Үндэсний баяр наадам зохицуулах салбар хороо, "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-аас өчигдөр мэдэгдэл хийж, дахиад л нэг бөхөөс допинг илэрснийг мэдэгдэв. Сүүлийн 20 орчим жил хэл ам, хэрүүл маргаан нь тасраагүй допинг сүүлдээ дэлгүүрээс авч иддэг чихэр шиг болж, жил жилийн улсын баяр наадмаас нэг эсвэл хоёр допингтой бөх илэрч байх аж. Өөрөөр хэлбэл, допингийн эсрэг тэмцэж байгаа гэдэг ч үндэсний бөхөд допинг хавтгайрсныг өнгөрсөн хэдэн жилд болсон явдлууд баталж байх. Манай орон сэргээшийн төрлийн бодисын хэрэглээтэй тэмцэх, түүний эсрэг зогсох салбар мэргэжлийн "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-тай. Гэсэн ч 10 гаруй жилийн турш ажиллаж байгаа тус байгууллагын хийж, хэрэгжүүлсэн ажил нь хэрүүл, маргаанаа давахгүй бага. Жилийн жилд допингийн хэрүүл тасардаггүй, түүнд нь хариуцлагатайгаар арга хэмжээ авч ажилладаггүй "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ-ыг тус байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатар хоёр хүүгийнхээ хамт удирдаж, бодлого, үйл ажиллагаа нь хэрхэн явж байсныг танилцуулъя.
Монголын үндэсний олимпын хорооноос дэлхийн допингийн эсрэг дүрэмд заасан хяналтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Допингийн эсрэг төв" ТББ-ыг үүсгэн байгуулжээ. Улмаар 2019 онд шинэчлэн зохион байгуулж, "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ болгон үйл ажиллагааг нь томруулсан гэх. Тэгвэл 10 гаруй жилийн түүхтэй тус байгууллагыг Ардын эмч Ж.Хатанбаатар гэгч удирдаж байсан аж.

Эрүүл мэндийн салбарынхандаа "элэгний" гэгддэг Ардын эмч Ж.Хатанбаатар нь Архангай аймгийн харьяат. Анх МАХН-ыг үүсэн байгуулахад нь элсэж, МАХН-аар "овоглож" явсан ууган гишүүдийнх нь нэг гэнэ. Ж.Хатанбаатар нарийн мэргэшлийн эмчээр ажиллаж байгаад Эрүүл мэндийн яам руу орсон бөгөөд Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэх том албан тушаалд томилогджээ. Гэсэн ч Эрүүл мэндийн яамны ТНБД байхдаа яамны харьяа эмнэлгүүдийн даргын сонгон шалгаруулалтыг будлиантуулсан хэрэгт холбогдож байсан гэх. Тухайлбал, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжав "Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн салбар зөвлөл хууль зөрчиж байгаа нь Ж.Хатанбаатартай холбоотой" гэж 2013 оны долдугаар сард мэдээлэл хийж байжээ. Улмаар 2014 онд Ж.Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны ТНБД-ын үүргээс нь чөлөөлөөд байсан ч шүүх "Хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн" гэж дүгнээд ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан байдаг.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа хүлээлгэж өгснөөс хойш Ж.Хатанбаатар АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, "Допингийн эсрэг төв" ТББ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг ажиллаж байхад эрүүл мэндийн салбараас спортын салбар руу орж, сайдын зөвлөхөөр ажиллажээ.

ТАЙЛБАР: Баруун гар талаас "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд, ерөнхийлөгч Ж.Хатанбаатар
Ж.Хатанбаатар БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа буюу 2019 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 19.9 сая төгрөгийн орлоготой, 112 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, 435 сая төгрөгөөр үнэлэгдэх "Subaru Forester", "Land Cruiser-200", "Lexus-460" автомашин, 45 сая төгрөгийн мал, 100 сая төгрөгийн газар, дотоодын хадгаламждаа 100 сая төгрөг, таван эрх, патент, тусгай зөвшөөрөлтэй гэж мэдүүлж байжээ.
Үйл ажиллагааны тайлан, мэдээллээс нь үзвэл "Монголын үндэсний допингийн эсрэг төв" НҮТББ 10 гаруй ажилтантай. Ингэхдээ "100 ямаанд 60 ухна" гэгчээр хэд хэдэн алба, хэлтэс, бүр дотроо Удирдах зөвлөлтэй. Тэгвэл тус НҮТББ-ын Удирдах зөвлөлд Ж.Хатанбаатарын хүү Х.Дэлэг байдаг аж. Мөн "Монголын үндэсний допингийн эсрэг төв"-ийн Сургалт, сурталчилгаа, судалгаа, допингийн эсрэг мэдээлэл, урьдчилан сэргийлэлтийн албаны даргаар Ж.Хатанбаатарын өөр нэг хүү Х.Занабазар ажилладаг гэнэ.

ТАЙЛБАР: "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын Удирдах зөвлөл
Х.Дэлэгийн хувьд "Түмэнзамбагад" ХХК, "Эйшнбизнес Девелопмент" ХХК, "Астрал төгөл нөхөрлөл" ББН, "Нийгмийг дэмжих чандмань сан"-гийн хувь эзэмшдэг бөгөөд "Төгөлдөр Оршихуй" ХХК-аараа дамжуулан гадаад худалдаа, аялал жуулчлалын бизнес эрхэлдэг аж. Тэгвэл Ж.Хатанбаатар 2022 оны нэгдүгээр сард хүү Х.Дэлэг болон Ц.Энхболд гэгчтэй хамтарч "Драй Корт КэС" гэх ХХК байгуулжээ. "Монголын үндэсний допингийн эсрэг төв"-ийг хамт удирддаг аав, хүү хоёр тус компаниараа хуурай замын ачаа тээврийн салбарт хүч үзэж эхэлжээ.

Монгол Улс ЮНЕСКО-ийн 33 дугаар чуулганаар "Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдэж, Улсын Их хурал тус конвенцод нэгдсэн орсныг соёрхон батлах тухай хууль баталсан нь "Допингийн эсрэг төв" ТББ байгуулагдах эхлэл болжээ. Харин Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 391 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд допингийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнг тооцох чиг үүрэгтэйгээр "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ болж өргөжсөн байна.
Тэгвэл "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ болж өргөжихөөсөө ч өмнө улсын төсвөөс санхүүжилт авч, хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байжээ. Тодруулбал, 2017 онд ердөө тэрбумын төсөвтэй Спортыг дэмжих сангаас допингийн эсрэг үндэсний хяналт тавих зорилгоор "Монголын үндэсний допингийн төв"-д 200 сая төгрөгийн санхүүжилт олгох БСШУС-ын тушаал гарсан байна. Мөн улсын төсвийн санхүүжилтээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албатай хамтарч "Допингийн хор хөнөөл" сэдэвтэй лекц уншиж байжээ. Улмаар 2017 оноос хойш "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ улсын төсвөөс хэд хэдэн санхүүжилт авсан байх бөгөөд 2018 онд 250 сая, 2020 онд 455 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг аж.

| ХАГАС ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТТЭЙ "МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА"-ЫГ Ж.ХАТАНБААТАР ХОЁР ХҮҮТЭЙГЭЭ УДИРДДАГ |
|
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |