Таван иргэн бүлэглэн 26 настай залууг шатаасан ноцтой хэрэг гараад байгаа билээ. Тодруулбал, 15-25 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй бүлэглэж, 26 настай эрэгтэйг галдан шатаасан гэх. Цагдаагийн байгууллагаас гурван эрэгтэйг цагдан хорьж, хоёр эмэгтэйг нь гадуур шалгаж байгаа юм.
Шатсан залуугийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр “Миний хүүг 16 настай, цахимаар танилцсан найз эмэгтэй гэх Р нь дуудаж, банкны картных нь нууц дугаарыг хэлээгүйгээс болж ийм аймшигтай хэрэг болсон. Дансанд байсан мөнгийг нь авахын тулд ийм хэрэг хийсэн” гэх.
Тэрбээр “Бид хоёр фэйсбүүкээр танилцсан. Өмнө нь нэг удаа уулзаж байсан. Тэр өдөр Б над руу чатаар “Би хөдөөнөөс ажлаасаа ирчихлээ. Хоёулаа уулзъя” гэж бичсэн. Би Дэнжийн 1000-д найз У, түүний нөхөртэй хамт байр түрээсэлж амьдардаг байсан. Би Б-д “Би гэрээсээ хол явж болохгүй. Чи манайд хүрээд ирэх юм уу” гэсэн чинь хүрээд ирсэн. Ирэхдээ гаднаас пиво авчирч, манай найзын нөхөр, тэдний хоёр хуурай дүү нь хамт уусан. Дахиж архинд явах гээд манай эмэгтэй найз картных нь нууц кодыг асуусан ч Б хэлээгүй. Үүнээс болж тэд хоорондоо зодолдож, хэрүүл болсон. Манай найзын нөхөр нь шивээс хийдэг, тэр зодооныг эхлүүлсэн. Би салгах гэсэн боловч чадаагүй. Тэгээд намайг хоёр найз маань “АТМ ороод картанд мөнгө байгаа эсэхийг шалгаад ир” гэсэн. Намайг гарсан хойгуур тэд зодолдож, Б шатаасан байсан. Би яах учраа олохгүй үнэхээр хэцүү байна. Хэрэг гарсны дараа гэртээ ирсэн. Цагдаагийн байгууллагаас намайг байцааж, шалгаж байгаа. Эмэгтэй найзыг маань мөн сулласан байгаа. Хамт байсан гурван эрэгтэйг цагдан хорьсон. Би ажил хийдэггүй, есдүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гарсан. Гэрт байсан будаг шингэлэгчийг манай эмэгтэй найз үнэрлэдэг байсан. Ийм хэрэг гарсанд үнэхээр их харамсаж байна. Б бид хоёр зүгээр харилцаатай, эвтэй байсан. Би яг одоо цагдаагийн байгууллага руу байцаалт өгөхөөр явж байна” гэв.
Бид гэмт хэрэгтнүүд хэн байсан гэдгийг эргэн мэдээлэх болно.
| ШАТСАН ЗАЛУУГИЙН НАЙЗ ОХИН ГЭХ Р: Би хэрэг гарах үед АТМ явсан байсан. Будаг шингэлэгч үнэрлэдэг эмэгтэй найзын маань нөхөр зодооныг эхлүүлсэн |
|
Хөл бөмбөгийн “U10” насны аваргын цомыг “Дэрэн” клуб өргөлөө
2025-12-27 12:24:21
2025-12-27 12:07:05
Биеийн тамир, спортын хуулийн ажлын хэсгийн хурал боллоо
2025-12-27 11:46:15
Шинэ оны шинэ кино “Ирээдүйгээс ирсэн зочид”
2025-12-26 13:30:42
"Gem mall" худалдааны төвд эхнэрээ хутгалж, хөнөөсөн Н.Энхбатын хавтаст хэрэг
2025-12-26 11:46:44
2025 ОНД ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛСЭН ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧИД
2025-12-26 07:55:29
Азийн танхимын болон тулааны спортын наадам Саудын Араб Улсад болно
2025-12-26 07:10:00
ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛЖ, БУСДЫН ГАРТ ОЛНООРОО АМИА АЛДСАН БОЛ СҮР ДУУЛИАНТАЙ БАРИВЧИЛГААНУУД СУРАГ АЛДРАВ
2025-12-26 07:06:08
СУРАГ АЛДАРСАН ДОХ-ТОЙ 12 ХҮН ЧИНЬ 1200-Д ХҮРСЭН БАЙХ ВИЙ ДЭЭ
2025-12-26 07:00:43
ТӨР ТӨСӨВГҮЙ ЯДАЖ БАЙХАД ТӨРИЙН БАНК ТАВАН ДЭД ЗАХИРАЛ “ТЭЖЭЭЖ” БАЙНА
2025-12-26 07:00:00
2025-12-26 07:00:00
ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫГ ХУВЬЧЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН ҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА
2025-12-26 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |