Сэлэнгэ аймгийн Ерөө суманд самар түүхээр яваад сураггүй болсон иргэний талаар манай сайтын сурвалжлах баг өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, самарт яваад сураггүй болсон Баттулгыг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрэн сурвалжилсан боловч өнөөдрийг хүртэл олж, тогтоож чадаагүй байна. Бид сураггүй болсон Баттулгын аав Ц.Батжаргалтай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Хүү нь ямар хэдэн сарын хэдэнд гэрээсээ гарсан бэ. Ямар хүмүүстэй самарт явсныг нь та мэдэх үү?
-Хүү минь 2021 оны дөрөвдүгээр сарын 18, 19-ны үед Байшинтай хэмээх газар руу самар түүхээр явсан. Би түүнийг самарт хамт явах хүмүүст нь суулгаж өгөхөөр Зүүнхараагийн ойролцоо хүргэж өгсөн. Хүүг минь Мөнхбат гэх залуу самарт явъя гэж дуудаад байхаар нь явуулчихсан юм. Тэгээд хүү минь Мөнхбат түүний эхнэр, хүү, Хадаа, Цогоо гэх хүмүүстэй хамт явсан.
-Та хүүгээ сураггүй болсон гэдгийг хэрхэн мэдсэн бэ. Цагдаагийн байгууллагаас танд мэдэгдсэн үү?
-Үгүй. Хамт явсан хүмүүс нь хүүгийн минь зургийг “Энэ хүн сураггүй болсон тул харсан хүн байвал холбогдоно уу” гээд олон нийтийн сүлжээнд байршуулчихсан байхад нь мэдсэн. Тэгээд Бугант тосгоны цагдаагийн газар очиж асуухад “Хүү нь сураггүй болсон гэх мэдээлэл өчигдөр манайд бүртгэгдсэн” гэсэн. Тухайн үед цагдаагийн алба хаагчид хүүг минь долоо хоног хайсан уу, үгүй юу тэгээд л орхисон.
-Цагдаа нар хамт явсан хүмүүсээс нь байцаалт авсан уу. Та хүүгээ яагаад сураггүй болсон гэж таамаглаж байна вэ?
-Хүүтэй минь хамт самарт явсан таван хүн цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө “Баттулгыг сураггүй болсны маргааш бид Зүүнхараагийн цагдаагийн газар мэдэгдэхээр отгоороо нүүсэн" хэмээсэн байсан. Гэвч тэд сарын дараа Зүүнхараад ирсэн. Харин тэднийг ирэхээс өмнө нь цагдаа нар олж, авчираагүй гэсэн үг. Суманд ирэхэд нь ч тэднийг байцааж, мэдүүлэг аваагүй. Хамт явсан нэг хүнийг нь л нэг хоног саатуулсан. Хүүг нь минь анх дуудаж, самарт авч явсан Мөнхбатыг хэрэгт ямар ч хамаагүй гээд гэр бүлийнхэнтэй нь явуулчихсан. Түүний ах, дүү хамаатан садан Зүүнхараа болон аймгийн төвийн хууль хяналт, Онцгой байдлын албанд ажилладаг. Тийм болохоор түүнээс байцаалт авахгүй буцаасан гэж боддог. Тэр одоо ч самраа түүгээд ууланд яваа.
-Та тэдэнтэй уулзсан уу. Хүүгийнхээ талаар асуухад танд ямар тайлбар өгдөг вэ. Хүү нь сураггүй болсон өдөр чухам юу болсон бол?
-Тэднийг сарын дараа Зүүнхараад ирэхэд нь уулзаж байсан. Хүү минь сураггүй болдог өдрөө Хадаа гэх хүнтэй самарт явсан гэдэг. Тэр надад тайлбарлахдаа "Бид хоёр шуудай борогцой түүтэл төөрчихсөн байсан. Би модноос шуудай өлгөчихөөд замаа олохоор яваад иртэл Баттулга хоёр шуудай борогцой, хөнжил, дээл, тогоо, шанагатайгаа явчихсан байсан" гэж ярьдаг. Би түүнд нь итгэдэггүй юм. Ганц хүн яаж хоёр шуудай борогцой, тогоо шанага авч явах билээ дээ. Сүүлийн үед тэд нар руу залгахаар утсаа авахаа больчихсон. Хааяа ярихдаа "Би ууланд хайж байна, сураглаж байна" гэдэг. Самарт түүж байгаа хүмүүс хүүг минь хайна гэж байх уу. Би тэднийг хүүг минь хөнөөгөөд ууланд нуучихсан эсвэл үхлийнх нь тухай сайн мэдэж байгаа гэж харддаг. Биднийг тэдэнтэй уулзахад хүүтэй юм хамт явсан Цогоо гэх залуу айж сандраад чигтэйхэн байсан. Тухайн үед нь түүнээс олигтой зүйл асууж чадаагүй. Самарт хамт явсан хүмүүс нь Цогоотой холбоо барьж чадахгүй байна гээд байсан. Гэтэл тэр шоронд ороод саяхан суллагдсан байсан.
-Тэд хүүтэй нь ямар харилцаатай байсан бол. Ойролцоох отгын хүмүүсээс нь асууж үзсэн үү?
-Тэд Баттулгыг сураггүй болохоос хэдхэн хоногийн өмнө ойролцоох отгынхоо самрын хулгайлж, тэдэнтэй зодолдсон гэсэн. Түүнээс болж хамт явсан хүмүүстэйгээ муудсан байж мэднэ. Бас хүүтэй хамт явсан хүмүүс "Баттулга эндээс явах юм сан" гэж ярьдаг байсан гэсэн. Магадгүй тэд самарнаас болж мууддаг байсныг үгүйсгэх аргагүй. Хүү минь тухайн үед самар хулгайлсан байж болно гэхдээ хоёр жилийн хугацаанд сураггүй болно гэдэг бидний хувьд аймшигтай байна.
-Хүү нь самарт явахаасаа өмнө юу хийдэг байсан бэ. Эрлийн ажиллагааг сайжруулахыг цагдаа нараас хүссэн үү?
-Хүү гурав дахь удаагаа самарт яваад сураггүй болчихлоо. Самарт явахаасаа өмнө хувиараа ажилладаг байсан. Хүү минь тамхи татдаг болохоос архи уудаггүй. Ээждээ өөрт тохиолдсон бүхнээ ярьдаг сайн хүү байсан. Хүү минь хэрвээ амьд бол ээжтэйгээ заавал ярих ёстой. Бид танихгүй дугаар залгахаар хүүгээ юм болов уу гэж байнга горьддог. Хоёр жил өнгөрсөн хэдий ч горьдлого минь огт тасрахгүй юм. Танихгүй дугаар залгасан байвал заавал буцааж залгадаг болчихсон. Хүүг минь долоо хоног хайсан болчихоод хэргийг нь Бугант руу шилжүүлчихсэн. Тэд хайж байна гэдэг боловч самарт хамт явсан хүн нь шоронд орчихсон байхад ч мэдээгүй л байдаг.
-Хүүгийнх нь талаар сураг гарч байсан уу?
-Хүүгийн талаар ямар ч сураг гарч байгаагүй. Хэрвээ хүү минь отгынхноосоо цугтаж, бусадтай нэгдсэн бол бидэнд заавал мэдэгдэж, холбоо барих ёстой. Би хүүгээ төөрөөгүй, амьтанд бариулаагүй гэдэгт бат итгэдэг. Хүүгийн минь сураггүй болохдоо хамгийн сүүлд байсан гэх газар нь төөрөх ямар ч үндэслэлгүй газар байсан. Тэд удсан хүнд бол бүр андашгүй газар байна лээ. Тэгэхээр би хүүтэй минь хамт самарт явсан хүмүүсийг дахин шалгаж өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байна" гэсэн юм.
Манай сайтын сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллах үедээ Бугант тосгон дахь цагдаагийн Тасгийн дарга, ахмад Б.Батзаяагаас дээрх хэргийн талаар тодруулсан юм. Тэрбээр “2021 оны тавдугаар сарын 27-нд Бугант тосгонд самарт явсан иргэн сураггүй болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг Онцгой байдлын албаныхан, Бугант тосгон дахь Захирагчийн ажлын алба, Хан Хэнтий уулсын тусгай хамгаалалттай газрын алба хаагчидтай хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан. Гэвч өнөөдрийг хүртэл иргэн Баттулгын сураг гараагүй, олдоогүй байна. Самарт хамт явсан иргэдээс тодруулга, мэдээлэл авахад тухайн иргэнийг "Төөрсөн байх" хэмээн таамаглахаас өөр мэдэх зүйлгүй байдаг" гэсэн юм.
| САМАРТ ЯВААД ХОЁР ЖИЛ СУРАГГҮЙ БАЙГАА ЗАЛУУГИЙН ААВ Ц.БАТЖАРГАЛ: ХҮҮГ МИНЬ АВЧ ЯВСАН ЗАЛУУЧУУД ХӨНӨӨГӨӨД, БУЛЧИХСАН БАЙХ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА |
|
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
2025-12-13 15:34:50
“Сэлэнгийн оюутан залуус-2025” спортын наадам эхэллээ
2025-12-13 15:06:41
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2025-12-13 13:37:23
Гацуур модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
2025-12-13 12:50:44
Монгол Улсад “Judo for Tomorrow” төсөл дахин хэрэгжинэ
2025-12-13 12:08:40
“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай
2025-12-13 12:00:24
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
2025-12-13 11:00:00
Чөлөөт бөхийн 2026 оны Азийн аварга Киргизстанд болохоор болжээ
2025-12-13 10:29:12
Таеквондо-гийн шигшээ баг шинэ заалтай боллоо
2025-12-13 09:08:39
Таеквондо-гийн 2026 оны Азийн аваргад өрсөлдөх тамирчид тодорлоо
2025-12-13 08:52:37
Т.Сүхбаатар багшийг МЧБХ-оос хоёр өрөө байраар шагнав
2025-12-13 07:05:00
БИДНИЙ ХАЙРТАЙ БУРАТИНО
2025-12-13 07:00:44
ГАЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЭЭ: ДҮРЭЛЗСЭН ГАЛААС ДҮҮГЭЭ АВРААД, АМИА АЛДСАН ХҮҮГЭЭ БОДОХООР ӨР ЗҮРХ ШИМШРЭЭД БАЙХ ЮМ
2025-12-13 07:00:44
Найруулагч Ж.Сэнгэдорж: Би Тарковскийн бүтээлүүдээс урам зориг авдаг
2025-12-13 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА, УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.БААСАНДОРЖ НАР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭМТ ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ
2025-12-13 07:00:00
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Г.БАТЗОРИГ 32-ЫН ТОЙРОГТ 200 САЯ ТӨГРӨГӨӨР МӨСӨН ГУЛГУУР, БАРИМАЛ ХИЙХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
2025-12-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |