Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргал олон нийтийн газар төрийн албан хаагчдыг зодож, танхайрсан хэрэг гараад жилийн нүүр үзэх нь. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн жил сумынхаа наадмаар багийн дарга Э болон ЗДТГ-ын дарга Ш нарыг зодож, танхайрсан байдаг. Засаг дарга Б.Батжаргал нь өөрийн хамаарал бүхий этгээдийн морийг уралдуулсангүй, хаслаа гэх шалтгаанаар дээрх албан хаагчдыг зодсон гэх. Тэгвэл Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргалыг төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, олон нийтийн газар бусдын биед халдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Хууль хяналтын байгууллагаас Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргалыг шалгаж, яллагдагчаар татсан нь үнэн. Хуулийн байгууллагаас шалгаж, гэм буруутайг нь тогтоогоод яллах дүгнэлт үйлдсэн юм билээ. Тун удахгүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно гэсэн. Засаг дарга Б.Батжаргалд зодуулсан багийн дарга Э гомдол гаргасан юм байна лээ. Мөн зодож, танхайрч байгаа бичлэг нь цацагдсан учраас хуулийн байгууллагаас шалгасан байх. Засаг даргадаа зодуулсан ЗДТГ-ын дарга нь гомдол гаргаагүй юм байна лээ. Өөрөөр хэлбэл, нэг хүний гомдлоор Б.Батжаргал даргыг шалгаж байна. Угтаа эл хэрэгт чинь хэд хэдэн хүн хохирогчоор оролцох ёстой. Гэтэл Засаг дарга Б.Батжаргал эрх мэдэл, албан тушаалын байдлаараа далайлгаж, бусад хүмүүсийг чимээгүй болгосон байх магадлалтай. Ямартай ч шүүхээс тэнсэн, торгууль гэх мэт ял оноох байх. Шүүхийн тогтоол уншуулсан Засаг даргатай болох нь, Аргалант сумынхан” гэлээ.
Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргал танхайн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдсан ч ажлаа хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр “Аргалант сумынхан танхай Засаг даргатай жилийн нүүр үзэж байна. Ажил ч урагшаа явдаггүй, хийсэн бүтээн байгуулалт ч байхгүй. Аймгийнхан “Танхай Засаг даргатай” гээд үзэхгүй. Сумынхан хүний нүүр харж чадахгүй л явна. Төрийн албан хаагчаа зодож, танхайрч, Монгол даяар танигдсан хэрнээ албан тушаалаасаа буухгүй гэх юм байна лээ. Шүүхээс ял авсан ч албан тушаалаа өгөхгүй гэх байх. Төрийн алба төрлийн алба болно гэдэг л энэ байх. Угтаа төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээг дээд зэргээр зөрчиж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хүнийг албан тушаалаас нь аль хэдийн чөлөөлсөн байх ёстой. Гэтэл аймгийн Засаг дарга нь ямар ч арга хэмжээ авахгүй өнөөдөрт хүрлээ” гэв.
Бид Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргалтай холбогдож, тодруулах гэсэн боловч утас нь салгаастай байсан юм. Тэрбээр 2022 оны аравдугаар сард манай сайтад мэдээлэл өгөхдөө “Төрийн албан хаагчаа зодсон гэх хэргийг шалгаж дуусаагүй. Надад хэн ч хариуцлага хүлээлгээгүй” гэж байсан юм.
Хачирхалтай нь, Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргалын хамаарал бүхий этгээдийн эрлийз морийг хассан гэх шалтгаанаар зодуулсан багийн дарга Э-г яллагдагчаар татжээ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг зодсон Засаг дарга Б.Батжаргал болон түүнд зодуулсан багийн дарга Э-д хамтад нь яллах дүгнэлт үйлдсэн гэнэ.
Эх сурвалж хэлэхдээ “Засаг дарга Б.Батжаргал, багийн дарга Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг зургадугаар сарын 6-нд болно. Хоёуланг нь яллагдагчаар татаж, шалгаж байгаа. Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргалын шалгагдаж байгаа шалтгаан ч тодорхой байх. Харин зодуулсан багийн дарга Э-г яллагдагчаар татсанд гайхаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа 11 сар үргэлжлээд эцэст нь хамтад нь яллагдагчаар татсан байна лээ. Хууль хяналтын байгууллагынхан тогтоож, шалгасан байлгүй дээ. Залуу хүмүүс шүүхийн тогтоол уншуулах болсонд харамсаж байна” гэсэн юм.
Бид энэ талаар Аргалант сумын багийн дарга Э-тай холбогдож, тодруулахад “Намайг яллагдагчаар татсан нь үнэн. Намайг зодсон Засаг дарга Б.Батжаргалыг ч яллагдагчаар татсан. Шүүх хурал удахгүй болно. Намайг Засаг даргын шүдийг хугалж, танхайрсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна лээ. Гэхдээ би хэний ч биед халдаагүй, танхайраагүй. Монголын ард түмэн харсан шүү дээ. Зодуулсан хүнийг яллагдагчаар татсанд гайхаж байгаа. Шүүхээр үнэн, зөв нь тогтоогдох байлгүй. Шийдэгдээгүй хэрэг учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
| АРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.БАТЖАРГАЛЫГ ТАНХАЙН ХЭРГЭЭР ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ |
|
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
У.Анужин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-01 17:56:40
Л.Энхрийлэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-10-01 17:18:09
Т.АРИУНЗАЯА Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-01 17:13:51
Л.Энхрийлэн, У.Анужин, Л.Энхдөл нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2026-10-01 14:35:38
Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-01 14:11:31
Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-01 14:04:21
Хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ
2026-10-01 13:00:51
Дэлхийн хиймэл оюуны өсөлт Азийн орнуудын үйлдвэрлэл өргөжихөд сайнаар нөлөөлж байна
2026-10-01 13:00:02
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
2026-10-01 12:50:40
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2.5 тэрбум долларын хөрөнгө Дамдинням сайдын хувийн эрх мэдэлд шилжиж байна
2026-10-01 12:44:00
Аравдугаар сард ихэнх нутгаар дулаан дулаан байх боловч температурын хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна
2026-10-01 11:11:14
Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-10-01 11:04:39
Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын жюү жицү-гийн шигшээ наймд шалгарлаа
2026-10-01 09:59:36
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
2026-10-01 09:53:43
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотод ажиллалаа
2026-10-01 09:35:18
2026-10-01 09:22:38
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-10-01 07:00:09
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-10-01 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-10-01 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |