одоогоор БНСУ-ын цагдаа нар допингийн шинжилгээ авсан эмнэлгийн мэйлийг шалгаж байгаа” гэв.
Ноцтой нь, допингийн асуудал үндэсний спортоос хальсан. Монгол Улс дэлхийд данстай болчихлоо гэсэн үг. Азийн наадамд зодоглож, тулалдсан “Алдар” спорт хорооны хоёр ч тамирчнаас допинг илэрлээ. Тодруулбал,
Ханжоугийн Азийн наадамд оролцсон Монголын хоёр тамирчин допингт бүдэрлээ. Тодруулбал, тус наадмаас алтан медаль хүртсэн, ирэх олимпийн найдвар гэгдээд буй боксчин Б.Чинзоригоос метадиеноны метаболит, хүндийн өргөлтийн залуу тамирчин Б.Эрдэнэзулаас дростанолоны метаболит илэрсэн гэх. Тамирчдаас илэрсэн хоёр бодис нь хоёулаа WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориотой эмийн жагсаалтын S1 буюу бүх цаг үед хориотой ангилалд багтдаг аж. Мөн допинг илэрсэн хоёр тамирчин нь хоёулаа "Алдар" спорт хорооных байгаа нь анхаарал татаж байна.
Иймд асуудал “Алдар” спорт хорооныхонд байна уу гэдгийг хууль хяналтын байгууллагаас углуургаар нь шалгаад эхэлсэн гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад маш ноцтой сэжүүрүүд илэрч байгаа сурагтай. Тодруулбал, “Алдар”-ын багш, дасгалжуулагчид тамирчиддаа допинг шахдаг, зөвлөдөг байж болзошгүй мэдээлэл иржээ. Ямартай ч хууль хяналтын байгууллагынхан допингийн асуудлыг нухацтай гэгч нь шалгаж байна. Шалгах “даалгавар”-ыг ч Засгийн газар, салбар хариуцсан сайдаас нь өгсөн бололтой.
Хамгийн ноцтой нь, “Алдар” спорт хорооны хүндийн өргөлтийн дасгалжуулагчид тамирчдад допинг шахдаг, зөвлөдөг байж болзошгүй ажээ. Тодруулбал, тус хорооны хүндийн өргөлтийн дасгалжуулагч, дэслэгч Ч.Март, А.Отгонжаргал нар эл хэрэгт холбоотой байж болзошгүй гэнэ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Хүндийн өргөлтийн дасгалжуулагч А.Отгонжаргал, Ч.Март гэж гэр бүлийн хоёр бий. Уг хоёр дасгалжуулагч нь “Алдар” спорт хороонд олон жил харьяалагдаж,тамирчдыг дасгалжуулж байгаа. Хамгийн сүүлд допинг илэрсэн хүндийн өргөлтийн тамирчин Б.Эрдэнэзул нь энэ хоёр хүний унаган шавь. Ийм учраас шавьдаа допинг шахсан, “30 хоногийн дараа биеэс чинь гарчихна” гэх зэргээр зөвлөж, хуурсан байж болзошгүй юм билээ. Үүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаад тогтооно биз. Гэхдээ ОУХМ А.Отгонжаргал, туслах дасгалжуулагч, дэслэгч Ч.Март нар олон жилийн өмнөөс бөхчүүдэд тариа тарьдаг, зардаг гэх асуудал ам дамжсаар ирсэн. Энэ нь илрэхгүй, хууль хяналтын байгууллагаас ч шалгахгүй явсаар өнөөдөрт хүрсэн байх магадлалтай. Харин одоо допингийн асуудал өндрийг авсан учир шалгаж, тогтооно биз” гэлээ.
Мөн нэрээ нууцлахыг хүссэн хэд хэдэн эх сурвалж хүчний дасгалжуулагч А.Отгонжаргал, Ч.Март нарын допинг шахдаг, тамирчдад зөвлөдөг, зардаг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар өргөдөл, гомдлоо хүргүүлж байгаа гэсэн. Түүнчлэн тус дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг тамирчид ч мэдээллийг хууль хяналтын байгууллагад хүргүүлж байгаа бололтой.
| “АЛДАР”-ЫН ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ, ДЭСЛЭГЧ Ч.МАРТ, А.ОТГОНЖАРГАЛ НАР ТАМИРЧДАД ДОПИНГ ШАХДАГ УУ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |