Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн манай улсын 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны энхийг сахиулагчид хумхаа өвчний халдвар авч, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Тодруулбал, БНӨСУ-д үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн энхийг сахиулагчдын бие муудаж, хумхаа өвчний шинж тэмдэг илэрсэн тул Цэргийн төв эмнэлэгт хандсан. Харамсалтай нь, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр энхийг сахиулагч амиа алдсан юм. Талийгаач олон хоног ухаангүй эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж, эцэст нь ходоод нь задарч, олон эрхтний дутагдал, хумхаа халдвар хүндэрсэн гэх оноштойгоор нас барсан талаар албаны эх сурвалж мэдээлж байгаа юм.
-Хүү тань хэзээ эх орондоо ирсэн бэ?
-Миний хүү өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд ирсэн. Таван ээлжээр энхийг сахиулагчдаа татан авсан юм байна лээ. Миний хүү үүргээ амжилттай гүйцэтгээд гуравдугаар ээлжээр эх орондоо ирсэн. Хүү минь 2021 оны арваннэгдүгээр сард үүрэг гүйцэтгэхээр нисэж, жил гаруй хугацааны дараа аав, ээж, ганц хүүдээ ирсэн ч харамсалтай нь биднээсээ бүр явчихлаа. Эрийн цээнд хүрч, энхийг сахиулах хоёр ч ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж, дэлхийн цэрэг болсон хүү минь бурхан болчихсонд итгэж чадахгүй байна.
-Эх орондоо ирэхдээ биеийн байдал нь хэр байсан бэ. Хэзээ эмнэлэгт хандсан юм бэ?
-Ирэхдээ нэлээн ядарчихсан, турсан байсан. Тэгээд дархлаа нь унаад, ядарсан байна гэж бид ярилцаж байсан юм. Эх орондоо, гэртээ ирсэн юм чинь удахгүй сэргээд, сайхан болчихно гэж бодож байлаа. Гэхдээ том болчихсон, хат суучихсан хүн чинь тийм амархан баашлаад, биеэ энхрийлээд байхгүй шүү дээ. Хүүгээ янз бүрийн юм хэлэхгүй болохоор нь тоогоогүй. Ер нь халуун оронд үүрэг гүйцэтгэсэн хүн чинь ядарна. Бид ядарсан байна л гэж бодохоос биш, яаж ийм болчихно гэж санах билээ дээ. Миний хүү ч тийм хүнд өвдчихсөн гэж бодоогүй байх. Арванхоёрдугаар сарын 14-нд хүүгээ хүчээр шахуу эмнэлэгт үзүүлж, хэвтүүлсэн. Үс нь халцарч унасан байхаар нь санаа зовсон юм. Хүүгээ эмчлүүлж, дархлааг нь сэргээх санаатай л эмнэлэгт хэвтүүлсэн. Гэтэл эмнэлэгт хэвтсэн өдрийнхөө орой таталт өгөөд, ухаан алдаж унасан. Эрчим эмчилгээний тасагт 26 хоног ухаангүй эмчлүүлээд амьсгал хураачихлаа. Хүү минь эмнэлгийн өрөөнд ухаангүй, хүүгээ ч үнсэж чадахгүй байсаар хорвоогоос одчихлоо. Бид үнэхээр их харамсаж, гашуудаж байна. Хэрэв хумхаан халдвар авсан гэдгийг нь ирсэн өдөр нь мэдсэн бол аль эрт эмчлүүлэх байсан шүү дээ. Даанч бид мэдээгүй. Хүү минь бие нь жаахан зовиуртай байсан байх. Гэхдээ биднээс нуугаад хэлээгүй болов уу гэж бодож байна.
-Хумхаан халдвар авахаас сэргийлэх буюу элэг хамгаалах эмээ тогтмол ууж байсан болов уу. Долоо хоног болгон уудаг гэсэн шүү дээ?
-Энхийг сахиулах ажиллагаанд явахад хүчтэй эм, тариа хийдэг юм гэсэн. Очоод ч тогтмол эмээ ууж байх ёстой юм гэсэн.
Удирдаж байсан дарга, цэрэг нар тогтмол эмийг нь уулгаж байсан, ротын эмч хянаж байсан зэрэг нь тодорхойгүй байгаа. Хариуцаж байсан эмч нь элэг хамгаалах эмийг нь уулгах ёстой цаг хугацаанд уулгаж байгаагүй болов уу гэж хардаж, таамаглаж байгаа юм. Учир нь, талийгаачийнхаа алтан хайрцгийг нээлгэхэд “Элэг хамгаалах эмээ уухыг хүссэн байна. Хэрэв энэ эмээ уусан бол би аврагдах байсан” гэж их бодсон байна гэж гарсан. Хүнээ алдчихсан бидэнд энэ үг хүртэл хүнд, харуусал төрүүлж байна. Угтаа эмч, сувилагчид нь элэг хамгаалах эмийг нь уулгахдаа харж байгаад, хянаж уулгадаг гэсэн. Тэгээд хүүхдүүдийг тухайн үедээ хараагүй, хянаагүй орхисон байх гэж хардаж байна. Учир нь, офицер, бас хүн удирдаж байгаа хүн юм чинь гээд тоохгүй орхисон байх магадлалтай шүү дээ. Үүнд л эргэлзэж байна даа. Хэрэв эмч нар нь үүргээ гүйцэтгээд, сахиж суугаад эмийг нь уулгасан бол хумхаан халдвар авсан ч хөнгөн тусах байсан болов уу. Ротын эмч гэдэг хүн нь хариуцлагагүй байсан гэж би бодож байна. Шударга ярихад үүн дээр хариуцлага яригдах ёстой. Хоёрын хоёр хүний амь үрэгдчихлээ шүү дээ. Дээрээс нь, 10 гаруй хүн хүнд, хөнгөн туслаа. Хариуцлага алдсан л байна гэсэн үг шүү дээ, хаа хаана аа.
-Эмнэлэгт ирээд шаардлагатай эмчилгээг хийлгэж чадсан уу?
-Эх орондоо ирээд эмнэлэгт хэвтсэнээс нь хойш Монголын эмч нар шаардлагатай эмчилгээ, сувилгааг хийсэн. Хүүгийн минь амийг аврахын тулд чадахаараа л хичээж, арга хэмжээ авсан гэж итгэж байгаа. Гэхдээ цэргийн багийг эх орондоо ирэнгүүт нь хумхаан шинжилгээ аваад, долоо хоног ч болтугай тусгаарлаад, шаардлагатай хүмүүст цаг алдахгүй эмчилгээ хийчихгүй яав даа л гэж бид харамсаж байна. Урьдчилан сэргийлж, эрт илрүүлсэн бол миний хүү өнөөдөр амьд байж байсан байх. Хожимдсон учраас мянга эмчилгээ хийлгээд нэмэр байсангүй. Хянаж, шалгалгүй шууд гэр рүү явуулж, араас нь хүүе, хаая ч гэхгүй буруу тогтолцоо бий болчихсон гэдгийг хэлэх нь зүйтэй.
-Албаны хүмүүстэй та уулзсан уу. Багийн захирагч нь юу гэж байна вэ?
-Багийн захирагч нь ирээгүй учраас уулзаж чадаагүй. Одоо бараг ирж байгаа байх. Бусад албаны хүмүүс хүүг минь эмнэлэгт хэвтсэн өдрөөс нь хойш хамт байж, шаардлагатай бүх арга хэмжээг авсан.
-Ирэхээсээ хэдхэн хоногийн өмнө л халдвар авчихсан бололтой. Суданд байхдаа бие нь өвдөж, зовиур илэрч байна гэж хэлж байсан уу?
-Үгүй ээ, сайн, сайхан яваад, үүргээ нэр төртэй гүйцэтгээд л ирсэн дээ. Ирэхээсээ долоо хоногийн өмнө дамжин өнгөрөх гээд Судан Улсын нийслэлд байсан юм билээ. Тэр үедээ л хариуцлага алдагдаж, халдвар хамгаалалт алдагдсан байх. Тэндээ л шумууланд хазуулж, халдвар авсан байх гэж бодож байна. Хүү минь хариуцаж явсан хүмүүстээ “Амьд мэнд, эрүүл эх орондоо хүргээд, хүлээлгээд өгчих юм сан” гэж ярьж байсан байна лээ. Тэгэхээр олон хүн хариуцаж, удирдаж явсан хүнд санаа зовох, дархлаа нь унах асуудалд тулгарсан байх.
-Талийгаач ганц хүүтэй юм уу. Өмнө нь аль улс руу үүрэг гүйцэтгэхээр явж байсан бэ?
-Тийм ээ, миний хүү ганц хүүтэй. Ач хүү минь аавыгаа 400 хоног хүлээж, арай гэж уулзсан ч аав нь 14 хоноод эмнэлэгт хэвтсэн. Тэгээд хүүтэйгээ дахиж уулзаж, духыг нь ч үнэрлэж чадахгүй байсаар явчихлаа. Ач хүү минь аав ч үгүй, ээж ч үгүй бүтэн өнчирч үлдлээ дээ. Яадаг юм байгаа юм. Өвөө, эмээ дээрээ л хүн болж байна даа. Миний хүү өмнө нь Афгинастан Улсад үүрэг гүйцэтгэж байсан. Судан Улс руу анх удаагаа явсан.
-Талийгаачийн ар гэрт НҮБ-аас нөхөн төлбөр олгосон болов уу. Гэрээ нь дууссан гэдэг утгаараа нөхөн төлбөр олгохгүй байх магадлалтай гэж сонссон?
-Энэ асуудлыг албаны хүмүүс хөөцөлдөж байгаа байх. НҮБ нөхөн төлбөр олгох байх гэж бодож байна. Учир нь, гэрээ нь дуусаагүй буюу ажиллагааны газар оронд байхдаа халдвар авч, бие нь өвдсөн шүү дээ. Хүнээ алдчихсан бид хүүгийнхээ ганц хүүг л хүний дайтай авч явахыг хүсэж байна. Хэрэв аав нь байсан бол хүүгээ хэнээс ч дутахгүй авч явах байсан. Аав нь эх орныхоо төлөө зүтгэж яваад хүндээр өвдсөн, тэгээд бурхан болчихлоо шүү дээ. Хэрэв элэг хамгаалах эмийг нь үнэхээр уулгаж байсан бол ийм асуудал болохгүй байсан. Үүнд л харамсаж, эргэлзэж, гомдож байна даа.
| АМИА АЛДСАН ЭНХИЙГ САХИУЛАГЧ С-ИЙН ААВ Б.ОДГЭРЭЛ: ХҮҮД МИНЬ ХУМХААГААС ХАМГААЛАХ ЭМИЙГ НЬ УУЛГАЖ БАЙСАН ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА |
|
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |